Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд

Хүсээд хүсээд эргэн олдохгүй зүйл бол цаг хугацаа... Тиймээс ч бид бүхэн өөрт олдсон эрхэм нандин цаг хугацааг хэзээ ч харамсахааргүй, үнэ цэнтэй өнгөрүүлэх нь чухал юм шиг. Бид та бүхэндээ хүн төрөлхтний амьдралын түүхийг илтгэх түүхэн ховор зургуудыг  хүргэж байна.

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

1972 онд, сансрын нисгэгч Чарлес Дьюк (Charles Duke)-ээр ахлуулсан Аполло 16 хөлгийн багийнхан анх сансар руу хөөрсөн билээ. Тэднийг ийнхүү аялах хугацаанд хөлгийн ахмад өөрийн гэр бүлийн зургийг гялгар уутанд хийж, сарны гадаргуу дээр үлдээсэн байна.

2

1884 онд, Парис хотноо “Эрх чөлөөний хөшөө”-г бүтээж байх үеийн зураг юм. Тус хөшөөг 1885 оны 6-р сарын 17-ны өдөр Францын хөлөг онгоцоор Нью-Йорк хотын Эрх чөлөө аралд авчирсан билээ.

3

Колумбын хар тамхины наймааны хаан Пабло Эскобар (Pablo Eskobar) 1980-аад оны эхэн үеэр хүүгийн хамт АНУ-ын цагаан ордны өмнө зогсож байна.

4

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлосон эмэгтэйг Эвилин Макхейл (Evelyn McHale) гэдэг бөгөөд тэрээр бүтэлгүй гэрлэлтээс болж 23-хан насандаа амиа егүүтгэсэн юм. 1947 онд Нью"Йорк хотын “Empire State” барилгын 83 давхраас үсэрч, НҮБ-ын албаны машин дээр унажээ. Тухайн үед бүсгүйн зургийг Роберт Уайлс (Robert Wiles) хэмээх зурагчин оюутан дарсан бөгөөд түүнээс удалгүй алдартай уран бүтээлч Энди Вархол (Andy Warhol) тэрхүү зургийг олонд дэлгэж, бүсгүй хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлосон бүсгүйгээр алдаршсан билээ.

5

Афганистан дахь Талибанчуудын нөлөө ихсэхээс өмнө, бүсгүйчүүд таны харж байгаачлан боловсрол эзэмшиж, хүссэн хувцсаа өмсөн, олон нийтийн газарт өөрийн хүссэнээр байдаг байжээ. Харин 90-ээд оны дунд үеэс эхлэн эмэгтэйчүүдийн эрх дээд зэргээр зөрчигдөж, өнөөгийн нийгэм рүү шилжсэн юм.

6

Алдарт зохиолч, олон нийтийн ажилтан Хелен Келлер (Helen Keller), болон дуугүй киногоороо алдаршсан жүжигчин Чарли Чаплин (Charlie Chaplin) нарын уулзалт, 1919 он

7

БНХАУ-ын Бээжин хотын Тянь Ань Мэнийн талбай дахь бослогын өөр нэгэн дүр зураг...

8

Хүйтэн дайны үеэр буюу 1939 онд Финлянд улсад баригдсан, ОХУ-ын тагнуулчийн буудуулахаас өмнө инээж буй сүүлийн хором

9

Титаник хөлөг онгоцны сүйрлээс амь гарагсдыг Карпатиа хөлөг онгоц руу нүүлгэн шилжүүлж байна. 1912 онд

10

ОХУ-ын хаан, 2-р Николай (Nicholas) өөрийн охин Анастасиа (Anastasia)-д тамхи татахыг нь зөвшөөрчээ.

11

Хоёрдугаар дайны дараа алдарт зураач Леонардо Да Винчигийн Мона Лиза хөрөг Луврын музейд эргэн ирсэн нь...

12

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн (Abraham Lincoln), 1865 оны 4-р сарын 15-нд Форд театрт харамсалтайгаар буудуулан нас барсан билээ. Тухайн мөчид Льюис Пейн (Lewis Payne) хэмээх эр, АНУ-ын мужийн нарийн бичгийн албыг хашиж байсан, Виллиам Х.Севардыг хөнөөж, баригдсан юм. 

13

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди (John F. Kennedy), 36 дахь ерөнхийлөгч Линдон Жонсон (Lyndon Johnson) болон Насагийн ажилчид сансарт хөөрөх асуудлаар хэлэлцэж байна.

14

Дэлхийн 2-р дайны сүүлээр нэгэн цэрэг, Райх Канцелери барилгийн тагтнаас Нацист Германы удирдагч Гитлер (Hitler)-ийг дуурайн элэглэж байгаа мөч

15

50-аад оны дунд үед АНУ-ын Невада мужын атомын бөмбөгийн туршилтын үеэр ашиглаж байсан маникенууд.

16

Вьетнамын дайны үеэр, АНУ-ын засгийн газраас Өмнөд Вьетнамын иргэдийг Сайгоноос нүүлгэн шилжүүлэх мөчид, Хойд Вьетнам эрийг түлхэж байгаа нь...

17

Домогт Битлз хамтлаг “Аbbey Road” цомгийн зураг авалтын үеэр, зам хөндлөн гарч буй алдарт зураг

18

Дэлхийн 2 дайны үеийн Элизабет хатан хааны ховор зураг

19

Алдарт “Metro Goldwyn Mayer” кино компани, өөрсдийн лого болох арслангийн архиралтын зургийг авч байна.

20

Олон улсын Али Кайда террорист бүлгэмийн үүсгэн байгуулагч, Осама Бин Ладен 1970-аад оны үеэр гэр бүлийн хамтаар Шведэд амьдарч байх үеийн зураг юм. Тэрээр баруун гар талаасаа 2-т ногоон цамц, хөх өмдтэй зогсож байна.

106
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()