Билл Гейтсийн бидний амьдралыг өөрчлөх 20 үгс

2016-05-15, 11:08
19,422

Дэлхийн хамгийн баян хүнээр 17 жилийн турш шалгарах энэ хугацаанд Билл Гейтс (Bill Gates)-д үзэж хараагүй, туулж өнгөрөөгүй зам харгуй байгаагүй мэт. Нийт 87.4 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбээр эд хөрөнгийг биш, хүнлэг сэтгэл, чанартай боловсролыг эрхэмлэж энх тайвны төлөө хөрөнгө оруулдаг болсон юм. Түүний нэгээхэн жишээг эхнэртэйгээ хамтран 2000 онд байгуулсан “Bill & Melinda Gates Foundation” хандивын сангаа байгуулснаас нь харж болно.

Билл Гейтсийн бидний амьдралыг өөрчлөх 20 үгс

Ингээд та бүхэнд түүний хэлсэн гайхалтай үгсийг толилуулж байна.

 

1 Аяллын үеэрээ тэрээр:

“Компьютер гэдэг бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болтлоо хөгжсөн нь үнэхээр итгэмээргүй, гайхалтай хэрэг. Нэгэн цагт мөрөөдөж явсан энэ зүйл маань бодит болсонд би хамгийн ихээр баярлаж явдаг. Үүнээс илүү робот ахин бүтээгдэхгүй гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Аяллын үеэрээ тэрээр:

2 “Microsoft” компани хэрхэн амжилтанд хүрсэн тухай асуухад тэрбээр:

“Тухайн үед надтай өрсөлдөж байсан хүмүүс... ер нь бид бүгдээрээ нэг л зүйлийг төгс хийхийг хүсэж байлаа. Тэд хэдийгээр бүтээгдэхүүнээ амжилттай үйлдвэрлэж байсан ч инженерчлэлийн тал дээр огт анхаараагүй. Тэд үүнийгээ дараа дараачийн үедээ залгамжлуулах хүртлээ шинэчлэж байх хэрэгтэйг мартсан юм”

“Microsoft” компани хэрхэн амжилтанд хүрсэн тухай асуухад тэрбээр:

3 “Apple” компанитай хамтран ажиллаж байхдаа:

“Бид хамтран ажиллаж байна... Цаашдын төлөвлөгөө, болон чанар тодорхойгүй байгаа. Гэхдээ Стив над дээр анх ирэхдээ үнэ цэнийг чухалчлах хэрэгтэйг ярьсаар ирсэн юм”

“Apple” компанитай хамтран ажиллаж байхдаа:

4 Стив Жобстой хамтран ажиллахдаа:

“Стив бид хоёр зан чанарын хувьд тэс өөр хүмүүс ч гэлээ ганц нэг талаараа адилхан байсан нь аз шүү. Бид хоёулаа хүн танихдаа сайн, тэднийг хэрхэн сайн ажиллуулахаа мэддэг, дээрээс нь хоёулаа ажиллах гайхалтай эрч хүчтэй хүмүүс. Макын програм хангамжийг бид хоёроос сайн хийсэн хүн байхгүй гэж би бардам хэлнэ.”

Стив Жобстой хамтран ажиллахдаа:

5 Стив Жобсын үхэлд гашуудахдаа:

“Хойч үедээ үргэлжид үлгэр дууриал үзүүлэх агуу нэгнээр өнөөдрөөс эхэлж дэлхий дутаж байна. Түүнтэй хамтарч ажиллах аз тохиосон минь миний хувьд агуу их нэр төрийн хэрэг. Би түүнийг үргэлж санан дурсах болно.”

Стив Жобсын үхэлд гашуудахдаа:

6 “Microsoft” хурдацтай хөгжих үед тэрээр:

“1975 онд бид Майкрософтийг үүсгэн байгуулж байхдаа айл болгоны ширээн дээр компьютер байж байвал хичнээн сайхан бэ хэмээн ярьцгаадаг байлаа. Гэтэл одоо... Бурхан минь, тэрхүү хүслээ гүйцэлдүүлж чадсан том компани болсондоо итгэж ч чадахгүй байна.”

“Microsoft” хурдацтай хөгжих үед тэрээр:

7 Хүн бүхний хийдэг энгийн л зүйлс хийхдээ :

“Би хөзөр тоглох дуртай л даа. Жаахан хоцрогдсон зүйл ч гэлээ их зугаатай байдаг юм. Бас би орой болгон аяга тавгаа угаадаг, харин бусад нь надад тусалдаг юм. Үүндээ ч би бас их дуртай шүү”

Хүн бүхний хийдэг энгийн л зүйлс хийхдээ :

8 Амжилт гэдэг түүнийхээр...

“Амжилт гэдэг бол их буруу үлгэр дууриалтай багш. Тэр ухаалаг хүмүүсийг “Би хэрхэвч алдаж болохгүй” гэсэн дийлдэшгүй их шуналтай болгож байдаг юм”

Амжилт гэдэг түүнийхээр...

9 Алдаа гэдэг түүнийхээр...

“Амжилтаа тэмдэглэнэ гэдэг чухал зүйл хэдий ч алдаандаа дүн шинжилгээ хийх бол түүнээс ч чухал гэдгийг санах хэрэгтэй”

Алдаа гэдэг түүнийхээр...

10 Тэр юунд харамсдаг вэ?

“Хувийн онгоцтой байна гэдэг нэг талаараа их сайхан ч нөгөө талаар их бэртэгчин зүйл л дээ. Гэхдээ би хувийн онгоцоор амарч зугаалах гэж биш, хандивын ажлаар ийш тийш явахдаа л зорчдог юм”

Тэр юунд харамсдаг вэ?

11 Оюун ухаан гэдэг түүнийхээр..

“Энэ бол олон талт ойлголт юм. Хүн бүхэнд асуудал шийдвэрлэх үед гарж ирдэг хурц ухаан гэж байдаг. Тэдгээр нь тухайн хүний зан араншингаас хамаараад өөр өөр байдаг байх”

Оюун ухаан гэдэг түүнийхээр..

12 Түүний хувьд...

“Эрүүл мэнд гэдгийг 1-ийн тоо гээд ойлгочих. Харин мөнгө, ажлын бүтээмж, амжилт, аз жаргал зэрэг хүний амьдрал дахь бусад хүсэл мөрөөдлүүдийг 0-ийн цифр гэж бодъё. Эдгээр нь бүгд 1-ийн тооны араас орно. Хэрвээ 1-ийн тоо буюу эрүүл мэнд байхгүй бол бусад зүйлс ч гэсэн байхгүй болно. 0-тэй тэнцүү болно гэсэн үг”

Түүний хувьд...

13 Мөнгө гэдэг...

“Би мөнгөөр мэдээж сайхан хувцас, амттай хоол авч чадна. Гэвч мөнгө намайг хүссэн хязгаарт минь хүргэж чадахгүй шүү дээ”

Мөнгө гэдэг...

14 Ажил гэдэг түүний хувьд...

“Би хаана ч ажиллаж байсан, юу ч хийж байсан хамаагүй, миний ажлын хамгийн чухал хэсэг бол миний хувийн компьютер. Би өсвөр насандаа, 20-тойдоо, 30-тайдаа, бүр гэрлэх хүртлээ компьютертайгаа л “үерхдэг” байлаа. Энэ чинь л миний ажил шүү дээ”

Ажил гэдэг түүний хувьд...

15 Улс төр бол...

“Улс төр гэдэг бол өндөр боловсролтой тэнэг хүмүүсээр дүүрсэн газар юм шиг санагддаг”

Улс төр бол...

16

“Чиний сэтгэл ханамжгүй байгаа байдал чинь илүү их зүйл мэдэх сэдлийг өдөөж өгдөг.”

17 Өрсөлдөгчид

“Өнгөрсөн хугацаанд Майкрософт компани хэд хэдэн мөнхийн өрсөлдөгчтэй байсан. Өнөөдөр тэдгээрийг Майкрософтийн түүхэнд бичихдээ би ямар их баярласан гээч...”

Өрсөлдөгчид

18

“Хорвоо ертөнц ганцхан чам дээр төвлөрч байна гэж бодох цагтаа чи замаа алдаж байгаа гэж ойлго. Яг ингэж бодох цагтаа эртхэн ухаарсан нь бурхны аврал юм даа”

19

“Оюуны өмч гэдэг бол гадилны хадгалах хугацаатай л адилхан богино настай зүйл”

20

“Хэрвээ миний хийж байгаа зүйл гэнэт л утгагүй, эсвэл цаг үрсэн дэмий зүйл мэт санагдах юм бол би шуудхан л чадахгүй гэдгээ холбогдох нэгэнд нь хэлчихдэг. Энэ нь хэн хэндээ амар байдаг юм.”

96
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()