Бодит болон хэрэгжсэн 7 зохиол

Зарим тохиолдолд зохиолчид өөрсдөө ч мэдэлгүй бодит болон хэрэгжих ямар нэг санаа, бүтээл эсвэл алдарт хүний нэрийг зохиолдоо багтаан бичдэг. Тиймээс зарим үед эдгээр ном, зохиолын үйл явдал, бүтээл, хүн гэх мэт зүйлс нь он цагийн аясаар бидний амьдралд гарч ирдэг байна. Ингээд эдгээр амьдрал дээр бодит болон хэрэгжсэн зарим ном, зохиолын баримтуудаас толилуулъя.

Бодит болон хэрэгжсэн 7 зохиол
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1

“Generation П” зохиолд Виктория Пелевина “Никола” квасыг Коко-Коланы эсрэг гаргаж байсан юм. Гэтэл хэсэг хугацааны дараа үнэхээр “Никола” хэмээх квас үйлдвэрлэгдэж эхэлсэн.

2

Артур Конан Дойль “Шерлок Холмс”-ын өгүүллэгтээ гэмт хэргийн салбарт үл мэдэгдэх цөөнгүй гэмт хэрэгтнийг илрүүлэх аргуудыг бичиж байжээ. Үүнд тамхины ишийг цуглуулж судалгаанд оруулах, бичгийн машин дээрх гарын хээг шинжлэх гэх мэт. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаа нар энэхүү аргуудыг өргөн хүрээнд ашиглах болжээ.

3

Чак Паланикийн алдарт “Зодооны клуб”-т хүмүүс өөрийн сэтгэл хуримтлагдсан сэтгэл санааны дарамт, бүх хүнд хэцүү зүйлүүдийг зодооны тусламжтайгаар гаргаж байсан. Тэгвэл энэхүү бүтээлийг дэлгэцээр гарах болсноор улс орнуудад ийм клубууд нэлээд нээгдсэн бөгөөд зарим нэг нь одоог хүртэл байдаг байна.

4

“Усан доогуур 2000 бээр аяласан нь” номны зохиолч Жюль Верн номондоо усан доор байх завины талаар бичиж байсан юм. 1869 оны энэ үед “наутилус” буюу усан доогуур явдаг завины талаар дөнгөж яригдаж байсан бөгөөд технологийн хөгжлийн явцад хүн төрлөхтөн усан доогуур шубадаг онгоцыг хийж чадсан юм.

5

“XXII зууны үд дунд” -хэмээх номонд тархины бичлэгийг хийж хүний сэтгэн бодох чадварыг судлах талаар гарч байжээ. Энэхүү зохиол 1962 оны үед гарч байсан бөгөөд энэ үед Анатолий Карпов ердөө л 11 настай байсан бол Гарри Каспаров төрөөгүй байсан байна. Юу яриад байгааг та ойлгож байгаа байх.

6

“Атомын бөмбөг” хэмээх үгийг хамгийн анх зохиолч Герберт Уэлс хэрэглэж байжээ. Түүний энэ үг хэллэгийг ашигласан ном 1913 онд хэвлэгдэн гарч байсан байна. Гэтэл хүн төрлөхтөн энэ хүчтэй тэсрэх бөмбөгийг 1945 оны сүүл үеэр бүтээж эхэлсэн байдаг.

7

Рэй Брэдбэри анх өвөрмөц чихэвчний санааг гаргаж, номондоо бичсэн байдаг. Тэрээр энэ зохиолыг 1950 онд бичсэн юм. Гэтэл энэ үед ямар чихэвч хэрэглэж байсныг та мэдэж байгаа байх.

Дүгнэлт. Аливаа зүйлийг шинээр бүтээнэ гэсэн ойлголт байхгүй. Харин дэлхий дээр оршин байгаа зүйлийг зөв ажиглаж, түүнийг хөгжүүлж чадсан хүмүүсийг “зохион бүтээгч” -гэж болох юм.  Та үүнтэй санал нэг байна уу?  Эйнштейн, Билл Гейтс, Стив Жобс зэрэг бидний мэдэх агуу хүмүүс бүтээгчид үү, хөгжүүлэгчид үү?...

39
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()