Хүмүүсийн айдаг домгийн мангасууд

Бид өөрсдийн нүдээр харж, гараар хүрж үзээгүй атлаа бусдын ярианд итгэн, айж балмагдаж байдаг билээ. Үүний нэгээхэн жишээ бол үлгэр домог, цуу ярианд гардаг мангасууд. Эдгээр нь бодитоор оршин тогтнодог эсэх нь эргэлзээтэй боловч зарим нэг хүмүүс харсан, үзсэн гэхчлэн ярьж, бүр гэрэл зургаар хүртэл баталгаажуулсан байх нь бий. Гэвч тэдгээр зургууд нь ч гэсэн мөн л эргэлзээтэй. Юутай ч та бүхэндээ хүмүүсийн хамгийн ихээр айдаг домгийн мангасуудыг танилцуулъя.

Хүмүүсийн айдаг домгийн мангасууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Ёови (Yowie)

Австалийн бүс нутаг болон Сиднейн “Blue Mountain”-ий ойролцоо нутагшин, амьдардаг хэмээн үздэг юм. Үүнийг нүдээр харж байсан хүн ховор боловч эрт үеэс ярьж, итгэсээр иржээ. Үзэмж нь маш аймшигтай, хэрцгий боловч хүн рүү дайрч байсан удаагүй гэнэ. Нэгэн үе энэхүү домгийн мангасыг харах гэсэн хүмүүс тэдний нутагшдаг гэх газруудыг ихээр зорьж байсан удаатай.

Ёови (Yowie)

2 Аварга анаконда (The Giant Anaconda)

Кинон дээр хүртэл түгээмэл гардаг тус аймшигт амьтныг яг бодитоор харж байсан хүн нэгээхэн ч үгүй биз. Үүнийг 50 метр урттай, энгийн могойноос хэд дахин том буюу хүнийг бүхлээр нь залгидаг гэхчлэн домог яриа ихээр байдаг билээ.

Аварга анаконда (The Giant Anaconda)

3 Домовой (Domovoi)

Оросуудын хамгийн ихээр итгэж явдаг тус биет нь айл болгоны гэрт байж, гэрийг нь цэвэрлэж, хүүхдэд нь сайн сайхан зүүд бэлэглэдэг хэмээн үздэг байна. Харин гэрээ цэвэрлэхгүй, бохир байлгавал Домовой уурладаг. Зүгээр ч нэг сүнс, домог биш гэдгээ илтгэн, уурлаж, ямар нэгэн чимээ гаргаж байдаг гэнэ. Хэрэв та санаж байвал “Харри Поттер” кинонд ч бас тэр гардаг шүү дээ. 

Домовой (Domovoi)

4 Буньип (Bunyip)

Нохой шиг царайтай, морь шиг сүүлтэй, матар шиг биетэй тус мангасыг Австралийн нутаг дахь намаг жалганд амьдардаг гэж үздэг байна. Домог түүхээс бүтсэн тус араатны тухай ном болон кино бүтээлүүд арвин байдаг юм. Анх 1800 онд үүний тухай яриа дэлгэрсэн бөгөөд өдгөө ч хүмүүс байдаг хэмээн итгэсээр яваа билээ.

Буньип (Bunyip)

5 Алмас (Bigfoot)

Өмнөд Америкийн бүс нутгуудаар ихээр оршин байдаг хэмээн үздэг бөгөөд үүнийг мэдэхгүй, сонсож байгаагүй хүн гэж ховор юм. Асар том бие, үслэг төрхөөрөө алдартай тэд хүмүүсээс хол буюу ой модонд амьдардаг аж. Хүн төрөлхтөн олон жилийн турш алмас гэж байдаг, байдаггүй хэмээн маргалдсаар ирсэн бөгөөд түүний тухай маш олон ном, кино, баримтат кино хүртэл байдаг нь хачирхалтай.

Алмас (Bigfoot)

6 Жикиники (Jikininki)

Тэднийг хүн байж байгаад нас нөгчсөний дараа элдэв дүрст хувирсан хэмээдэг билээ. Эдгээр нь хүний махаар хооллодог гэх бөгөөд хэрэв та энэ амьдралаа шунахай, ховдог хомхой сэтгэлээр өнгөрүүлвэл дараа төрөлдөө Жикиники болж хувирна хэмээн хүмүүс итгэдэг байна. 

Жикиники (Jikininki)

7 Ейти буюу цасны хүн (Yeti)

Хоёр хөл дээрээ явдаг, өтгөн цагаан үсээр хучигдсан тус амьтанг цасны хүн хэмээн нэрлэдэг юм. Төвд улсад голчлон суурьшдаг хэмээн үздэг боловч яг бодитоор үзэж харсан хүн ховор аж. Мөн л түүний тухай маш олон баримтат кино, ном зохиол байдаг бөгөөд тэр бүхэн дээр түүнийг бодит хэмээсэн байдаг нь хүмүүсийн шашин шүтлэг, итгэл үнэмшил хэр ихтэй нь харагдаж байна.

Ейти буюу цасны хүн (Yeti)

8 Чупакабра (Chupacabra)

Пуэрто Рикод түүнийг анх харагдсан гэлцдэг. Харин үүний дараа Өмнөд Америк, Хойд Америкд үе үе үзэгдэх болсон гэдэг. Энэ нь мал, амьтнаар хооллодог бөгөөд хүн рүү дайрч байсан тохиолдол харин байхгүй хэмээн тэмдэглэгджээ. 

Чупакабра (Chupacabra)

9 Гевейдэний Мангас (The Beast of Gevaudan)

Хүн чоно гэгддэг тус араатан нь маш олон удаа хүн рүү дайрч тэр бүү хэл аминд нь хүрч ч байсан удаатай гэдэг. Нэгэн удаа XV Льюс хаан анчидаа илгээж, хүн чоныг агнуулах гэсэн боловч бүтэлгүйтэж байсан гэдэг. 

Гевейдэний Мангас (The Beast of Gevaudan)

10 Вендиго (Wendigo)

Эртний уугуул Америкчууд тус араатан, мангасыг байдаг хэмээн домог болгон ярьсаар өдгөөг хүрчээ. Энэ нь хүний махаар хооллодог гэх бөгөөд яг л цус сорогчтой адил хазуулсан хүн нь түүн шиг Вендиго болж хувирдаг гэнэ. Хүнээс 3 дахин том биетэй бөгөөд тэдний арьсны цаанаас яс, болон гэдэс дотор нь нэвт харагдаж байгаагаар дүрсэлсэн байдаг.

Вендиго (Wendigo)

11 Гугаланна (Gugalanna)

Шумерууд эртний түүх домгийг зохиож ярихдаа гаргууд хүмүүс байв. Тэдний ярьдаг хамгийн алдартай домгийн мангас бол Гугаланна юм. Энэхүү бух дүрст эв хавгүй, аймшигт мангасыг нэгэн цагт хүний амийг хайр найргүй бүрэлгэж, хооллож, нэг ёсондоо хүн төрөлхтнийг үгүй хийж байсан гэдэг юм.

Гугаланна (Gugalanna)

12 Мананангал (Manananggal)

Цус сорогч, сарьсан багваахайтай төстэй энэхүү мангас нь цусанд ихээр дурладаг аж. Яг л цус сорогчтой адил бөгөөд урт хэлээрээ хүний гүрээний судсыг тас татаж хаядаг бөгөөд жирэмсэн эмэгтэйд илүү дуртай төдийгүй ургийн зүрхийг идэж, хүч сэлбэдэг байна. Харин түүнийг устгахад маш хялбар буюу буугаар ганц буудахад л үхэдхийн унах аж.

Мананангал (Manananggal)

13 Хар Аннис (Black Annis)

Английн бүс нутагт суурьших чөтгөр, шулмасууд юм. Цэнхэр арьс, аймшигт инээд нь хүн бүрийн жихүүдэс, айдсыг төрүүлнэ. 19-р зууны үед тэдгээрийн тухай яриа газар  авч байсан бөгөөд эцэг эхчүүд сахилгагүйтсэн хүүхэддээ түүний тухай ярьж айлгадаг байсан аж. Учир нь эдгээр шулмас нь хүүхдийн маханд ихээр дуртай гэнэ.

Хар Аннис (Black Annis)

14 Диббук (Dybbuk)

Эртний Еврей нарын домог болох энэхүү хар сүнс нь хүний биед ордог аж. Ингэхдээ хамаг бие болоод амьдралыг сүйтгэж орхидог гэнэ. Энэхүү домгоос сэдэвлэж бүтээсэн аймшгийн кино байдаг төдийгүй энэхүү хачин жигтэй мангасын талаарх ном, зохиолууд ч ихээр бий.

Диббук  (Dybbuk)

15 Кощей (Koschei)

Түүнийг үхэшгүй мөнхийн гэдэг бөгөөд ганц сул тал нь түүний сүнс юм. Гэвч түүний сүнсийг зүүнд нуучихсан, зүү нь өндгөнд бий, өндөг нь галууны дотор байгаа, галуу нь хэзээ ч онгойхгүй төмөр хайрцаг дотор бий, харин хайрцаг нь нууцлаг арлын, царс модны доор байрлах булшинд байдаг гэнэ. Иймд түүнийг хөнөөнө гэдэг бүтэшгүй аж.

Кощей (Koschei)

183
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()