Хар зах дээр зарагддаг санаанд оромгүй зүйлс

Аль ч орны хар зах дээр байхгүй зүйл гэж үгүй. Ёстой л нөгөө ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь цөм бий дээ. Мэдээж хууль бус зүйлсийг наймаалдаг бөгөөд хачирхалтай, харгис, хэн авдаг байнаа гэлтэй зүйлсийг ч худалдаалж байх юм. Ингээд та бүхэндээ хар зах дээр зарагддаг санаанд оромгүй зүйлсийг танилцуулъя.

Хар зах дээр зарагддаг санаанд оромгүй зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Хирсний эвэр

Сүүлийн үед тоо толгой нь асар ихээр цөөрөх болсон хирс нь хулгайн анчдын гол ан, баяжих эх үүсвэр нь болдог юм. Учир нь хирсний эвэр Азид маш эрэлттэй байдаг төдийгүй алтнаас ч илүү үнэ хүрдэг. Интерьер чимэглэлд хэрэглэгддэг тус эвэрнээс болж өдгөө хирс гээч амьтан устах аюулд хэдийн орж, цөөн тоогоор үлдсэн цагаан хирсийг зэвсэгт цэргүүд хүртэл хамгаалж байгаа боловч хар захад эрэлт, нийлүүлэлт ихтэй байгаа нь эмзэглүүштэй.

Хирсний эвэр

9 Далайн өргөст хэмх

Үүнийг хар зах дээр наймаалах нь хууль бус боловч хүмүүс зарсаар, худалдаж авсаар л байгаа юм. Бэлгийн чалх сайжруулах сайн нөлөөтэй гэгддэг бөгөөд маш өндөр үнээр зарагддаг байна. Далайн энэхүү нялцгай биетийг агнах, худалдаалах, ашгийн зорилгоор хэрэглэх зэргийг Хятад улсад хатуу хориглодог аж.

Далайн өргөст хэмх

8 Видео тоглоомын дээд амжилт

Сүүлийн үед хүмүүс видео болон интернет тоглоом тоглож, мөнгө ихээр олох болсон билээ. Иймд хакерүүд олдсон боломжыг яаж орхих вэ дээ... Тэд дээд амжилт эзэмшдэг хүний бүртгэл рүү нууцаар нэвтрэн, дээд амжилтыг нь хулгайлж аван, үүнийгээ зах дээр өндөр үнээр борлуулдаг болжээ. Энэ хачирхалтай наймааны эрэлт их байгаа учраас хакерууд ч ажил ихтэй байгаа гэнэ.

Видео тоглоомын дээд амжилт

7 Хүний жинхэнэ үс

Хүний жинхэнэ үсээр хийсэн хиймэл үс нь илүү бодит харагдахаас гадна, өнгө, чанар төгс болдог гэнэ. Тиймдээ ч үүнийг худалдаж авах, зарах хүмүүс үй олон бий. Харин үйлчлүүлэгчид үнэтэй салоноос бус хар зах дээр ирээд хямдаар хүний үсийг худалдаж авах хандлагатай байдаг юм.

Хүний жинхэнэ үс

6 Хүүхдийн хуурай сүү

Мэдээж хөхүүл эхчүүд сүү багатай үедээ хүүхдээ өлсгөхгүй гэсэндээ хүүхдийн сүү өгдөг. Гэтэл үүнийг өөр зорилгоор хар захад худалдаалдаг аж. Хүүхдийн сүүнд геройн болон метамфетамин гэх мансууруулах бодис агуулагддаг бөгөөд үүнийг тохиромжтой газар, тохирох нөхцөлд хадгалснаар мансууруулах бодис нь илүүтэйгээр ялгарч, мэдрэгддэг тул өндөр үнэ хүрдэг байна.

Хүүхдийн хуурай сүү

5 Онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцас

Ялангуяа Японы онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцсыг хар зах дээр зарах нь элбэг. Учир нь тус хувцаснууд бусад орнуудад ч эрэлт ихтэй байдаг бөгөөд ихэвчлэн секс хүслээ өдөөж өгөх үүднээс худалдаж авдаг байх юм.

Онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцас

4 Эр бэлгийн эс

Үнэхээр л хар зах дээр байхгүй зүйл гэж үгүй. Бүхэл бүтэн хүнийг бий болгох эсийг хүртэл зарж байх юм. Ганц бие боловч хүүхэд төрүүлэх чин хүсэлтэй эмэгтэйчүүд эр бэлэг эс худалдаж аван, суулгуулж, эх хүн гэх цол зүүдэг бол үр тогтоох боломжгүй эрчүүд, хар захаас эс худалдаж аваад эхнэртэй суулгаж эцэг эх болдог гэнэ.

Эр бэлгийн эс

3 Ариун ус

Ариун усыг хар захаас худалдаж авна гэдэг хүн бүрийн санаанд багтахгүй боловч үнэхээр л үнэн зүйл бололтой шүү. Номлогч ламаар равнайлуулж, шашны зан ёс үйлдэхэд ашиглагдах тус усыг худалдаалах, ашгийн зорилгоор хэрэглэхийг хориглосон байдаг. Гэвч хуулийг үл тоон, худалдах, худалдан авах хүмүүс маш их байдаг ажээ. 

Ариун ус

2 Гоо сайхны хагалгаа

Өөрийн царай төрхөндөө сэтгэл хангалуун бус, өөрчлөгдөхийг хүсдэг хүмүүс хар захыг зорьдог гэхээр сонин санагдаж байна уу? Үүнийг мэргэжлийн хүмүүсээр гоо сайхны эмнэлэгт хийлгүүлэх нь зүйтэй боловч өндөр үнээс нь "айсандаа" хямд боловч чанартай газрыг хайж явдаг аж. Хар захад хийгддэг гоо сайхны хагалгаа нь чанарын хувьд ялгагдаад байх зүйлгүй боловч үнийн хувьд хямд байдаг тул хагалгаа хийлгэх хүсэлтэй хүмүүс ихээр ирж, бүр оочер дараалал үүсгэдэг гэнэ.

Гоо сайхны хагалгаа

1 Хүний эд эрхтэн

Мөнгөний хэрэгцээ гарсан хүмүүс өөрсдийн эрхтнээ худалдаж багагүй мөнгө олдог. Харин тэдний эрхтнүүдийг цуглуулан хар зах дээр арилжаалж, бүр хил давуулан наймаалж, хууль бус үйлдэл хийх панзчид бишгүй. Хүний дотор эрхтнүүд дундаас элэг хамгийн өндөр үнэ хүрдэг гэнэ. Энэ нь магадгүй хэн нэгний амийг аварч байгаа хэрэг боловч мэдээж хууль бус хэрэг тул үүнээс болж маш олон гэмгүй иргэд хүний наймаанд өртөж байгааг нуух юун. Энэтхэгийн хар зах дээр бүр бөөрний өргөтгөсөн, хямдралтай худалдаа байнга болдог гэнэ.

Хүний эд эрхтэн

20
таалагдаж байна

88
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()