Арьсыг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах вэ?

Бүрсийж өнгөө алдсан арьсны цаана хорт утаа, байгалийн бохирдол, эмийн нөлөө, хуурай уур амьсгал, химийн өндөр найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг. Тиймээс ч бидний арьс хуурайшин, өнгөө алдаж, эрт хөгширдөг аж. Химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд бидний арьсыг ихээр цочроож, тодорхой хэмжээгээр муу нөлөөнд автуулж байдаг. Тэгвэл та бүхэндээ байгалийн аргаар илүү гэрэлтсэн, толигор, зөөлөн арьстай байх аргуудаас хуваалцъя.

Арьсыг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах вэ?

1 Тараг

Тараганд агуулагдах эрдэс бодис, шим тэжээл нь арьсанд маш сайн үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс ч гэрийн нөхцөлд тарагаар нүүр болон бусад газартаа маск тавибал үнэхээр сайн үйлчилгээтэй юм. Харин долоо хоногт 1-ээс дээш хэрэглэх нь тохиромжгүй. Ингээд маскаа бэлтгэхийн тулд шинэхэн тараган дээр тал цайны халбага зөгийн балыг хийгээд нүүр хүзүүндээ жигд түрхэж өгнө. 10-15 минут орчим байлгасны дараа бүлээн усаар угаагаарай. Тогтмол хэрэглэснээр арьс мэдэгдэхүйц цайрч, гэрэлтсэн зөөлөн болох болно. Мөн тараган дээрээ бага зэрэг лимоны шүүс, овьёос хийгээд сайтар хутган, маск бэлтгэх боломжтой. Энэ нь арьсыг чийгшүүлэн, цайруулах үйлчилгээг үзүүлдэг байна.

Тараг

2 Жүрж

Бидний арьсанд Витамин С ихээр дутагдаж байдаг. Харин жүрж жимсэнд энэхүү витамин ихээр агуулагддаг тул арьсны өнгийг суурьнаас нь цайруулж, санаанд оромгүй үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс хамтдаа үр дүнтэй жүржийн маскыг бэлдэцгээе.
2 цайны халбага жүржийн шүүсэн дээр 1 чимх турмерик хийж өгнө. Дээрх хольцуудаа сайтар хутгаад нүүрэндээ 20-30 минут байлгасны дараа бүлээн усаар угаагаарай. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.

Жүрж

3 Эрдэнэ шишийн гурил

Тус бүтээгдэхүүн нь арьсанд маш хэрэгтэй амин дэмүүдээр дүүрэн байдаг. Үүнийг бэлтгэхэд танд ус, эрдэнэ шишийн гурил байхад л хангалттай. Өтгөн шингэнийг нь өөрийн хүссэнээр тааруулан зуурч, цайруулах шаардлагатай хэсгүүддээ жигд түрхэж өгнө. Ингээд хаттал хүлээсний дараа угаагаарай. Ямар нэгэн химийн найрлагагүй учраас эмзэг, мэдрэг арьсанд ч хүртэл харшил өгдөггүйгээрээ онцлог.

Эрдэнэ шишийн гурил

4 Зөгийн бал

Хуурайшиж, өнгөө алдсан арьсыг маш үр дүнтэйгээр цайруулах шалгарсан аргуудын нэг бол зөгийн бал юм. Арьсны өнгийг сэргээж, сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлж өгнө. Эхлээд та нүүрээ бүлээн усаар норгож, арьсандаа жигд зөгийн бал түрхээрэй. 15 минут хэртэй байлгасны дараа нүүрээ угаана. Ингэснээр таны арьс гэрэлтсэн тунгалаг болдог байна. 7 хоногт 1 удаа хэрэглэхэд тохиромжтой.
Мөн ижил хэмжээтэй зөгийн бал, лимоны шүүс, хуурай сүү, хагас цайны халбага оливийн тос зэргийг хольж, 10-15 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлж угаагаарай.

Зөгийн бал

5 Лимон

Лимон жимс нь витамин С-гээр баялаг. Тиймдээ ч арьсыг эрчимтэй, үр дүнтэйгээр цайруулж, гэрэлтсэн өнгөлөг болгох болно. Лимоны шүүсийг шахаж, нүүр хүзүүндээ жигд түрхээд хэсэг хугацааны дараа нүүрээ угаана. Мөн 3 цайны халбага лимоны шүүсэн дээр 1 цайны халбага турмерик нунтаг холино. Сайтар холиод нүүрэндээ түрхсэний дараа 30 минутын дараа бүлээн усаар угаах хэрэгтэй. Лимоны шүүсэн дээрээ зөгийн бал холиод түрхэх юм бол бүр илүү өндөр үйлчилгээтэй. 15-20 минут болсны дараа нүүрээ угаан, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй.

Лимон

6 Зуун настын гель

Нөсөө толбо, бараан толбыг бүдгэрүүлэх өндөр үйлчилгээтэй. Үүний тулд зуун настаас жижиглэн авч, түүнийхээ шүүсийг шахан нүүрэндээ түрхэж өгнө. Ойролцоогоор 30 минут болсны дараа угаах хэрэгтэй. Энэ мэтээр 7 хоногт 2 удаа хэрэглэснээр үр дүнгээ өгөх болно.

Зуун настын гель

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()