Та үүнийг мэдэх үү?

Дэлхийн эргэн тойронд бидний төсөөлөхийн ч аргагүй хачирхалтай зүйлс өдөр бүр л тохиож байдаг. Ялангуяа улс орны өөрийн онцлог, ёс заншил, хууль дүрэм зэргээс шалтгаалаад тэрхүү сонин содон зүйлс харилцан адилгүй онцлог шинж чанартай. Ингээд та бүхэндээ сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

Та үүнийг мэдэх үү?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Америкт хүнд хазуулж бэртсэн гэх дуудлага тасардаггүй

Таны харж байгаачлан, хүн хүнээ хазна гэдэг байж боломгүй зүйлсийн нэг шүү дээ. Бүр тэрхүү хазалтыг шархнаас болж нас барна гэвэл итгэмээргүй санагдах нь ойлгомжтой. Гэвч Америкт жил бүр, насанд хүрсэн хүмүүс нэгнээ үхтэл нь хаздаг байна. Яг л ямар нэгэн зомбины дайралтыг эрхгүй санагдуулж байгаа биз? 2012 оны байдлаар нийт 4000 гаруй хүмүүс, бусдад хазуулан эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байдаг аж. Энэ нь харханд хазуулсан гэх хүмүүсийн тооноос 10 дахин их үзүүлэлт юм.

Америкт хүнд хазуулж бэртсэн гэх дуудлага тасардаггүй

2 Америкт 7 хоног бүр бяцхан жаалууд хэн нэгнийг буудан хороодог

2015 оны 10-р сарын 12-нд, Өмнөд Каролина мужийн хоёр настай хүүхэд гар буугаар тоглож байгаад, эмээгээ буудан хороожээ. Энэ мэт маш олон балчир хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж, өөрийгөө болон өрөөлийг бэртээх, амь насыг нь хороох тохиолдлууд олон гэнэ. Судалгаагаар, Америкт 7 хоногт 1 хүүхэд энэ мэтээр золгүйгээр амь насаа алдах, хэн нэгнийг хороох тохиолдлууд гардаг байна. 2015 оны 10-р сарын 14-нд бага насны хүүхэд, 2 хүний аминд хүрч, 10 хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Мөн 13 хүүхэд өөрийгөө санаандгүй буудан хороосон аж.

Америкт 7 хоног бүр бяцхан жаалууд хэн нэгнийг буудан хороодог

3 “Грей-ийн 50 сүүдэр” кино гарснаас хойш секс тоглоомын бэртэл ихэссэн

“Fifty Shades Of Grey” буюу “Грей-ийн 50 сүүдэр” кино гарснаас хойш дэлхий даяар залуу хосууд сексийн тоглоом, хэрэгслүүдээс болж биедээ бэртэл учруулсан гэх шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэх нь 2 дахин ихэсчээ. Нийт хохирогчдын 60 орчим хувь нь эрчүүд байдаг бөгөөд үүнд хүйсийн ямар нэгэн тэнцвэргүй байдлаас үүсэлтэй, шулуун гэдэсний бэртлүүд орж байгаа гэнэ. Тиймээс ч тус киног хориотой киноны жагсаалтад нэмсэн байна.

“Грей-ийн 50 сүүдэр” кино гарснаас хойш секс тоглоомын бэртэл ихэссэн

4 Ядуу хүн зам тээврийн ослоор нас барах нь их

Зуурдаар нас барах, насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж амьдарна гэдэг тамд очсоноос ялгаагүй шүү дээ. Хэдий тийм боловч, дэлхий даяар зам тээврийн ослоор нас барах хүмүүс, нийт осол, нас баралтын 40 хувийг эзэлдэг байна. Ялангуяа их дээд сургууль төгсөөгүй, боловсролгүй, амьдралын түвшин доогуур хүмүүс бусад хүмүүсийг бодвол 4.3 дахин их хэмээх харамсалтай баримт байдаг аж. Тэдгээр хүмүүсийн орлого, амьдралын буурай байдал нь амиа хорлох, эсвэл санаандгүй осолд дам нөлөөлдөг юм шиг. Мөн ядуу хорооллын замууд хурд сааруулагч, замын тэмдэглэгээ, гарц зэрэг байхгүйгээс  хүмүүс ийнхүү осолддог байна.

Ядуу хүн зам тээврийн ослоор нас барах нь их

5 Боловсролтой эмэгтэй хүн нөхөрт гарах нь хэцүү

АНУ улсад, нийт оюутнуудын 43 хувь нь эрэгтэй, 57 хувь нь эмэгтэй хүйсийг эзэлдэг. Энэ нь тэдний гэрлэлтэнд нөлөөлж байгаа ажээ. Судалгаагаар өндөр боловсролтой бүсгүйчүүд, хувийн амьдралаа орой зохиох хандлага түгээмэл ажиглагддаг байна. Учир нь тэд өөрсдийн ажилдаа бүхий л анхаарлаа хандуулж, хувийн амьдралаа хойшлуулж хүүхэд төрүүлэхээс татгалздаг аж.

Боловсролтой эмэгтэй хүн нөхөрт гарах нь хэцүү

6 АНУ-ын зарим мужид аюулгүй байдлын дүрэм алдагдсан

Өмнөд Каролина, Теннесси, Техас болон Оклахома мужуудад оршин суугчдын эрүүл мэндийн нөхцөл маш тааруу байдаг аж. Ихэвчлэн үйлвэрийн аюулгүй ажиллагаанаас улбаатай осол бэртэл, эндэгдлүүд эзэлдэг гэхээр аймшигтай байгаа биз. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь арай ядан амьтай голтой үлдэж, хөгжлийн бэрхшээлтэй үлддэг байна. Тухайн компаниас зөвхөн нэг удаад л ослын төлбөр болгож, тодорхой нөхөн төлбөрийг олгох бөгөөд үүнийхээ төлөө нэг гаргүй, эсвэл хөлгүй үлдэнэ гэсэн үг юм. АНУ нь муж улсуудын аюулгүй ажиллагаа, осол эндэгдэл дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэлэлцэж байгаа ч энэ нь тодорхой шийдэлд хүрээгүй байна.

АНУ-ын зарим мужид аюулгүй байдлын дүрэм алдагдсан

7 Бидний нэр хувь тавиланд нөлөөлдөг

Эцэг эхээс хайрласан, эрхэм нандин нэрсүүд, тухайн хүний хувь тавилан, амьдралыг илэрхийлж болох талтай гэнэ. Таагүй утга бүхий нэр нь тухайн хүнийг ажилд орох, амжилт гаргахад нь нөлөөлдөг бөгөөд хэн нэгний хувь тавилан давтагдаж болох аж. Судлаачдын үзэж байгаагаар Америк улсад Дэннис хэмээх нэртэй хүмүүс, эмч, хуульч байх магадлал өндөртэй байдаг. Харин Шерил хэмээх нэртэй хүмүүс далайн бүтээгдэхүүн зарах, загасны холбогдолтой ажил эрхлэх нь олонтаа. Тэгэхээр хүүхдэдээ нэр өгөхөөр зэхэж байгаа бол ямар нэгэн билэгшээлтэй, билэг дэмбэрэлтэй нэрийг утга учрыг сайн судалж байж өгөх нь зүйтэй.

Бидний нэр хувь тавиланд нөлөөлдөг

8 Зарим коллежид секс тоглоомыг гар буунаас илүүтэй, хориглодог

АНУ-ын Техас мужид иргэдээ буу эзэмшихийг нь зөвшөөрдөг. Тиймдээ ч тус мужийн коллеж, их дээд сургуулиудад оюутнууд хувьдаа гар буутай байх нь элбэг юм. Хачирхалтай нь тус газарт галт зэвсгийг хориглохгүй хэрнээ, вибратор болон бусад секс тоглоомыг хориглосон байдаг. Хэрвээ тухайн оюутны байраас ямар нэгэн секс тоглоом байвал 500 долларын торгуулийг оногдуулах гэнэ. Учир нь ийм төрлийн тоглоомууд хүмүүсийн сэтгэхүйд муугаар нөлөөлж байдаг хэмээсэн аж.

Зарим коллежид секс тоглоомыг гар буунаас илүүтэй, хориглодог

9 Таны аз жаргалтай амьдрал, хуримтлал дээр тогтдог

Аз жаргал, хайр сэтгэл юун дээр тогтдог вэ? Мэдээж итгэл, сэтгэл дээр шүү дээ. Тэгвэл саяхны судалгаагаар, Америкийн гэр бүлийн салалтын тодорхой хувийг ямар нэгэн хуримтлалгүй, өрхийн орлогодоо сэтгэл хангалуун биш хүмүүс эзэлсэн байх юм. Тиймээс ч хуримтлал, санхүүгийн орлого эх үүсвэр нь бидний амьдралд ихээхэн нөлөөг үзүүлж байдаг байх нь ээ. Аз жаргалтай, урт удаан гэрлэлтийн үндэс нь харилцан итгэлцэл, хайр сэтгэлээс гадна, хамтын хуримтлал, бүтээн байгуулалт дээр тогтдог гэнэ.

Таны аз жаргалтай амьдрал, хуримтлал дээр тогтдог

10 Хэрвээ баян бол илүү удаан амьдарна

Улс орны хүмүүсийн дундаж наслалт хэдийгээр нэмэгдэж байгаа ч, тэдний ихэнх хэсгийг амьдралын боломж сайтай, чинээлэг хүмүүс эзэлдэг. Америкт 1930 онд төрсөн эрчүүдийн 20 хувь нь 76-88 насалсан, ихэнх хувийг 50 насыг насалсан гэх судалгаа байна. Тэгэхээр 20 хувь нь амьдралын боломж сайтай, чинээлэг хүмүүс гэсэн үг шүү дээ. Харин ядуу буурай орны хувьд, дундаж наслалт ердөө 35 гэнэ.

Хэрвээ баян бол илүү удаан амьдарна

38
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()