Одоо хүртэл учир нь тайлагдаагүй нууцлаг зургууд

Хүн бүр л сонин содон, нууц нь тайлагдашгүй, учир битүүлэг зүйлсэд дуртай байдаг. Тиймдээ ч бид та бүхэндээ өнгөрсөн зууны учир нь тайлагдаагүй хачирхалтай гэрэл зургуудыг танилцуулж байна. Харин та тэдний талаар юу гэж хэлэх вэ? Миний хувьд лав хэлэх үг ч олдохгүй юм...

Одоо хүртэл учир нь тайлагдаагүй нууцлаг зургууд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Хесдалений гэрэл

Норвегийн Хесдалений хөндийд асах энэхүү гэрэл хүмүүст маш их эргэлзээ, гайхшралыг төрүүлээд байгаа юм. Энэ нь тэнгэрт яг л салют адил гэрэлтэж, цацарч байсан гэгддэг. Тус гэрэл нь 15 жилд нэг удаа ийнхүү үзэгдэх бөгөөд хүмүүс үүний учрыг өнөө хэр нь тайлаагүй л байна. Зарим шинжээчид үүнийг цахилгаан гэрэлтэй холбон тайлбарлаж байгаа ч энэ мөн л баттай биш. Иймэрхүү үзэгдэл дэлхийн Хесдалений хөндийд л болдог аж.

Хесдалений гэрэл

2 Нууцлаг эрхий хуруу

Энэхүү зургийг эхлээд харахад хүний анхаарлыг тийм ч их татахгүй. Харин сайн анзаарвал хар футболктой хүүгийн толгойн харалдаа эрхий хуруугаа гозойлгосон илүү гар харагдана. Зурагчны хэлж байгаагаар тухайн зургийг авахад ердөө 4 жаал байсан бөгөөд илүү гар орсон учрыг тайлбарлаж чадаагүй, хэлэх тайлбар ч олдоогүй гайхшруулсан байна. Магадгүй тэдний хөгжилтэй агшинг хэн нэгэн хуваалцахаар ирсэн ч юм бил үү?

Нууцлаг эрхий хуруу

3 Пеониксийн гэрэл

Тус гэрэл нь 1990-ээд оны сүүлчээр, 3-р сарын 13-ны өдөр Арозона мужид гурвалжин хэлбэрээр нэгэнтээ үзэгдээд, хормын дотор сарнисан юм. Эрдэмтэд үүнийг нэгэн төрлийн сансрын хөлөг байж магадгүй хэмээн таамагласан байна. Магадгүй харь гарагийнхан ч байж болох магадлалтай. Маш тодоор гэрэлтэх эдгээр гэрлийг яг юу байсныг баттай тайлбарлах хүн өнөөг хүртэл гарч ирээгүй билээ.

Пеониксийн гэрэл

4 Гар утасны зураг

Таны харж байгаа тус зургийг 1928 онд Чарли Чаплин (Charlie Chaplin) киноны үеэр авсан байдаг. Нарийвчлан харвал, гудамжаар алхаж байгаа бүсгүй чихэндээ ямар нэгэн зүйлийг барьсан байх аж. Түүний ийнхүү гартаа барьсан байх зүйлийг гар утас, эсвэл хуучны сонсох төхөөрөмж байж болзошгүй талаар хүмүүс хэлсэн юм. Хэрвээ энэ үнэхээр гар утас мөн бол зурган дээрх хүн цаг хугацаагаар аялагч юм болов уу. 1928 онд гар утас үйлдвэрлэгдээгүй байсан шүү дээ.

Гар утасны зураг

5 Стефан Микалак (Stefan Michalak)

Стефан Микалак хэмээх эр соронзон туяанаас хордож, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний хэрхэн гэмтсэнийг эмч нар тодорхойлж чадаагүй байна. Тэрээр хэсэг эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүний шарх нь маш хачирхалтай байсан юм. Таны харж байгаачлан залуугийн гэдсэн дээр нэгэн жигд хэмжээтэй, хэвлэсэн мэт харагдах бөөрөнхий түлэнхийнүүд байх бөгөөд эрдэмтэд түүнийг харь гарагийнхний үлдээсэн ул мөр хэмээж байгаа юм. Үнэхээр хачирхалтай байгаа биз...

Стефан Микалак (Stefan Michalak)

6 Сансрын хөлөг

Тэнгэрт түгэх хурц тод гэрэл бүхий энэхүү зургийг 1942 онд Фрэнк Варрен (Frank Warren) хэмээх эр авсан бөгөөд үүнийгээ сансрын хөлөг хэмээсэн аж. Тэрээр хэлэхдээ "Тэнгэрт хурц туяа бүхий 2 сансрын хөлөг байсны нэгийнх нь л зургийг авсан" гэжээ. Тухайн үед түүнд итгэх хүн байгаагүй ч, энэ нь өнөөг хүртэл хүмүүсийн анхаарлыг татсаар байна.

Сансрын хөлөг

7 Цаг хугацаагаар аялагч

Тус зургийг 1941 онд авсан бөгөөд хуран цугларсан бөөн хүмүүс дунд орчин үеийн нүдний шил, хувцас өмссөн залуу эр буужээ. Үүний хариулт өнөөг хэр нь нууцлаг байсаар байгаа юм. Магадгүй тэрээр цаг хугацаагаар аялагч байгаад ийнхүү зургийн хальсанд буусан юм болов уу?

Цаг хугацаагаар аялагч

8 Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлосон эмэгтэйг Эвилин Макхейл (Evelyn McHale) гэдэг бөгөөд тэрээр бүтэлгүй гэрлэлтээс болж 23-хан насандаа амиа егүүтгэсэн юм. 1947 онд Нью"Йорк хотын “Empire State” барилгын 83 давхраас үсэрч, НҮБ-ын албаны машин дээр унажээ. Тэрээр тухайн мөчид яг л нойрсож буй үзэсгэлэнт бүсгүй мэт харагдах боловч, аль хэдийн ахин сэрэхгүйгээр унтсан аж. Үүнээс хойш тэрээр хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлосон бүсгүйгээр алдаршсан билээ.

Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт

9 Нагагийн галт бөмбөг

Тус зургийг Тайландын Меконг голын орчим авчээ. Мөн л учир нь үл тайлагдах галт бөмбөгийг дүрсжүүлсэн тус зургийг тайлбарлах хүн олдоогүй юм. Зөвхөн харь гарагынхан, шатаж байгаа зүйл гэхчлэн таамагласаар байсан ч одоо хүртэл ямар баттай тайлбар байдаггүй нь хүмүүсийн эргэлзээ, гайхшралыг төрүүлсээр байдаг аж. 

Нагагийн галт бөмбөг

10 Дүүжлээстэй эр

Энэхүү зургийг, 1950-аад оны үед АНУ-ын Техас мужид даржээ. Куперын гэр бүл нэгэн хуучин байшинд нүүж орсныхоо баярыг тэмдэглэж, ийнхүү зургаа даруулсан бөгөөд тэдэн дээр нэгэн урилгагүй зочин ирсэн нь таазнаас дүүжлэгдсэн эрийн нүд хальтрам бие байлаа. Хожим 2009 онд эл зургийг шинжлэн үзэхэд байшингийн хуучин эзэд учир битүүлгээр алга болсон гэгдэж байжээ. Магадгүй тэд харамсалтайгаар дүүжлэгдэж, хорвоог цаг бусаар орхисондоо сүнс нь өнөөг хүртэл хуучин гэртээ хоргодсон байж болох шүү дээ.

Дүүжлээстэй эр

204
таалагдаж байна

54
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()