Гадаад хэл сурах шаардлагагүй болжээ

2016-05-17, 16:26
52,595

Хэлтэй бол хөлтэй хэмээн ярьдаг цаг хэдийн ард хоцорч, технологийн санаанд оромгүй хөгжлүүд биднийг улам л идэвхигүй болгож байна. Гэхдээ сайн талаар нь яривал бидний үйлдлүүдийг маш ихээр хялбарчилж өгч байгаа юм. Эдгээрийн нэгэн жишээ нь "Pilot" зөөврийн орчуулагч төхөөрөмж юм. 

Гадаад хэл сурах шаардлагагүй болжээ
Хаах
Сурталчилгаа

1

Чихэвч хэлбэрийн энэхүү орчуулагч төхөөрөмж нь Англи, Франц, Испани, Итали гэсэн 4 хэлний хооронд бүх төрлийн орчуулга хийх аж. Үүнийг чихэндээ зүүж, харь хэлээр хажууд нь ярьж эхэлмэгц зүүсэн хүндээ шууд тохиргоот хэл рүү нь буулгаж сонсгох юм. 

2

Үүнийг бүтээсэн "Waverly Labs" компанийн мэдээлж буйгаар бол "Үүнийг хоёр хүн зүүж ярилцах ёстой. Эхний ээлжинд зөвхөн ярилцах хүмүүс зүүж байж идэвхижүүлэх тохиргоотой үйлдвэрлэгдэж байна. Харин дараа дараачийн жилүүдэд эргэн тойронд ярилцаж буй бүх л яриаг зүүсэн хүнд орчуулан сонсгох чадвартай болгож сайжруулахаар бэлдсэн байгаа" гэжээ.

3

Түүнчлэн "Pilot" төхөөрөмжөөр дуу сонсох боломжтой. 

4

Энэхүү төхөөрөмжийг "Waverly Labs" компанийн үүсгэн байгуулагч Андрью Очоа (Andrew Ochoa) нэгэн Франц бүсгүйтэй танилцаж, хэл нэвтрэлцэж чадаагүйн улмаас санаачлан, зохион бүтээжээ. Түүнчлэн тун удахгүй Энэтхэг, Араб, Африк хэл суулгахаар төлөвлөж байгаа юм байна. 

5

3 өнгийн сонголттойгоор 5-р сарын 25-аас эхэлж 129-179 долларын үнэтэйгээр захиалга авч эхлэх ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()