Хөөрхийлөлтэй охинд амьдрал бэлэглэсэн эмч

2016-05-19, 16:00
16,126

Афганистанд амьдардаг 9 настай Хассан Зубайда (Hassan Zubaidah) харамсалтайгаар гал түймэрт өртөж, нүүр нь хайлан, хүзүүндээ наалдан түлэгджээ. Аав нь түүнийг дагуулан орон нутгийн эмнэлэг, улсын эмнэлгүүдээр явсан боловч эмч нар гайхшаа барж, хэвэнд нь оруулах ямар ч боломжгүй гэсэн хариуг өгчээ.

Хөөрхийлөлтэй охинд амьдрал бэлэглэсэн эмч
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1

Иймд охины аав Хассаныг дагуулан Америкийн цэргийн баазын эмч нарт ханджээ. 

2

Охины нүүр тэр чигтээ хайлж түлэгдэн, хүзүү, цээж хэсэгтэйгээ нийлсэн тул идэж, унтаж ч чадахгүй болсон байв. Эмч нар үүнийг хийж чадах, туршлагатай мэс засалч Петер Гроссмэн (Peter Grossman)-нд хандсан байна. 

3

Хагалгааг Лос Анжелес хотод хийхээр товложээ. Мэс засал хийх нь хийх ч, охины нүүр хэвийн төрхөндөө ортол дор хаяж 3 жилийн хугацаа хэрэгтэй гэдгийг дуулгав. 

4

10 цогц хагалгаа өчнөөн олон цагийн турш үргэлжилж, амжилттай дуусжээ. 

5

Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ ч үр дүнгээ өгч, охин урьдны төрхөндөө сайн эмч нарын ачаар эргэн очиж байв. 

6

7

Гроссмэн эмч охиныг өөрийн хүүхэд мэт хайрлан асарч, хүүхдүүдтэй нийгэмшүүлэх, өөртөө итгэл итгэлийг нь сэргээхээр гэртээ үлдээхийг ааваас нь ятгасаар байж зөвшөөрүүлж чаджээ. 

8

Эмчийн эхнэр ч Хассаныг яг л өөрийн охин мэт асарч халамжлан, амьдралд эргэн оруулж байв. Охин жилийн дараа гэхэд бүрэн эдгэрч, гэртээ харьжээ. 

9

Гроссмэн эмч эхнэрийн хамт, өөрийн биеэр түүнийг Афганистан дахь гэрт нь хүргэж өгөхөд охины ээж аав түүнийг таньсангүй, баярын нулимстай угтсан байна. 

10

Нэгэн гэр бүлд хэзээ ч мартагдашгүй гавьяа байгуулсан эмчийг Хассаны гэр бүлийнхэн одоо хүртэл бурхан мэт хүндэлж явдаг гэнэ. 

324
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()