АТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс

2016-05-12, 10:14
31,462

Өнөө цагт хүн бүхэн л кредит карт эзэмшиж, аюулгүй байдлаа эрхэмлэх болжээ. Гэвч кредит картаа ашиглаж, АТМ (Automated teller machine) буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авах нь дансны хувийн нууцлал алдагдах, бэлэн мөнгөний эрсдэлд оруулах аюултай ажээ. 

АТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Карт уншигчийг шалгах

Бэлэн мөнгөний машины карт уншигч нь цаад банкиндаа картны бүх мэдээллийг илгээж байдаг. Тиймээс та үүнийг нэг шалгахад гэмгүй.

Карт уншигчийг шалгах

2 Жинхэнэ эсэхийг шалга

Хуурамч карт уншигч нь жинхэнээсээ хамаагүй зузаан, өргөн, болхи хийцтэй байдаг. Тиймээс ийм карт уншигчтай бэлэн мөнгөний машиныг ашиглахгүй байхыг зөвлөе. 

Жинхэнэ эсэхийг шалга

3 Картан дээрх чип аюулгүйн баталгаа болж чадахгүй

Хэдийгээр чиптэй карт нь харьцангуй аюулгүй, сайн хамгаалалттай байдаг ч гэлээ бүх бэлэн мөнгөний машин чиптэй картыг уншиж чаддаггүй байна. 

Картан дээрх чип аюулгүйн баталгаа болж чадахгүй

4 Жижигхэн камер

Зарим хулгайч нар бэлэн мөнгөний машины товчлуур хэсэгт хэнд ч мэдэгдэхээргүй камер суулгасан байх нь бий. Энэ нь таны нууц кодыг мэдэж авахад хангалттай хэрэгсэл болдог. 

Жижигхэн камер

5 Товчлуурыг шалгах

Өндөр нууцлалтай бэлэн мөнгөний машины товчлуур хэсэг нимгэн бөгөөд тоонууд нь тод, цэвэрхэн бичигдсэн байдаг. Харин үүнээс харьцангуй зузаан, зарим тоо нь бүдгэрсэн байвал хуурамч байх магадлалтай. Энэ нь таны нууц кодыг алдагдуулах эрсдэлтэй гэсэн үг юм. 

Товчлуурыг шалгах

6 Кодоо харуулахаас болгоомжил

Таны хажууд болон ард зогсож байгаа хүмүүс хэнд ч мэдэгдэлгүйгээр таны нууц дугаарыг харах боломжтой. Тиймээс биеэрээ юмуу гараараа халхалж байхад гэмгүй. 

Кодоо харуулахаас болгоомжил

7 Түүнчлэн...

Бэлэн мөнгөний машины камерт ч гэсэн таны нууц кодоо хийж байгаа нь бичигдэж байгаа. Тиймээс камерт харуулахгүй байх зорилгоор товчлуурын дээд хэсгийг гараараа халхалж, кодоо хийж байгаарай. 

Түүнчлэн...

8 Банканд гомдол гаргах эрхтэй

Хэрвээ та бэлэн мөнгөний машинд карт эсвэл мөнгөө залгиулсан бол, ажлын 3-5 хоногийн дотор мэдэгдэж, буцаан авах боломжтой. Түүнчлэн карт захиалахдаа хийсэн гэрээгээ эргэн нэг уншаарай. Танд хэрэгтэй бүх зүйлсийг тэнд бичсэн байгаа. 

Банканд гомдол гаргах эрхтэй

161
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()