Жин хасах залхуу 10 арга

2016-05-18, 10:51
43,810

Илүүдэл жингээсээ сална гэдэг хүн бүхний хувьд маш хүндрэлтэй асуудал байдаг. Фитнесст явж хамаг хүчээ бараад л, дуртай хоолноосоо холдохын тухайд бол юу ч ярих вээ... Харин та бүхэнд энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй, жижигхэн, бүр бага зэрэг залхуу ч гэж хэлж болмоор аргуудыг танилцуулж байна.

Жин хасах залхуу 10 арга
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Кофег сайн сорж уу

Каффейнийг эд эс бүхэндээ шингээж байна хэмээн төсөөлж кофегоо сайн гэгч нь сорж уугаарай. Мэдээж олон хүний хажууд эвгүй тул ганцаараа байхдаа туршсан нь дээр.

Кофег сайн сорж уу

2 Сандалны оронд бөмбөг

Фитнесс заалуудад байдаг том бөмбөлөгийг гэртээ, боломжтой бол ажил дээрээ тавьж сууж байгаарай. Энэ нь өгзөгний булчинг хавтгайрах, унжихаас сэргийлж, бэлхүүс хэсгээр өөх нэмэхээс давхар сэргийлдэг байна. Түүнчлэн энэхүү “шидэт” бөмбөг нь өдөрт 260-аас илүү калорийг шатаадаг ажээ. 

Сандалны оронд бөмбөг

3 Илчлэг багасгах арга

Бид жингээ барьж байх бүх л үедээ идэх хоол хүнснийхээ илчлэгийг тооцоолж, өөрсдийгөө “зовоож” байдаг. Тэгвэл эрчимтэй дэглэм барьж байгаа үедээ хоёр хоногт л нэг удаа илчлэг багатай хоол хүнс  хэрэглээрэй. Энэ нь байнга хоолны дэглэм барьснаас хамаагүй өндөр үр дүнтэй байдаг.

Илчлэг багасгах арга

4 Бохь зажил

Бохь зажилхад хоол идэх дуршил 10 хувиар буурдаг.

Бохь зажил

5 Температураа багасга

Өрөөний температур хэдий чинээ сэрүүхэн байна төдий чинээ турах үйл явц хурдасна. Хамгийн тохирожмтой температур бол цельсийн 17 градус юм.

Температураа багасга

6 Тайланд хоол ид

Заавал ч Тайланд хоол биш л дээ. Халуун ногоо болон хүнсний ногоо ихтэй хоолнууд бодисын солилцоо болон цусны эргэлтийг 23 хувиар түргэсгэдэг.

Тайланд хоол ид

7 Дасгалаа багасга

Турах гэж ядаж байхад тань сонин бүр итгэмээргүй сонсогдож байна уу? Гэхдээ л энэ бол үнэн. Долоо хоногт 2 удаа булчин хөгжүүлэх болон кардио дасгалууд хийж байгаарай. 

Дасгалаа багасга

8 Тайвшир, та тайван бай!

Стресстэй эмэгтэй, сэтгэл санаа нь хэвийн тогтуун байгаа бүсгүйгээс 104 калори бага хасдаг. Тэгэхээр хэн тайван, сэтгэл санаа тогтвортой байгаа нь хурдан бас эрүүл аргаар турна гэсэн үг.

Тайвшир, та тайван бай!

9 Илүү их алх

Алхах нь хүний бие махбодид ч тэр, сэтгэл санаанд ч тэр гайхалтай эерэг нөлөөг үзүүлдэг. Алхах явцад хүний бие тэр чигтээ хөдөлгөөнд орж, зүрхний үйл ажиллагаа, тархины цусан хангамж эрс сайжирч, энгийн үеэс хэд дахин илүү калори шатдаг байна.

Илүү их алх

10 Хэр удаан хийсэндээ биш...

Дасгал хийхэд учир бий. Хэр удаан хийсэндээ биш хэр үр дүнтэй, зөв хийсэндээ үр дүн нь оршдог юм. Тиймээс аль болох эрч хүчтэй байж, дасгалаа зөв байрлалаар, зөв ачаалал өгөхүйц хийгээрэй.

Хэр удаан хийсэндээ биш...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()