Сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн нэг өдөр

Эмнэлэгт тэр дундаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэнэ гэдэг тийм ч шившигтэй, ичмээр зүйл биш л дээ. Үнэхээр л шаардлагатай нөхцөлд эмчийн заавраар тодорхой системтэйгээр эрчимтэй эмчилгээний дараа амьдрал нь илүү сайхан болсон хүмүүс цөөнгүй. Ингээд бид та бүхэндээ нэгэн өвчтөний сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн нэг өдрийн тэмдэглэлийг танилцуулъя.

Сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн нэг өдөр

1 Өглөөний 6:05 цаг

"Би маш нарийхан орон дээр сэрлээ. Өндийх гэтэл бүхий л биеийг минь ортой нийлүүлэн багласан байх бөгөөд хүзүү маш их өвдөж байлаа. Учир нь эмч нар намайг өчигдөр орой нойрсуулах эм өгч ийн хүлсэн юм. Шалтгаан нь, би тэдний үгийг огтхон ч тоолгүй, таагүй үйлдэл гаргасан учраас тэр шүү дээ... Мөн шөнө хар дарж өөрийгөө гэмтээх вий гэсэндээ хүлж унтуулдаг. Хүлээстэй унтсан хүний хамаг бие, хүзүү хөндүүр болж хөших нь ойлгомжтой биз дээ."

Өглөөний 6:05 цаг

2 7:00 цаг

Өглөөний үзлэг эхэллээ. Эмч нар биднийг боссон эсэхийг өрөөнөөс өрөө дамжин шалгаж, тэрчлэн өглөөний хоолондоо орохыг сануулдаг юм. Ингээд л бас нэгэн хар дарсан зүүд шиг өдөр эхэлдэг гэхэд болно.

7:00 цаг

3 7:15 цаг

Угаалгын өрөө рүү орон шүдээ угааж, үсээ самнан, ороо хураагаад хувцаслах хэрэгтэй. Учир нь бид хоолны өрөө рүү явах болно.

7:15 цаг

4 7:30 цаг

Энэ үед бүгд өглөөний цайндаа ордог. Өнөөдөр баасан гараг учраас аяган бялуу идэх боломжтой. Мөн шарсан өндөг, бяслаг, зайдас, халуун кофе зэргүүд ордог. Энэ нь биднийг яг л эргээд дунд сургуульдаа очсон мэт сэтгэгдлийг төрүүлдэг юм. Хооллож байхдаа илүү үйлдэл хийх, сэрээгээ олон дахин тавьж авах зэрэг нь эмч нарын анхаарлыг татдаг учраас сул үйлдэл гаргахгүй байх нь хэн хэнд маань өлзийтэй.

7:30 цаг

5 7:45 цаг

Эмээ уух цаг. Хооллосны дараа үргэлж эмээ ууна. Сувилагчид тэдгээр өвчтнүүдийг эмээ уусан эсэх, буцаан бөөлжиж гаргаж байна уу гэдгийг цаг үргэлж шалгаж, хянаж байдаг юм.

7:45 цаг

6 8:30 цаг

Харилцааны, ярианы цаг эхэллээ. Эмчлүүлж байгаа бүх өвчтнүүд уулзаж, сэтгэгдэл үзэл бодлоо хуваалцаж, ярилцдаг гэсэн үг юм. Мэдээж энэ бүхэн эмчийн хяналтанд болно. Ойролцоогоор 30 орчим минут үргэлжилсэн яриа дуусч, тэд бүгд л ямар нэгэн байдлаар сэтгэл нь онгойсон мэт болдог. Учир нь тэд бүгд л сэтгэцийн ямар нэгэн эмгэг, сэтгэл гутрал, хямрал зэргээс шаналж байгаа шүү дээ.

8:30 цаг

7 9:10 цаг

Ингээд эмчилгээний цаг боллоо. Миний эмчлэгч эмчийг Виллиамс гэдэг. Тэр сэтгэл заслын эмчилгээ явуулдаг юм. Үргэлж л “Чи өөрийгөө бэртээхийг хүсэж байна уу, Нойрондоо хэр байна, Сэтгэл санаа ямархуу байна гэхчлэн асуултуудыг асууж, хариултад тохирсон эмчилгээг бичиж өгдөг юм. Түүнээс л болж өдөр бүр хүчтэй нойрны эм уухад хүрдэг.

9:10 цаг

8 9:47 цаг

Энд тэнд хүмүүсийн орилох чимээ, хана маажиж самардах, аймшигтай дуу хоолойнууд сонсогдож эхэлдэг. Тэд бүгд л сэтгэл санаа нь тогтворгүй, юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүс байгаа. Өөрсдийгөө гэмтээх нь наад захын энгийн үзэгдэл. Тиймээс ч үргэлж тайвшруулах тариа, нойрсуулах эмээр амьдардаг гэхэд болно.

9:47 цаг

9 10:00 цаг

Хэрвээ өвчтнүүд маш тайван байвал ном унших, шатар тоглох, хоорондоо ярилцах зэргээр цагийг өнгөрүүлж болно. Гэвч хэн ч, хэзээ ч нэгнийхээ биед дураараа хүрч болохгүй. Энэ бол сэтгэцийн эмнэлэгт тохиолдож болох ноцтой үзэгдэлт тооцогддог юм. 

10:00 цаг

10 11:30 цаг

Энд хэдийгээр уйтгартай ч гэлээ булан тохой бүрт амьдрал буцалж байдаг. Тэнд хэсэг хүмүүс дасгал хийж байхад түүний хажууд нус нулимсандаа холилдож уйлах нэгэн ч цөөнгүй. Хүн бүр тус тусын зүйлсийн хийдэг гэсэн үг. Гэвч хийх үйлдэл нь тэдний сэтгэл санааны байдалтай нягт холбоотой. 

11:30 цаг

11 12:30 цаг

Өдрийн хоолны цаг. Бид пицца иднэ. Зарим нэг нь хооллох дуршилгүйгээсээ болж маш ихээр турж эцэн, хүчтэй эм тариагаар тэжээгдэнэ. Харин миний хувьд бол байдал арай өөр. Тиймээс өдрийн энэ цагт хамгаас дуртай...

12:30 цаг

12 13:00 цаг

Хэмжилтийн цаг... Эмч нар биеийн жин, ерөнхий эрүүл мэндийн байдлыг үзнэ гэсэн үг. Турсан байх юм бол хоолоо сайн идэж, унтах хэрэгтэй. 

13:00 цаг

13 13:15 цаг

Ерөнхийдөө өөрийн дуртай зүйлээ хийж болно. Миний хувьд ийнхүү өдрийн тэмдэглэл хөтлөх сонирхолтой. Учир нь ингэж байж л би өөрийгөө хэрхэн амьдарч байгаа, байдал дээрдэж байгаа эсэхээ мэддэг юм.

13:15 цаг

14 14:00 цаг

Энэ үеэр бид кино үздэг. Миний хувьд өнөөдөр “The Karate Kid” үзэж байна. Учир нь кино бидэнд сэтгэлээ засч, өөрийгөө ялан дийлэхэд тус болдог шүү. Кино үзсэний дараа сэтгэл бачимдуулаад байсан хэцүү бодлууд мартагдаж, хэсэгтээ л хөнгөрч сайхан болдог юм. 

14:00 цаг

15 14:30 цагт

Боловсролын цаг эхэллээ дээ. Өөрийн сонирхож буй, сурахыг хүсэж буй зүйлээ багшийн тусламжтайгаар суралцдаг. Учир нь энэ нь бие сэтгэлээ засч, хэвийн болгож, эргэн нийгэмд хөл тавихад нэмэр болдог юм.

14:30 цагт

16 16:00 цаг

Энэ үеэр эргэлтийн цаг эхэлдэг. Гэрийнхэн, найзуудтайгаа уулзаж болно оо гэсэн үг юм. Өдрийн энэ үе мөн л хүсэн хүлээдэг цагуудын нэг байдаг. Тэдэнтэйгээ уулзахад явуулмааргүй, байнга хамт байгаад л баймаар санагддаг.

16:00 цаг

17 17:00 цагт

Бид оройн хоолоо үдээс хойш 5 цагт иддэг. Өнөө орой бид амталсан үхрийн мах, жигнэсэн лууван, хачир идэж байна.

17:00 цагт

18 18:00 цаг

Бидний чөлөөт цагуудын нэг... Миний хувьд би хамтрагчынхаа зургийг зурахаар шийдлээ. Харин дараа нь телевиз үзэх бодолтой байгаа.

18:00 цаг

19 21:00 цаг

Оройн эмчилгээний цаг. Бид эмчийн бичиж өгсний дагуу эм тариагаа хийлгэн, унтахдаа бэлдэх хэрэгтэй болдог. Шаардлагатай тохиолдолд заримыг нь хүлж унтуулна. Өндөр тун бүхий нойрны эмээс болж толгой маш их өвдөж манарах нь даанч хэцүү.

21:00 цаг

20 23:00 цаг

Эмч гэрлээ унтраахыг шаардаж, муухай аашилж эхэллээ. Ийнхүү бид шүдээ угаан, нүүр гараа угааж цэвэрлээд унтлагын хувцсаа сольж өмсөнө.

11:15 цагт гүн нойрондоо автаж, унтлагын цаг эхэлнэ дээ. Харин миний хувьд ийнхүү тэмдэглэлээ дуусгаж байна. Маргааш өглөө нар мандахад дахин нэг өдөр өнгөрнө. Би энэ газраас хэзээ гарч болох эсэхээ сайн мэдэхгүй л байна. Магадгүй энэ бүхний дараа би хэвийн болж, амьдралд минь өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна. 

23:00 цаг

57
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()