Эрчүүдийг өдөөдөг 15 мэргэжил

Ажил мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймдээ ч хүмүүс өөрийн авьяас, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ирээдүйн мэргэжлээ сонгодог билээ. Тэдгээр мэргэжлүүд бидний амьдралд асар их хувь нэмрийг оруулж, нийгмийг хөдөлгөөнд оруулж байдаг. Харин зарим  мэргэжил өндөр ур чадвараас гадна тухайн хүнээ санаанд оромгүй дур булаам харагдуулдаг байна. Ингээд ямар мэргэжил эрчүүдийг хамгийн ихээр тэвчээр алдуулж, өдөөдөг болохыг олж мэдэцгээе. Арай бүсгүй таны мэргэжил багтсан юм биш биз?

Эрчүүдийг өдөөдөг 15 мэргэжил

1 Хүүхэд асрагч

Ажлын зав чөлөө муутай, завгүй гэр бүлүүд хүүхдээ асрагчаар харуулдаг. Тиймдээ ч хүүхэд асрагчийн ажил нь маш хариуцлагатай, хүнд хэцүү ажлуудын нэг билээ. Харин эрчүүдэд танихгүй бүсгүй хүн хүүхдийг нь асарч, хамт тоглон, бүхий л зүйлсийг хамтдаа хийж байхыг хараад ихэд тааламжтай сэтгэгдэл төрдөг аж. Эрчүүдийн оюун бодол, дотоод сэтгэл нь төсөөлөхийн аргагүй сонин байдаг. Тэд гаднаасаа чанга хатуу мэт харагдах ч, дотроо өр зөөлөн нинжин сэтгэлтэй юм. Тиймээс ч тэд бүсгүй хүний ийм халамжтай, хүүхдэд хайртай занд татагддаг байна.

Хүүхэд асрагч

2 Модель

Харахгүй байхын аргагүй сайхан бүсгүйд татагдахгүй эр хүн гэж үгүй. Тиймээс ч гоё сайхан зүс царай, бие хаатай модель бүсгүйчүүдэд ихээхэн татагдаж, тэднийг өөрийн болгохыг дотроо нууцхан хүсдэг. Үүний жишээг олны танил алдартай эрхмүүд батлан харуулсаар байгаа юм. 

Модель

3 Онгоцны үйлчлэгч

Ажлын, аяллын зугаалгаар гадаад дотоод руу нислэг хийх үед үзэсгэлэнтэй, эелдэг үйлчлэгч бүсгүйчүүд танд хамгийн сайхнаараа үйлчилдэг. Энэ нь тэднийг бүр ч илүү үзэсгэлэнтэй, хараа булаам болгодог гэхэд болно. Ялангуяа тэд дүрэмт хувцастай байхдаа юу юунаас илүү ихэмсэг, бүр тачаангуй харагддаг билээ. Залуус тэдгээр бүсгүйчүүдээс нүд салгаж чаддаггүй, өдөж хоргоох нь хэвийн үзэгдэл гэнэ. Тиймээс ч онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн үнэлэмж, үнэ цэн сүүлийн үесд ихээр унасан юм.

Онгоцны үйлчлэгч

4 Сувилагч

Энд тэндэхийн кино, үзвэрүүдэд сувилагч бүсгүйчүүдийг  таш тачаангуй, дур булаам байдлаар дүрслэн харуулдаг. Гэвч бодит байдал дээрээ энэ нь зөрүүтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сувилагч, эмч бүсгүйчүүд үзэсгэлэнтэй царай, галбирлаг биесээрээ алдартай шүү дээ. Эрчүүд ч тэдгээр сайхан бүсгүйчүүдээс харцаа салгаж чаддаггүй гэнэ шүү.

Сувилагч

5 Хувийн дасгалжуулагч

Тэд бол халуухан бие галбир, гоо үзэсгэлэнгээрээ үлгэр жишээ үзүүлэгч, бусдыг дагуулагч хүмүүс. Гоо сайхан бие галбирыг хэрхэн өөртөө цогцлоох, ялан дийлэх тал дээр хэн хүнээс илүү байдаг тул эрчүүд хувийн дасгалжуулагчдыг хөлслөн, цаашлаад түүндээ татагдах, янаг амрагийн харилцаатай болох нь элбэг аж. Хэн ч гоо сайхан бие, дур булаам байдлаас татгалзахгүй шүү дээ. Ялангуяа эрчүүд сайхан бүсгүйн хажууд сахил хүртсэн хуврага мэт аашлах бүр ч боломжгүй билээ.

Хувийн дасгалжуулагч

6 Бүжигчин

Бүжиг гэдэг хүний бие галбир, гоо үзэмжинд сайнаар нөлөөлж, сэтгэл санааг ч өндөр байлгадаг урлагийн нэг төрөл юм. Сүүлийн үед хүмүүс чөлөөт болон цэнгээнт бүжгийн олон төрлүүдээр хичээллэх нь ихэсч, түүнээсээ гоо зүйн өндөр таашаалыг аваад зогсохгүй, бие галбираа засах болжээ. Эрчүүд харин тэдгээр бүжигчин бүсгүйчүүдийг харж, тэдэнд нууцхан татагддаг байна. 

Бүжигчин

7 Үйлчлэгч, бармен

Бүсгүйчүүд бол хийж буй ямар ч ажлаа хөгжим тоглож, бүжиг бүжиглэж байгаа мэт уян налархай, хараад л баймаар үзэсгэлэнтэй болгож чаддаг ид шитэй хүмүүс. Бармен, зөөгч бүсгүйчүүд ч мөн адил. Тэдний хөдөлж байгаа, хүмүүстэй харьцаж байгаа, уух зүйл аягалаж байгаа нь эгээ л ховсын чанартай мэт...

Үйлчлэгч, бармен

8 Йогийн дасгалжуулагч

Маш уян налархай хөдөлгөөнтэй, дур булаам охид бүсгүйчүүдийг хараад хараад ханашгүй. Энэхүү дасгалыг хүн бүхэн тэр бүр хийгээд байж чаддаггй. Учир нь тэднээс асар их хөдөлмөр, тэсвэр тэвчээр гардаг байна. Тэдний нөр их хичээл зүтгэлийн хэмжээгээр эрчүүд тэдэнд татагддаг гэхэд болно. Харин зарим нь зүгээр л тэдний хэрхэн хөдөлж байгаа, дур булаам байдлыг харахын тулд йогийн сургалтанд элсэх нь элбэг.

Йогийн дасгалжуулагч

9 Хөнгөн атлетикийн тамирчин

Тамирчид хэзээд маш онцгой, анхаарал татам байдаг шүү дээ. Бие хаа, зүс царай, ур чадвар гээд тэднийг тодорхойлох, онцгой болгох зүйлс маш олон. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь хүүхэд байхаасаа энэхүү спортод дурлан, түүнээс хойш зогсолтгүй хөдөлмөрлөсөн байдаг байна. Тэр хэмжээгээр бие хаа нь хөгжин, төгс гэх тодорхойлолт руу улам бүр дөхдөг. Эрчүүд ч тэдэнд татагдахгүй байхын аргагүй юм. 

Хөнгөн атлетикийн тамирчин

10 Багш

Мэдээж багш хүн сурагчид руугаа сээтэн хаяна гэж байхгүй шүү дээ. Тэдний байгаа байдал, хичээлээ хэрхэн зааж байгаа зэрэг нь эрчүүдийн анхаарлыг татдаг байна. Хүүхдүүдтэй харилцаж, боловсрол олгож байгаа гэдгээрээ давуу талтай юм. Ялангуяа ахлах, дунд сургуулийн багш нар үүнд хамаатай аж.

Багш

11 Хуульч

Хуульч бүсгүйчүүд хэзээд сэтгэл татам байдаг шүү дээ. Ялангуяа тэд хэн нэгний асуудал зовлонг, өөрийн мэт санаж, үнэн шударга байдлыг тогтоохыг хүсч шаргуу ажилладаг. Үргэлж дэгжин, төв хувцаслаж үг үйлдэл бүртээ анхааралтай, хариуцлагатай ханддаг. Бид тэднийг богино хар юбка, захтай цагаан цамц, өсгийтэй гутал, нүдний шилтэйгээр төсөөлдөг шүү дээ. Энэ нь ч тэднийг тодотгодог гайхалтай төрх юм.

Хуульч

12 Оюутан

Мөн л багш нарын адил их сургуулийн оюутнууд ч маш дэгжин, хичээл зүтгэлтэй, цовоо цойлгон юм. Тэд үргэлж л сайн боловсрол олж авч, онц дүн тавиулахын төлөө мэрийн суралцаж, хааяа нэг ганган хувцаслаад үдэшлэг, бүжгэнд явдаг. Амьдралыг маш гэгээлгээр харж, түүний төлөө хичээнгүй суралцдаг оюутан охидод эрчүүд нүдээ унагахгүй байхын аргагүй юм.

Оюутан

13 Нэвтрүүлэгч

Нэвтрүүлэгч нар маш өөртөө итгэлтэй, шулуун шударга үгтэйн дээр маш дур булаам, халуухан бүсгүйчүүд байдаг. Олон нийтийн нэвтрүүлэг, шууд эфир, аливаа хурал цуглаанд маш идэвхитэй оролцдог, нийгмийн идэвхитэй хүмүүс юм.

Нэвтрүүлэгч

14 Цагдаа

Энхийг сахиулагч цагдаа нар үргэлж л онцгой байсаар ирсэн. Ялангуяа тэднийг дүрэмт хувцас нь илүүтэй чимж, маш дэгжин онцгой харагдуулдаг. Тэдний ажил маш хариуцлагатай, аюултай ажлуудын нэг билээ. Үргэлж л гэмт этгээдүүд, хууль зөрчигч нартай ажилладаг учраас нэг бодлын хүсээд байх ажил биш л дээ. Бүсгүйчүүдийн хувьд хүндхэн мэргэжил боловч сайн эзэмшиж, дадлагажиж чадвал энэ нь тэднийг үнэхээр харц булаам харагдуулдаг ажээ.

Цагдаа

15 Эмч

Хамгийн хэцүү, өндөр хариуцлагатай ажлын нэг бол эмч юм. Хүссэн хүн бүр энэ мэргэжлийг эзэмшиж чадахгүй шүү дээ. Сайн эмч байхын тулд тухайн хүнээс олон талын чадвар шаардагдана. Ажлын ачаалал даах чадвар, мэдлэг, ур чадвар, хариуцлага, өвчтөнөө гэх чин үнэн сэтгэл гээд тэдний ажлын талаар тоочоод байвал дуусахгүй биз ээ. Эмч нар өөрийн ажлын хувцас болох цагаан өмсгөлөө өмссөн үед үнэхээр дур булаам, үзэсгэлэнтэй харагддаг. Энэ нь тэднийг чимэх гол зүйлсийн нэг болдог.

Эмч

64
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()