Сексээс болж амиа алдсан хүмүүс

Мэдээж хүний амьдралыг сексээс ялган салгаж үзнэ гэвэл бүтэшгүй зүйл болно. Гэхдээ нэг шөнийн жаргалаас болж алтан амиа, азгүй тохиолдлоор алдсан хүмүүс ч бас байх юм. Ингээд та бүхэндээ сексээс болж амиа алдсан хүмүүсийн инээдтэй ч гэмээр, эсвэл бүр харамсалтай ч гэмээр явдлуудыг танилцуулъя.

Сексээс болж амиа алдсан хүмүүс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Цахилгааны утсаар бие биетэйгээ холбогдсон

2008 онд 27 настай Кристен Тэйлор ( Kristen Taylor) гэх бүсгүй нөхөр болох Тоби (Toby)-гийн хамтаар бэлгийн харьцаанд орж байхдаа бие биенээ тогонд цохиулж байгаад амиа алдсан юм. Тэд урьд нь хэд хэдэн удаа ийн тог ашиглаж, секс хийж байсан бөгөөд энэ нь тэдэнд маш их таашаал өгч байжээ. Гэв харамсалтай нь дэггүй зан гаа хэтрүүлснийхээ үр дүнд залуу эр, хайрт гэргийгээ бурхны оронд залсан юм даа.

Цахилгааны утсаар бие биетэйгээ холбогдсон

2 Хамба лам

Ромын Пап лам XII Жонн тийм ч сайн лам байгаагүй юм. Тэрээр охид бүсгүйчүүдийг хүчээр өвөртөө оруулж, эсэргүүцсэн тохиолдолд нь зодож, тамладаг байсан гэдэг. Тэрээр Степаната (Stefanetta) гэх бүсгүйтэй мөн л ор хөнжлийн ажил хийж байтал бүсгүйн нөхөр орж ирэн, Папыг хөнөөсөн аж. 

Хамба лам

3 Зургаан эхнэртэй эр

Нигерийн Уроко Оножа (Uroko Onoja) хэмээх эр зургаан эхнэртэй. Тэрээр хамгийн залуу эхнэртээ илүүтэй анхаарлаа хандуулж, шөнө бүрийг түүнтэй хамт өнгөрүүлж байсанд бусад таван эхнэр нь ихэд ундууцаж байжээ. Нэгэн шөнө залуу мөн л нялх эхнэртэйгээ шөнийг өнгөрүүлж байхад, бусад эхнэрүүд нь хутга, шөвөг барьж ирэн, бидэнтэй ч бас хоно хэмээн сүрдүүлсэн байна. Нөхөр ч зөвшөөрч, хамгийн сүүлийн эхнэртэйгээ орондоо орох гэтэл гэнэт зүрхний шигдээс болж нас барсан гэнэ. Секс ихдэх ийм аюултай байх нь...

Зургаан эхнэртэй эр

4 Бас нэгэн Хамба лам

1471 оны 7-р сард Ромын Пап лам II Паул өрөөндөө нүцгэн үхсэн байдалтай хэвтэж байхыг нь олсон байна. Хүмүүс хэлэхдээ түүнийг үйлчлэгч хүүтэй холбоотой байдаг, гей хэмээн ярьцгааж байжээ. Магадгүй түүнтэй хурьцаж байгаад нас барсан ч байж мэдэх юм. 

Бас нэгэн Хамба лам

5 Атилла хаан

Хүннү гүрнийг үүсгэн байгуулагч Агуу Атилла хааныг хүүхэмсэг нэгэн байсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Түүний шинэхэн үзэсгэлэнт эхнэр нь бэлгийн харьцаанд орох явцдаа түүнийг боомилж алсан хэмээн ярьдаг билээ. 

Атилла хаан

6 Арслангийн хоол болсон

Онгон дагшин байгальтай Зимбаб улсын нэгэн нутаг дэвсгэрт хоёр хос модны ойролцоо бие биенээ гэх агуу хүсэлдээ дийлдэн, янаглаж байж. Гэтэл гэнэт нэгэн арслан архиран гарч ирээд золгүй бүсгүйг зооглож орхижээ. Харин найз бүсгүйг нь арслан идэж байх хооронд залуу бушуухан зугтаж, амиа гарсан гэдэг шүү.

Арслангийн хоол болсон

7 Франц улсын ерөнхийлөгч

Франц улсын ерөнхийлөгч Феликс Фору (Felix Faure) эхнэр Маргерет Стенхель (Marguerite Steinheil)-тэй парлементийн танхимдаа бэлгийн харьцаанд орж байгаад зүрхний шигдээс болж амиа алдсан байдаг билээ. Тухайн үед тэрээр 58 настай байсан аж.

Франц улсын ерөнхийлөгч

8 Сэрэл хөдөлгөх...

38 настай  Саймон Бурлей (Simon Burley) гэх Англи эр, найз охин Элизабет Халлэйм (Elizabeth Hallam)-ын сэрлийг хөдөлгөхөөр дүүжлүүрт хүзүүгээ хийж, тачаангуй бүжиг бүжин, тайчих үзүүлбэр үзүүлж байхдаа санамсаргүй сандлаа өшиглөн, тэр чигээрээ амиа алдсан байна. Бүсгүй юу хийхээ мэдэхгүй сандарч байх хооронд түүний найз залуу хэдийн амьсгал хураачихсан ажээ.

Сэрэл хөдөлгөх...

9 Машинд хийсэн секс

2006 оны 2-р сард машиндаа амьсгал хураасан хос залуус олдсон юм. Тухайн үед тэднийг секс хийж байгаад угаартаж амиа алдсан гэх дүгнэлтийг шинжээчид гаргасан юм. Учир нь тэдний бие хагас нүцгэн байсан төдийгүй  нүүрсхүчлийн хорт  хий уушгинд нь хуралдсан байжээ.

Машинд хийсэн секс

10 Төгөлдөр хуур

Хачирхалтай болоод өвөрмөц сексийг илүүд үзэх хүмүүс та бидний төсөөлснөөс ч их байдаг бололтой. 1983 онд “Condor” хэмээн шөнийн клубд ажилладаг Жимми Феррезо (Jimmy Ferrozzo) гэх залуу найз бүсгүйгээ авчран, дүрсгүйтэхээр шийдэж, түүнийг төгөлдөр хуур дээр хэвтүүлэн ажилдаа орсон байна. Гэтэл төлөвлөөгүй зүйл болж, тус шөнийн клубын бүжигчид орж ирэхэд сандарсан залуу босох гэж байгаад төгөлдөр хуурын дээд хэсгийг өөр дээрээ унагаж, амиа алдсан гэнэ.

Төгөлдөр хуур

11 Виагра

Сергей Туганов (Sergey Tuhanov) гэх Орос эр 12 цагийн турш секс хийж чадна хэмээж 4,300 долларын мөрий тавьсан байна. Хоёр бүсгүйтэй ээлжилж 12 цагийн турш бэлгийн харьцаанд орсон бөгөөд тэр амлалтандаа хүрч мөрийгөө ч авсан юм. Гэвч удалгүй тэрээр амнаасаа цагаан хөөс сахруулан унаж, тэр дороо амиа алдсан байдаг. Учир нь тэрээр бүтэн нэг хайрцаг виагра уусан байсан аж.

Виагра

12 Живж үхсэн

Нэгэн Англи хос голын эргийн ойролцоо машиндаа секс хийж байхад нь хэн нэгэн машиныг түрж, усруу унагасан байна. Үүнээс болж хосууд аль аль нь амиа алдсан байдаг.

Живж үхсэн

13 “INXS” хамтлагийн дуучин

Алдарт рок хамтлагийн дуучин Майкл Хатчинс (Michael Hutchence) бэлгийн донтой байсан гэдэг.  Сиднейн нэгэн зочид буудалд тэрээр өөрийнхөө хоолойг боосон байдалтай олдсон бөгөөд гараараа бэлэг эрхтэнээ барьсан байсан нь хүн бүрийн айдас болоод гайхшралыг төрүүлсэн билээ.

“INXS” хамтлагийн дуучин

14 Нэрт жүжигчний аав

Алдарт жүжигчин Мэттью МакКонахи (Matthew McConaughey)-ийн аав болох Жэймс МакКонахи (James McConaughey) эхнэртэйгээ секс хийж байгаад зүрхний шигдээсээр газар дээрээ амиа алдсан юм. Харин түүний эхнэр Кэй (Kay) нөхөртөө зориулж “I Amaze Myself” номоо бичсэн байдаг билээ.

Нэрт жүжигчний аав

15 Телевизийн хөтлөгч

Кристиан Дигби (Kristian Digby) хэмээх телевизийн хөтлөгч эр 2010 оны 3-р сард толгойндоо гялгар уут углаж, орондоо шалдан үхсэн байдалтайгаар олдсон юм. Учир нь тэр сексийн хувьд гаж сонирхолтой бөгөөд толгойдоо уут углан гар хангалга хийж байгаад амьсгал нь боогдон нас барсан байна.

Телевизийн хөтлөгч

16 Морьтой секс хийэнн

Кеннет Пиньян (Kenneth Pinyan) гэх инженер эр найзынхаа хүсэлтийн дагуу адуутай анал секс хийсэн юм. Түүний найз нь үүнийг камерт буулган кино хийхээр төлөвлөж байсан ч Кеннетийн шулуун гэдэс нь задарч, эмнэлэгт хүргэгдсэн боловч амьд гарч чадаагүй юм. Өдгөө хүнийг амьтантай секс хийхийг хуулиар хориглодог билээ.

Морьтой секс хийэнн

17 Тагтан дээрх секс

1996 онд Лос Анжелес хотод Роберт Салазар  (Robert Salazar) гэх бизнесмэн эр өөрийн туслах ажилтан Сандра Орельяна (Sandra Orellana)-ийн хамтаар Лос Анжелес хот руу уулзалтанд явсан байна. Зочид буудлынхаа өрөөнд дарс ууж суусан залуус гэнэт л бие биедээ татагдан, тагтан дээр гарч секс хийж байгаад бүсгүй санамсаргүй газар унаж, амиа алдсан байдаг. Яг л Lady Gaga-ийн дууны клипэн дээр гардаг шиг явдал болж дээ... 

Тагтан дээрх секс

18 Нелсон Рокфеллер (Nelson Rockefeller)

Нэрт бизнесмэн, улс төрч түүнийг өөрийн албан өрөөндөө ном бичиж суугаад зүрхний шигдээсээр хорвоог орхисон гэж ярьдаг. Гэхдээ түүний үхлийн тухай хачирхалтай цуурхлууд маш ихээр дэгдэж байсан юм. Түүнийг залуухан туслах ажилтан болох Меган Маршак (Megan Marshack)-тай янаг амрагийн холбоотой байсан төдийгүй түүнтэй секс хийж байгаад бие нь дийлэлгүй нас барсан ч гэж ярьдаг.

Нелсон Рокфеллер (Nelson Rockefeller)

19 Групп секс

Виллиам Мартинез (William Martinez) гэх эр эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг цагдаагийн офицер юм. Гэтэл тэр нэгэн удаа эрэгтэй найз болон танихгүй бүсгүйн хамтаар групп секс хийхээр болсон байна. Тэд ажилдаа орон, ид дундаа явж байтал Виллиам гэнэт зүрхний шигдээс болж амьсгал хураажээ. Учир нь тэрээр өмнө нь эмчийн хяналтанд байдаг байсан төдийгүй түүнийг хэт их хөдлөж, дасгал хийж болохгүй хэмээн зөвлөдөг байсан гэнэ. Виллиам ч эмчийнхээ үгэнд оролгүй, эхнэрээ хуурч яваад азгүй байдлаар амиа алдсан байна.

Групп секс

20 Супер од Дэвид Кэррадайн (David Carradine)

2009 онд тэрээр хүзүү болон бэлэг эрхтнээ скочоор ороосон байдалтай олдож, учир битүүлэг нэгэн үхлийн хавтаст хэргийг цагдаа нарт "үлдээсэн" юм. Үнэндээ тэр шинжлэх ухааны хэлээр "autoerotic asphyxiation" хэмээх нэртэй бэлгийн гаж донтой байсан бөгөөд энэ нь амьсгалаа боож таашаал авах нэгэн төрлийн өвчин ажээ. 

Супер од Дэвид Кэррадайн (David Carradine)

16
таалагдаж байна

172
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()