Амтат шөл хийж сурах 5 арга

Амралтын өдөрт тань амт нэмэх гайхалтай шөлнүүдийг жорыг гэрийн эзэгтэй нартаа зориулан бэлтгэлээ. Эдгээр өвөрмөц шөлнүүд нь амт чанар сайтайн дээр алжаал тайлах шидтэй тул та гэрийнхнээ дайлаарай. Ингээд амтат шөл хийж сурах жоруудтай танилцъя.

Амтат шөл хийж сурах 5 арга
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Үхрийн махтай шөл

Орц:

  • Үхрийн мах- 250 гр
  • Оливын тос- 2 халбага
  • Сармис- 2 хумс
  • Давс- халбага гаран
  • Хар перец- тал халбага
  • Улаан дарс- 1 аяга
  • Лууван- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Улаан лоолийн соус- 1 халбага
  • Рөүзмарин- 1 халбага
  • Улаан лооль- 1 ширхэг
  • Лаврын навч- 1 ширхэг
  • Өндөгтэй гоймон- 3 аяга

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 300 градуст халааж бэлтгээрэй. Хайруулын тавгандаа тос хийж, хэрчсэн сармисаа хуурч, шаргал өнгөтэй болмогц нь гаргаж авна. Дахин хайруулын тавгаа халааж үхрийн махаа хийн, хуурах бөгөөд үүндээ тал халбага давс, перецээ хийж амтлана. Ийн таван минут хуурсны дараа махаа гаргаж, тавганд суллана. Дарсаа авч хайруулын тавганд хийж буцалгаад өмнө бэлтгэсэн сармис, махаа дээр нь нэмж, бүх хэрчиж, бэлдсэн орцнуудаа хийнэ. Үүний дараа махтай хольцоо халаасан шарах шүүгээндээ байршуулан, 300 градуст, 2 цаг 30 минут байлгахад хангалттай. Мах гүйцэт болсон байх бөгөөд та гоймонгоо чанаж, махны хамт таваглаарай. Амтлаг өтгөн шөлтэй болохоос гадна гоймонтой нийлэн төгс амтыг танд мэдрүүлнэ.

Үхрийн махтай шөл

2 Америк маягийн шөл

Орц:

  • Зайдас- 6 ширхэг
  • Сонгино- 2 ширхэг
  • Ногоон чинжүү- 1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Үхрийн мах- 400 гр
  • Ногоон халуун чинжүү- 1 ширхэг
  • Нунтаг халуун чинжүү- 2 халбага
  • Бор сахар- 2 халбага
  • Гоньд- 1 халбага
  • Улаан лоолийн соус- 3 халбага
  • Хатаасан оригано- 1 халбага
  • Хар перец- тал халбага
  • Давс- халбаганы дөрөвний нэг
  • Лаврын навч- 2 ширхэг
  • Улаан дарс- нэг аяга
  • Үрсэн Чеддер бяслаг- тал аяга

Хийх арга:

Мах, зайдас зэргээ жигд хэмжээтэй хэрчих бөгөөд хайруулын тавганд ургамлын тос хийж гал дээр хуурна. Үүндээ сонгино, ногоон чинжүү, сармис, халуун ногоон чинжүү зэргээ хэрчиж хийх бөгөөд махаа бор болтол нь хуураарай. Харин дараа нь нунтаг халуун чинжүү, бор сахар, гоньд,  улаан лоолийн соус, оригано, давс, хар перец, лаврын навч зэргээ мөн нэмж, минут орчим байлгана. Улаан дарсаа хольц дээрээ хийж буцалгах бөгөөд галаа зөөлрүүлэн, нэг цаг байлгаарай. Харин хоолоо болмогц та бяслагаа хийх аж.

Америк маягийн шөл

3 Тахианы мах, эрдэнэ шиштэй шөл

Орц:

  • Тахианы мах- 400 гр
  • Халуун чинжүү- 2 ширхэг
  • Гоньд- 1 халбага
  • Хатаасан орегано- 1 халбага
  • Тахианы тунгалаг шөл- 2 аяга
  • Оливын тос- 2 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Цоохор майлз- 1 багц
  • Амтат улаан чинжүү- 1 ширхэг
  • Гурил- 3 халбага
  • Сармис- 3 ширхэг
  • Давс- 1 халбага
  • Хар перец- тал халбага
  • Эрдэнэ шиш- 800 гр
  • Цөцгий- 6 халбага
  • Лаврын навч- 2 ширхэг

Хийх арга:

Халуун чинжүүгээ хувааж, үрийг нь цэвэрлэж  хэрчээд бага зэрэг хуурна. Үүнийгээ гоньд, ореганотой хольж сайтар хутгаад гаргаж, аяганд хийнэ. Хайруулын тавгаа халаагаад оливын тосоо хийж, хэрчсэн сонгино, лууван, цоохор майлз, чинжүү зэргийг нэмээд 2 минут хутгаарай. Үүн дээрээ гурил, сармисаа нэмэн дахиж 2 минут байлгах хэрэгтэй. Харин дараа нь гаргаж, аяганд хийгээрэй. Тал халбага давс, перецээ тахианы махандаа хийж, 3 минут орчим хуурна. Өмнө бэлтгэсэн сонгины хольцоо үүндээ нэмж, халуун чинжүү, гоньдны зуурмагаа ч мөн хольж, сайтар хутгана. Мөн тахианы тунгалаг шөлөө нэмээд, галаа багасгаж, 45 минут хоолоо чанах бөгөөд эрдэнэ шишээ нэмэхээ мартуузай. Хоолоо бэлэн болгоод 6 аяганд хувааж хийхэд яг таарах учиртай. Мөн нэг аяганд нэг халбага цөцгий хийж өгвөл илүү амттай болно.

Тахианы мах, эрдэнэ шиштэй шөл

4 Шарсан тахиа, гоймонтой шөл

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Цоохор майлз- 1 ширхэг
  • Гурил- аяганы дөрөвний нэг
  • Хатаасан орегано- тал халбага
  • Тахианы тунгалаг шөл- 6 аяга
  • Төмс- 4 ширхэг
  • Давс- 1 халбага
  • Тахианы мах- 250 гр
  • Өндөгтэй гоймон- 2 аяга

Хийх арга:

Хэрчсэн сонгино, лууван, цоохор майлз, сармис зэргээ оливын тосонд хийж 5 миунт хуурна. Үүндээ гурил, орегано болон төмсөө нэмж, минут хураарай. Харин дараа нь тунгалаг шөлөө хийгээд махаа нэмж, давсаар амтлаад 25 минут чанах юм. Харин дараа нь гоймонгоо хийгээд 10 минут чанахад хангалттай.

Шарсан тахиа, гоймонтой шөл

5 Үхрийн махтай шөл

Орц:

  • Ургамлын тос- 3 халбага
  • Гурил- аяганы дөрөвний нэг
  • Үхрийн мах- 1 кг
  • Давс- 2 халбага
  • Сонгино- 3 ширхэг
  • Улаан лоолийн соус- 1 халбага
  • Үхрийн махны тунгалаг шөл- 4 аяга
  • Шар айраг- 1 шил
  • Үзэм- 1 халбага
  • Хар перец- тал халбага
  • Лууван- 1 ширхэг
  • Манжин- 1 ширхэг

 Хийх арга:

Хайруулын тавгандаа тосоо хийж халаагаарай. Энэ хооронд хэрчсэн махаа давсаар амталж, хуурай гуриланд өнхрүүлээд 5 минут шараарай. Үүнийгээ бор болтол нь хуураад гаргаж авна. Харин сонгино болон улаан лоолийн соусаа гал дээр минут орчим хуураад дээр нь шар айргаа хийгээрэй. Үүндээ бэлтгэсэн махаа хийж, үзэм, хар перец, лууван, манжин зэргээ хэрчиж нэмэх юм. 30 минут орчим хуурж, чанасны дараа тунгалаг шөлөө нэмж дахин 30 минут буцалгаарай.

Үхрийн махтай шөл

98
таалагдаж байна

29
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()