Дэлхийн хамгийн хачирхалтай ажлууд

Дэлхий дахинаа хүн бүхэн л амьдрахын тулд хичээнгүй ажиллаж, хөдөлмөрлөж байна. Зарим нь дуртай мэргэжлээ хийгээд зовлон багатай, мөнгө хурааж байхад хуруу хумсаа хугалан байж, хэдэн төгрөг авах хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл бид та бүхэндээ хэн хүний санаанд багтамгүй, хачирхалтай ажил мэргэжлүүдийг танилцуулья.

Дэлхийн хамгийн хачирхалтай ажлууд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Амны үнэр шалгагч

Ялангуяа үлээдэг бохь, шүдний оо, гаа үйлдвэрлэдэг компаниуд өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнөх болон дараах байдлыг мэдэхийн тулд хүмүүсийн амны үнэрийг шалгах тусгай мэргэжилтнийг сурган, бэлтгэдэг аж. 

Амны үнэр шалгагч

2 Хэр хол унгахыг шалгах

Үнэхээр хачирхалтай сонсогдож магадгүй ч, таны унгас хэр хол үнэртэхийг шалгадаг хүн байна гээд бод доо. Үнэхээр сонин байгаа биз.

Хэр хол унгахыг шалгах

3 Нугасны мастер

Зарим алдартай зочид буудал, амралтын газруудад, үзүүлэн маягаар тэжээдэг нугаснууд байдаг бөгөөд тэднийг асрах, тэжээх хүмүүсийг ч мөн бэлтгэдэг байна. 

Нугасны мастер

4 Нохойны амны үнэр шалгагч

Хүний амны үнэр бол яая гэхэв. Нохойны ам үнэртэж байна гээд бод доо. Ийм ажлыг хийх хүмүүс хэд байгаа бол?

Нохойны амны үнэр шалгагч

5 Шарилаар уран бүтээл туурвигч

АНУ-ын Виржиниа мужид нэгэн хачирхалтай ажил байдгийн нэг нь бүрлээчийн чандраар уран зураг зурах гэнэ. Ихэвчлэн гэр бүлийнхний хүсэлтээр ийн бүтээл туурвих бөгөөд эрэлт ихтэй гэнэ шүү.

Шарилаар уран бүтээл туурвигч

6 Мэргэжлийн уучлалт гуйгч

Уучлалт гуйхад хүртэл мэргэжил шаардлагатай гэж үү? Тэгвэл тийм байх нь... Та эдгээр хүмүүсийг хөлсөлснөөр хэн нэгнээс үнэн сэтгэлийн уучлалтыг гуйлгах боломжтой гэнэ.

Мэргэжлийн уучлалт гуйгч

7 Хөнжил дулаацуулагч

Зарим зочид буудлуудад мэргэжлийн хөнжил дулаацуулагч хүмүүс ажилладаг байна.

Хөнжил дулаацуулагч

8 Хүн мануухай

Энэхүү ажлыг ихэвчлэн оюутнууд хийдэг бөгөөд ливаа албан байгууллагын өмнө хүндэт хөшөө адил, хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй гэнэ шүү.

Хүн мануухай

9 Мэргэжлийн такси баригч

Тус мэргэжил Индонез-д байдаг бөгөөд зуулчдад газарчлах, такси барихад нь туслах зорилготой аж.

Мэргэжлийн такси баригч

10 Хуурай будгаар зурагч

Уран зургийг яагаад заавал усан будгаар будах ёстой гэж? Тэгвэл үүний жишээг баталсан хуурай будгаар зурагч гэж байх юм.

Хуурай будгаар зурагч

11 Мэргэжлийн мөсөн уул хөдөлгөгч

Магадгүй Титаникийн багийнхан иймэрхүү мэргэжилтнийг хөлсөлсөн бол илүү урт удаан, амьдрах байсан болов уу.

Мэргэжлийн мөсөн уул хөдөлгөгч

12 Мэргэжлийн унтагч

Ялангуяа ор матрас, зэрэг унтахтай холбоотой бүхий л зүйлсийн сурталчилгаанд эдгээр хүмүүсийг ажиллуулдаг байна.

Мэргэжлийн унтагч

13 Заан хувцаслагч

Энэтхэгт зааныг эрхэм дээдээр хүндлэн, тахьдаг учраас мэргэжлийн заан хувцаслах мэргэжлийг хүмүүст олгодог байна. 

Заан хувцаслагч

14 Мэргэжлийн чих цэвэрлэгч

Тиймээ. Та зөв уншсан. Хэн нэгний чихийг цэвэрлээд мөнгө олно гээд боддоо... Гэхдээ энэ таны санаж байгаагаас ч ярвигтай байж болох юм. 

Мэргэжлийн чих цэвэрлэгч

15 Хүйсийн харьцаа тодорхойлогч

Улс орны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа, хүйсийн тэнцвэртай байдал зэргийг тодорхойлдог байна.

Хүйсийн харьцаа тодорхойлогч

16 Тэмээн хяруул асрагч

Хүүхэд асрагч л гэж дуулснаас тэмээн хяруул асрагч гэж дуулаагүй биз дээ...

Тэмээн хяруул асрагч

17 Дэгдээхийний хүйс тодорхойлогч

Дөнгөж төрсөн, дэгдээхийнүүдийг эр, эм хүйсээр нь ялгадаг байна.

Дэгдээхийний хүйс тодорхойлогч

18 Машины дугаар блоклох

Иран улсад тусгай зөвшөөрөлгүй машинуудын дугаарыг блоклон, дахин хөдөлгөөнд орохоос сэргийлдэг байна. 

Машины дугаар блоклох

19 Дугуйтай цагдаа нар

Цагдаа гэхээрээ л яагаад заавал машин, мотоцикл унаж явах хэрэгтэй гэж? Амстердам улсад иймэрхүү дугуйтай цагдаа нар элбэг гэнэ.

Дугуйтай цагдаа нар

20 Машин хамгаалагч

Хэрвээ та машиндаа чухал хөрөнгө авч явж байгаа нөхцөлд, эдгээр хүмүүсийг хөлслөхөд л хангалттай. Учир нь тэд таны хөрөнгийг хамгаалах болно.

Машин хамгаалагч

21 Мэргэжлийн уйлагч

Энд тэндхийн оршуулга, хүний ажил явдал дээр уйлж, гашуудлаа илэрхийлнэ.

Мэргэжлийн уйлагч

22 Нохой асрагч

Өдөржин гадуур байгаад нохойгоо харж чаддаггүй, эсвэл хаа нэгтээ зугаалгаар явахаар болоход таны нохойг найдвартай сайн харж өгөх гэнэ.

Нохой асрагч

23 Галт тэргэнд зорчигч багтаах

Япон улсад ийнхүү галт тэрэгний хаалгаар хүмүүсийг багтааж, чихэж оруулах хүмүүс байдаг аж.

Галт тэргэнд зорчигч багтаах

24
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()