2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж буй кинонууд

Кино урлаг бол хүн төрөлхтний бий болгож, бүтээсэн олон үнэт зүйлсээс хамгийн гайхалтай нь билээ. Бид амьдралаас ухаарч, ойлгож чаддаггүй зарим зүйлсийг киноноос мэдэж авдаг нь нууц биш. Сүүлийн жилүүдэд кино ертөнц хурдацтай хөгжиж, нээлтээ хийж буй кино бүр үзэгчдэд хүрч, кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа, энэ зун нээлтээ хийх кинонуудыг хүргэж байна.

2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж буй кинонууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Доригийн эрэлд" - 6-р сарын 17

2003 онд олны хүртээл болсон “Немогийн эрэлд” хүүхэлдэйн кино өнөөг хүртэл “Pixar” студийн шилдэг бүтээлүүдийн нэг байсаар байгаа. Харин ирэх онд бид түүний усан доорх ертөнцтэй дахин учрах бөгөөд кино зохиолыг өмнөх “Немогийн эрэлд” киноны зохиолч Эндрю Стэнтон бичжээ. “Доригийн эрэлд” кино нь Марлин, Немо хоёр мартамхай Дорид Калифорнийн хаа нэгтээ амьдарч байгаа гэр бүлийнхнийг нь хайж олоход тусалж байгаа талаар гарах аж. Үүнээс гадна Дорид үеэл эгч халиман-акул бий гэдгийг санах хэрэгтэй.

2 "Bad moms" - 7-р сарын 29

Бид бүхний хайртай авьяаслаг жүжигчин Мила Кунис (Mila Kunis), өөрийгөө бүрэн дүүрэн эвдсэн, инээдмийн адал явдалт "Bad moms" кинонд гол дүрийг бүтээжээ. Бид түүнтэй цэнхэр дэлгэцээр халуухан, дур булаам төрхтэйгөөр уулздаг байсан бол, энэ удаад арай өөрөөр адтай, дэггүй 2 хүүхдийн ээж болсноор эргэн уулзах нь ээ. Гол болон туслах  дүрүүдэд жүжигчин  Кристен Белл (Kristen Bell), Катерин Ханн (Kathryn Hahn), Анни Мумоло (Annie Mumolo), Жада Пинкетт Смит (Jada Pinkett Smith), Кристина Апплэгейт (Christina Applegate) нар тоглосон юм. Үйл явдал ээж байхаас залхсан нэгэн бүсгүйн адал явдалтай үйл явдлаар эхэлдэг.

3 "Me Before You" - 6-р сарын 3

“Хаадын тоглоом” онц сонирхолтой телевизийн цуврал киноны жүжигчин Эмилиа Кларк (Emilia Clark)-ийн гол дүрд нь тоглосон, уянгын, романтик "Me Before You" киног танилцуулж байна. Та энэхүү киноноос жинхэнэ хайрын мөн чанар, хайр хэдийд ч, хэзээд ч ялдаг гэх санааг ойлгох биз ээ... Жүжигчин бүсгүй энэхүү дүрээрээ өөрийгөө маш их өөрчилж, эвдсэн гэхэд болно. Ингээд түүний тоглосон хайрын тухайн шинэхэн бүтээлийг нь хүлээх л үлдлээ.

4 "Infiltrator" - 8-р сарын 31

“Breaking Bad” цуврал киногоороо хэдийн бид бүхний танил болсон жүжигчин Брайан Крэнстон (Bryan Cranston) бас нэгэн хүчирхэг дүрийг бүтээж байгаа юм. Колумбын гэмт хэргийн цуутай толгойлогч, Пабло Эскобар (Pablo Escobar)-ийн дүрийг бүтээх бөгөөд алдарт жүжигчин Бенисио Дель Торо (Benicio Del Toro)-ийн хамт тогложээ. Үзэгчдэд хүсэн хүлээлт болсон киноны нэгээр нэрлэгдэж байгаа юм.

5 "Snowden" – 5-р сарын 16

Жүжигчин Жозеф Гордон Левитт (Joseph Gordon Levitt), Америкийн экс тагнуулч, тухайн үед дэлхийг шуугиулаад байсан Эдвард Сноуден (Edward Snowden)-ийн амьдралын талаар өгүүлэх Сноуден кинонд гол дүрийг бүтээж байгаа юм. Тэрээр үргэлж фантастик, уран зөгнөлт чиглэлийн уран бүтээлд илүүтэй тоглодог байсан бол энэ удаа бодит, дэлхийг нэгэнтээ цочроогоод амжсан хүний дүрд тоглож байгаа билээ. Ийнхүү жүжигчин залуугийн шинэ дүр та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

6 "When Bough break" - 5-р сарын 16

Алдартай жүжигчин Режина Халл (Regina Hall)-ийг бид бүхэн “Scary Movie” аймшгийн инээдмийн киногоор нь сайн мэднэ. Тэрээр үргэлж инээдмийн, адал явдалт кинонд илүүтэй дүрийг бүтээдэг бол энэ удаа адал явдалт, аймшгийн кинонд тогложээ. Киноны үйл явдал нэгэн гэр бүлийн хосууд хүүхэдтэй болох боломжгүйн улмаас залуу бүсгүйг хүүхэд тээгчээр хөлслөн гэртээ авчирна. Энэ  мөчөөс тэдний амьдрал төсөөлөөчгүй ихээр өөрчлөгддөг юм.

7 "Star Trek Beyond " – 7-р сарын 22

“Star Trek”, “Star Trek Into Darkness”-ийн найруулагч Ж. Ж. Абрамс (J. J. Abrams) “Star Wars”-ийг хийж эхэлмэгцээ “Star Trek”-ийн цувралыг найруулагч Жастин Лин (Justin Lin)-д дамжуулан өгчээ. Харин Жастин Лин үүний төлөө “Форсаж”-ийг орхисон билээ. Энэ жилийн тухайд тус кино анх бүтсэн мөчөөс эхлэн 10 жилийн ой нь тохиож байгаа юм. Тиймээс тус кино шүтэн бишрэгчиддээ багагүй сюрпризыг барина гэдэгт итгэлтэй байна. Эсрэг талын гол дүрийн жүжигчин Идрис Элба (Idris Elba) бүтээж байгаа бөгөөд кинонд ахмад Керк /Крис Пайн/ болон түүний багийнхан, клингон үндэстнүүдтэй хийх сөргөлдөөний талаар өгүүлэх болно.

8 "The Founder" – 8-р сарын 5 нд

“Birdman” киноны гол дүрд тоглосон жүжигчин Майкл Китон (Michael Keaton), энэ удаа "The Founder" кинонд ажиллажээ. Тус кинонд жижигхэн кафенаас үйл ажиллагаа эхэлсэн ч өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байрлах МакДоналдс сүлжээ рестораныг хэрхэн байгуулж байгаа талаар өгүүлдэг. Тус кино залууст хүсэл мөрөөдлөө бодит болгоход туслах болов уу. Таны заавал үзэх киноны нэг яахын аргагүй мөн юм.

9 "Nice Guys" – 5-р сарын 20

“The Notebook” буюу “Тэмдэглэлийн дэвтэр” киногоороо бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling), “Гладиатор” киноны гол дүрийн жүжигчин Рассел Кроу (Russell Crowe) нарын хамтран тоглосон "Nice Guys" кино та бүхэнд таалагдах нь лавтай. Тус кинонд залуус нэгэн алга болсон охиныг хайхаар зорилго нэгдэн ажилладаг бөгөөд түүнээс хойш маш олон сайхан адал явдалтай учрах болно.

10 "Neon Demon" – 7-р сар

“Black Swan” сэтгэхүйн аймшгийн киног үзэж байсан л биз дээ. Яг түүний адил танд эргэлзээ, айдсыг зэрэг төрүүлж чадах "Neon Demon" киног танилцуулж байна. Тус кинонд загвар өмсөгч бүсгүйн, сэтгэл зүй, адармаатай аймшигт амьдралын талаар өгүүлэх болно. Үзэгчдэд маш их эргэлзээ, үл ойлгогдох асуултыг төрүүлэх нь дамжиггүй. Гол дүрд бидний сайн мэдэх залуу жүжигчин Элле Фанниг (Elle Fanning) тоглосон юм.

11 "Money Monster" – 5-р сарын 27

Холливуудын алдарт жүжигчин, охид бүсгүйчүүдийн эрлэг гэгддэг Жорж Клуни (George Clooney), үзэсгэлэнтэй бүсгүй Жулия Робертс (Julia Roberts), Жак О'Коннелл (Jack O’Connell) нарын тоглосон тус кино танд багагүй хүлээлт үүсгэх нь. Учир нь адал явдалт, онц сонирхолтой энэхүү бүтээл шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авч чадсан юм. Шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн гэмт этгээд телевизийн багийнхнийг барьцаалж байгаагаар үйл явдал цааш үргэлжилнэ.

12 "Teenage Mutant Ninja Turtles: Out of Shadows of the" - 6-р сарын 3

Найруулагч Дейв Грийне (Dave Greene)-ий бүтээл хөгжилтэй хөөрхөн нинжа яст мэлхийнүүдийн үргэлжлэл болох тус кинонд урьдны ангид тоглосон Холливуудын хамгийн халуухан бүсгүйдийн нэг Меган Фокс (Megan Fox), чадварлаг жүжигчин Уилл Арнетт (Will Arnett) нар тоглосон юм. Урьдын ангиас илүү хөгжилтэй, олон шинэ шинэ баатрууд гарах тус кино үзэгчдэд багагүй хүлээлтийг үүсгээд байгаа билээ.

13 "Doctor Strange" – 11-р сарын 4

Мэс заслын эмч мэргэжилтэй залуу Стивен Винсент (Stephen Vincent), аймшигтай ослын дараа дахин хагалгаа хийж чадахгүй гэх аймшигт мэдээг дуулна. Тэр мөчөөс эхлэн дэлхийн дахинаар аялаж, өөрийгөө ялан дийлэх арга замыг хайж явахдаа нэгэн ер бусын хүчтэй нэгэнтэй учрах болно. Киноны гол дүрд жүжигчин Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch), Тильда Суинтон (Tilda Swinton) нар тоглодог байна.

14 "Popstar: Never stop Never Stoping" – 7-р сарын 3

Та урьд өмнө “The Lonely Island”-ийн талаар сонсож байсан уу. Хэрвээ үзээгүй бол интернэтээс тэрхүү хамтлагийн талаар үзээрэй гэж хэлмээр байна. Учир нь бидний танилцуулах тус кино үүнтэй нягт холбоотой юм. Баримтат төрлийн энэхүү киноноос та бүхэн дуучин залуугийн алдар нэрд хэрхэн хүрсэн, амжилтын нууцын талаар харах болно. Гол дүрд, инээдмийн жүжигчин Энди Сэмберг (Andy Samberg), тоглосон юм. Танд инээдэм, баяр хөөр, ухаарал төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

15 "Great Seven" – 11-р сарын 23

Тус бүтээл нь үзэгчдэд асар их хүлээлтийг төрүүлээд байгаа гайхалтай бүтээлүүдийн нэг билээ. Кинонд нэгэн эр тосгонд нь аюул занал учруулаад байгаа муу залуусаас тосгоныг хамгаалж өгөхийг 7 баатраас хүсэх болно. Гол дүрүүдэд, Крис Пратт (Chris Pratt), Дензел Вашингтон (Denzel Washington), Этан Хавк (Ethan Hawke) нар тогложээ.

16 "Assassin's Creed" – 12-р сарын14

Найруулагч Жастин Курзейл (Justin Kurzyel)-ийн найруулсан тус кинонд алдартай жүжигчид болох Майкл Фассбендер (Michael Fassbender), Марион Котийяр (Marion Cotillard) нар тоглодог юм. Кинонд гол дүрийн эр, хэсэг хөлсний алуурчидтай ер бусын аргаар тэмцэх болно. Илүү ихийг киноноос үзээрэй.

17 "Rogue One: A Star Wars history" - 12-р сарын 7

Оддын дайн киноны шинэ анги маш олон үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа болов уу. Учир нь энэ удаагийн анги өмнөх ангиудаас илүү онц сонирхолтой үйл явдал, шинэ баатруудаар илүү бүтээл болсон юм. Найруулагч Гарет Эдвардс (Gareth Edwards)-ийн найруулсан тус бүтээлийн гол дүрүүдэд жүжигчин Фяалисти Жонес (Fyelisti Jones), Сэм Клефлин (Sam Kleflin), Бен Менделсон (Ben Mendelsohn) нар хамтран тогложээ.

18 "A-Nation born" – 10-р сарын 7

Боолуудын амьдралыг үнэн бодит, тод томруунаар дүрсэлсэн энэхүү кино нь маш чанартай бүтээл болох болно гэсэн найдлагыг хүмүүст төрүүлээд байгаа юм. Тус киноны гол дүрд жүжигчин Нэйт Паркер (Nate Parker) тоглодог бөгөөд 19-р зууны Африк-Америкийн боолуудын амьдралын хатуу хэцүүг бодитоор дүрслэн үзүүлснээрээ онцлогтой.

19 "Swiss Army" – 7-р сарын 24

“Харри Потер” киногоороо хэдийн бид бүхний танил болсон Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe)-ийн гол дүрд нь тоглосон тус бүтээл нь адал явдалт, уран зөгнөлт төрлийн кино юм. Үзэгчдээс багагүй хүлээлтийг аваад байгаа тус кино та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

20 “Warcraft" – 6-р сарын 10

“Warcraft” видео тоглоомын сэдвээр кино хийх талаар тэртээ 2006 онд мэдэгдэж байсан. Гэвч Дункан Жонс (Duncan Jones)-ын найруулж буй уг бүтээл тэр цагаас хойш 10 жилийн дараа буюу 2016 оны хаврын сүүл сард дэлгэцнээ амилах нь ээ. Хүн болон оркуудын хоорондын харилцаа муудаж байгаагаар “Warcraft””-ийн үйл явдал өрнөнө. Оркууд хоёр ертөнцийн хооронд хонгил үүсгэн өөрсдийн мөхөж байгаа ертөнцөөс хүн төрөлхтний хөгжин цэцэглэж байгаа ертөнц рүү зугтахаар зэхнэ. Энэ нь хүн болон орк гэсэн хоёр үндэстний хооронд дайн дэгдээж, улмаар Азеротд хэлэлцээ хийж, байдлыг тогтворжуулах оролдлого хийхэд хүргэдэг. “Warcraft” нь хэдий уран сайхны кино ч гэлээ ихэнхи хэсэг нь компьютер графикийн аргаар бүтсэн тул Жонс өөрийн бүтээлээ “Хаадын тоглоом” болон “Аватар”-ын холимог хэмээн тодорхойлсон байдаг.

43
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()