Сурталчилгаа (15)
Хаах

Усаа хэрхэн амттай болгож уух вэ?

2016-05-17, 10:00
21,595

Насанд хүрсэн хүн хоногт зөвхөн амьсгалахдаа 0.32 литр, шээсээрээ 1.5 литр, өтгөнөөрөө 0.2 литр, арьсны ууршлаараа 1 литр гаруй шингэнээ алддаг байна. Тиймээс энэ алдсан шингэнээ гаднаас тогтмол нөхөн авч байх хэрэгтэй бөгөөд өдөрт дунджаар 6-7 стакан шингэн ууж байж энэ алдагдлаа нөхөж чадна. Тиймээс та бүхэн энгийн  нэг ус уухын оронд дараах жороор амттай, биед тустай усыг уугаарай. 

Усаа хэрхэн амттай болгож уух вэ?

1 Лимон, гүзээлзгэнэтэй ус

Нэг литр буцалсан усанд тал лимоныг нимгэн зүсэж бүгдийг нь хийгээд, нэг аяга гүзээлзгэнээ мөн голоор нь нэг хувааж, хийнэ. Үүнийгээ бага зэрэг хандалж, "идээшүүлж" байгаад хөргөгчинд хийн хөргөж уугаарай. 

Лимон, гүзээлзгэнэтэй ус

2 Жүрж, лайм, лимонтой ус

Эдгээр жимснүүдээс гадна гааны навч хийж өгвөл гашуун амт нь дарагдана. Цитрусын төрлийн жимснүүд өөх шатаах өндөр үйлчилгээтэй байдаг тул жин хасч буй, дэглэм барьж буй эмэгтэйчүүд байнга уувал тохиромжтой. 

Жүрж, лайм, лимонтой ус

3 Ананас, гаатай ус

Танд ердөө нэг аяга хэрчсэн ханборгоцой,  хоёр гурван ширхэг гааны навч хэрэгтэй. 

Ананас, гаатай ус

4 Бөөрөлзгөнө, лаймтай ус

Бөөрөлзгөнө, лаймтай ус

5 Нэрстэй ус

Та хүсвэл нэрсээ буцалгаад хөргөөсөн ч болно. Үүнийгээ мөстэй хольж, амтат коктейль болгон уугаарай. 

Нэрстэй ус

6 Лимон, ананас, цагаан гаатай ус

Танд ердөө тал лимон, нэг аяга зүссэн ананас, нэг халбага нунтаг цагаан гаа хэрэгтэй. 

Лимон, ананас, цагаан гаатай ус

7 Тарвастай ус

Зуны улирал гэхээр л шүүслэг амттай тарвас санаанд буудаггүй гэж үү? Тэгвэл шингэнээ нөхөж, хоолны дуршлаа бууруулахын тулд тарвастай ус уухыг танд санал болгож байна. 

Тарвастай ус

8 Өргөст хэмх, гаатай ус

Зуны улиралд хичнээн литр хүйтэн ус уусан ч амны цангаа тайлагдахгүй хэцүү үе бий. Тэгвэл танд ногоон өргөст хэмх, тал нимбэг, гааны шинэхэн навч хэрэгтэй. Сэнгэнэсэн бөгөөд зөөлөн амт танд таалагдах болно. 

Өргөст хэмх, гаатай ус

9 Мөсөн жимс

Мөсийг яагаад заавал дангаар нь хөлдөөх ёстой гэж? Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, аньс, нэрс, хад гээд л жижиг жимснүүдийг мөсний саванд хийн бага зэрэг буцалсан устай хамт хөлдөөгөөд, дараа нь дарс, ус, бүр цайнд хийгээд уусан ч тохиромжтой шүү дээ. 

Мөсөн жимс

52
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()