Биднийг чимээгүй хөнөөдөг тархины өвчнүүд

Сүүлийн үед тархины хавдар болон толгойны өвчлөлөөр өвчлөх, халдвар авах хүмүүсийн тоо ихсэж, амиа алдах хүмүүсийн тоо ч өссөөр байгаа билээ. Тархи, толгой бол бидний хамгийн чухал эрхтэн тул өвчилбөл эмчлэхэд бэрх бөгөөд амиа алдах магадлал өндөр байдаг. Ингээд та бүхэндээ тархины хавдар болоод толгойны өвчлөлүүдийн тухай мэдээллийг хүргэе.

Биднийг чимээгүй хөнөөдөг тархины өвчнүүд

1 Усан дахь амёб

Эдгээр нь хүнийг үхэлд хүргэх хэмжээний хортой юм. Тогтмол усанд ихээр байх тус шимэгч хорхой нь хүний хамраар дамжин, мэдрэлийн систем тархинд очиж, эд эсүүдийг нь идэж байдаг байна. Сүүлийн 50 жилд 200 гаруй хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэн байдаг аж. Халдвар авснаас хэд хоногийн дараа толгой өвдөх, бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Энэ нь тогтмол усанд сэлж буй хэн бүхэнд тохиолдож болох тул та бүхнийг сэрэмжлэхийг зөвлөе. Тус халдвар нь даамжирсаар тархины хавдар ч болох магадлалтай.

Усан дахь амёб

2 Шимэгч хорхой

Ялаа нь хүний биеийг хазан, шимэгч хорхойг биед шигтгэдэг байна. Ингэснээр хүний биед авгалдай бий болж, тэр нь хамаг эд эсийг нь идэж гэмтээн, бүр үхэлд ч хүргэх аюултай аж. Шимэгч таны биеийг тэнэн хэсүүчилж явсаар эцсийн дүнд нь тархинд очдог бөгөөд загатнах, толгой эргэх гэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн нүдэнд үзүүлэх нөлөө асар их төдийгүй хараа муутгаж, бүр сохлох сөрөг талтай. Африк улсад тус өвчний тохиолдол ихээр бүртгэгдсэн байдаг ба дэлхий даяар нийтдээ 17 сая тохиолдол илэрчээ.

Шимэгч хорхой

3 Идэгч хорхой

Мал амьтдад ихээр байдаг тус хорхой нь өдгөө хүний биед ч илрэх болжээ. Ам болон хамраар дамжин бидний биед орох бөгөөд эдгээр нь 500 гаруй өндөг гаргаж, хүний биеийг бүхэлд нь эзэмшдэг гэхэд хилсдэхгүй. Голдуу тархинд суурьших бөгөөд мөн л эд эсийг гэмтээж, тархины хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлж байдаг аж. Тус халдварын анхны тохиолдол 1883 онд бүртгэгдэж байсан юм.

Идэгч хорхой

4 Цусаар уйлуулдаг бактери

Үхэлд хүргэх тус аймшигт өвчлөл нь гадны нян, бактериас болж үүсдэг аж. Бохир байдлаас болж үүссэн бактери нь таны биед нэвтрэн, шууд тархийг зорьдог. Мөн л эд эсийг нь гэмтээж, тархины тэлэлтийг хүртэл зогсоодог гэмтэй. Энэ нь даамжран тархины гадна хавдар болдог бөгөөд ингэснээр хүзүү хөших, цусаар уйлах зэрэг аймшигт шинж тэмдэг илрэх юм.

Цусаар уйлуулдаг бактери

5 Тархины мөөгөнцөр

Маш олон бактери болон мөөгөнцөр хүний биед буюу арьсан дор амьдарч байдаг. Тэдгээр нь биеийн химийн тэнцвэрийг хадгалахад тусалдаг боловч хяналтаас гарахаараа үхэлд хүргэх аюултай. Бүхий л биеэр дамжиж, хүч тамирыг султгах бөгөөд цаашлаад сэтгэцийн хэвийн үйл ажиллагааг гэмтээж, мартамхай болгодог. Хараанд асар ихээр нөлөөлж, бүр сохор болгож ч мэднэ. Илрэх нь шинж тэмдэг нь царай харлах, сульдах, толгой өвдөх зэрэг аж.

Тархины мөөгөнцөр

24
таалагдаж байна

37
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()