Ангараг гарагаас илрүүлсэн хачирхалтай зүйлс

Хамгийн анх 1534 онд буюу XVI зууны сүүлчээс Египетийн одон орончид Ангарагийг судалж эхэлснээр хүн төрөлхтний одон орон судлалын түүхэнд "Ангараг гараг" хэмээн нэгэн шинэ объёкт бий болсон юм. Өдөр ирэх тусам тус гарагийг судлах судлаач, шинжээч нарын ажил улам өргөжиж, судлах хүрээлэл нь улам гүнзгий болж байгаа билээ. Ингээд та бүхэндээ "Улаан нүдэн гараг" гэгддэг ангараг гарагаас илрүүлсэн хачирхалтай зүйлсийг танилцуулъя.

Ангараг гарагаас илрүүлсэн хачирхалтай зүйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Нарны аймгийн хамгийн том галт уул

Ангараг гараг бол асар том хэмжээтэй галт уулнуудын өлгий гэгддэг юм. Дэлхий дээр оршин байдаг галт уулнуудаас 10-100 дахин том хэмжээтэй байдаг бөгөөд нарны аймгийн хамгийн том галт уулыг “Olympus Mons” хэмээн нэрлэдэг билээ. Үүний хэмжээ нь Эверестээс хоёр дахин өндөр төдийгүй 200,000 гаруй км2 талбайд сунаж тогтсон байдаг аж.

Нарны аймгийн хамгийн том галт уул

2 Ангарагийн улирал

Дэлхий болон ангараг гараг нь хоорондоо их төстэй. Улирлын хувьд мөн л хавар, зун, намар, өвөл гэх дөрвөн улиралтай. Харин жилийн 687 өдөртэй, нэг улирал нь 167 өдөр үргэлжилдэг аж. Өвөлдөө дунджаар -109.3, зундаа 21.7 градусын дулаантай байдаг төдийгүй ямар нэг далай, нуур, цөөрөм байдаггүйгээрээ онцлогтой.

Ангарагийн улирал

3 Хар салхи

1999 оны 4-р сарын 27-нд одон орон судлаачид “Hubble” дуран авайг ашиглан, асар том хэмжээтэй хуй салхийг ангараг гарагаас илрүүлсэн юм. “NASA” агентлаг 20 жилийн өмнө ч мөн яг үүнтэй адил шуургыг илрүүлж байсан билээ. Гэхдээ 1999 оны шуурга нь өмнөхөөсөө 3 дахин том хэмжээтэй байсан бөгөөд өргөөшөө 1770 км, уртаашаа 1448 км хэмжээтэй, 321 км диаметртэй байсан аж. Энэ мэтчилэн шуурганууд нь зөвхөн зуны улиралд л тохиолддог гэнэ.

Хар салхи

4 Хүн дүрст ангараг

“NASA” агентлаг 1975 онд “Viking 1” хөлгийг ангараг гарагт амжилттай буулгасан юм. Түүний даалгавар нь ангараг гарагийн гадаргууг судлах байсан бөгөөд удалгүй “Viking 2” хөлөг ч мөн тус гарагт буусан аж. Мэргэжилтнүүд хөлгүүдийн явуулсан мэдээлэл зураг зэргийг харж байтал хөрсөн дээр хүний нүүр зурайн харагдав. Тэд ч ангараг гарагт амьдрал байгаа гэдгийн нэгээхэн илрэл байна хэмэн дүгнэж байсан боловч сүүлд энэ нь байгаль ертөнцийн нууцлаг төрх буюу сүүдрийн тусгал хэмээх "учир битүүлэг" тайлбараар өндөрлөсөн билээ.

Хүн дүрст ангараг

5 Цас ордог

2008 оны 5-р сарын 25-нд “NASA” агентлаг “Phoenix” хөлгийг ангараг гарагын улаан хөрс, усны нөөц, амьдрал зэргийг судлахаар илгээв. Тус хөлөг ангараг гарагт бууснаас 4 сарын дараа мэдээлэл ирсэн бөгөөд шингэн цагаан үүлнээс, зөөлөн цас хаялж байв. Энэ нь ангарагт цас ордог мөн үүл байдаг гэх 2 баримтыг хүн төрөлхөнд таниулсан юм.

Цас ордог

6 Цаг уурын өөрчлөлт

Дэлхий, Санчир болон Ангараг зэрэг нарны аймгийн гарагууд нь тэнхлэгээрээ дайвалзаж байдаг. Үүнээс болж цаг уурын байдал байнга өөрчлөгдөж байдаг гэнэ. Харин ангарагийн тэнхлэгийн эргэлт, дайвалзалт нь дэлхийг бодвол илүү хүчтэй байдаг тул цаг уурын эрс тэрс уур амьсгалтай аж. 

Цаг уурын өөрчлөлт

7 Ангарагийн мөстлөгийн үе

Шинжлэх ухаан өндөр зэрэгт хөгжсөний ачаар бид ангараг гарагийн тухай чамгүй мэдээлэлтэй болоод байгаа билээ. Үүний нэгээхэн хэсэг нь мөстлөгийн үе юм. Нарнаас хол зайд байрладаг тул хүйтэн уур амьсгалтай бөгөөд хоёр туйлдаа мөсөөр хучигдсан байдаг байна.

Ангарагийн мөстлөгийн үе

8 Туйлын гэрэл энд ч бас үзэгдэнэ

Туйлын гэрэл нь зөвхөн дэлхийд харагддаг, ажиглагддаг зүйл биш аж. Нарны агаар мандлаас ирэх шуурга нь дэлхийн соронзон оронтой мөргөлдсөнөөр элдэв гоёмсог өнгөтэй туйлын гэрэл үүсгэх бөгөөд ингэхдээ дэлхий, ангараг болон бусад гарагуудад үзэгддэг байна.

Туйлын гэрэл энд ч бас үзэгдэнэ

9 Тэнгэрийн өнгө

Тус гараг нь дэлхийг бодвол нарнаас хол оршдог тул хүйтнээс гадна бүрэнхий, сүүдгэр газар юм. Тэнгэр нь ихэвчлэн хүрэн бор өнгөтэй байх бөгөөд хааяа шаргал харагддаг гэнэ. Харин нар жаргахдаа цэнхэр өнгө татуулдаг байх юм.

Тэнгэрийн өнгө

10 Шороон шуурга

1971 онд ангараг гарагт судалгаа хийж байсан “Mariner 9” сансрын хөлөг тус аймшигт шороон шуургыг илрүүлсэн аж. Тус шуурганы салхины хурд нь 13-22 м/сек байсан бөгөөд шинжээчид үүнийг давтамжит шуурга болохыг тогтооосон байна. Энэ нь хоёр жилд нэг удаа болдог гэнэ.

Шороон шуурга

11 Хамгийн том хавцал

“Valles Marineris” гэх ангараг гарагийн бүс нутагт орших энэхүү хавцал нь нарны аймгийн хамгийн том хавцал хэмээн тэмдэглэгддэг юм. АНУ-ын Аризона мужид байрлах “Grand Canyon”-той төстэй боловч том хэмжээтэй байна. “ Grand Canyon” нь 804 км урт,  29 км өргөн, 1,5 км гүн билээ. Харин “Valles Marineris” нь 4023 км урт, 193 км өргөн, 6 км гүн аж. Энэхүү үзүүлэлтээрээ нарны аймгийн хамгийн том хавцал гэх цолыг хүртдэг билээ.

Хамгийн том хавцал

12 Ангараг гарагт амьдрах боломжтой байсан

Ангараг гарагт амьдрал байдаг уу? хэмээн хүн төрөлхтөн олон зуун жилийн турш эргэлзэж, судалж ирсэн билээ. Гэвч одоогоор ямар нэгэн баталгаатай баримт байхгүй тул бид бүгд л өөр өөрсдийн таамгаар төсөөлж явдаг. Харин өдгөөгөөс 4 тэрбум жилийн өмнө ангараг гарагт ус байсан гэх бөгөөд дулаан, чийглэг уур амьсгалтай байсан гэнэ. Энэхүү нөхцөлд амьдрах туйлын боломжтой тул амьдрал байсан гэж үздэг юм.

Ангараг гарагт амьдрах боломжтой байсан

13 Бас нэгэн судалгаа

2011 оны 5-р сард “Curiosity” гэх машин хэлбэрт, роботыг ангараг гараг руу илгээж, амьд биет байгаа эсэхийг мэдэхийг оролдсон байна. Харин тус робот үүргээ сайн биелүүлж, одон орон судлаачдад маш олон хэрэгтэй мэдээлэл өгсөн юм. Ангараг гарагт хүхэр, азот, хүчилтөрөгч, фосфор гэх элементүүд байгаа бөгөөд энд амьд биет байхад тохиромжтой хэмээн дүгнэсэн аж. Мөн олон тэрбум жилийн өмнө ахуйд хэрэглэж болох  давс султай ус байсан гэж үзжээ.

Бас нэгэн судалгаа

14 Давстай ус урсдаг уу?

2011 оны 8-р сард одон орон судлаачид ангараг гарагийн гадарга дээр шингэн зүйл байхыг олж илрүүлсэн юм. Энэ нь маш өндөр давсны агууламжтай байсан бөгөөд ус гэж дүгнэхэд хэцүү байсан гэнэ. Хэрэв энэ нь ус мөн бол хаанаас, яаж урсаж ирснийг тайлбарлах хүндхэн ажил одон орон судлаачдад оногдох билээ.

Давстай ус урсдаг уу?

15 “Allan Hills 84001”

Ангараг гарагаас Антрактид тивийн Аллэн Хиллзд унасан солирын чулуулагыг “Allan Hills 84001” хэмээн нэрлэдэг юм. Тус чулууг судалж үзэхэд илэрсэн бактериуд нь ангарагт амьдрал оршдог гэх бас нэгэн таамгийг дэвшүүлээд амжсан аж.

“Allan Hills 84001”

183
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()