Дэлхийн улс орнууд ямар бүсгүйг дур булаам гэж үздэг вэ?

Улс орон бүр ёс уламжлал болоод нийгмийн хандлагаас хамаарч “үзэсгэлэнтэй” хэмээх үгийг өөр өөр талаас нь харж, дүгнэдэг байна. Манай улсад хөрслөг бор арьстай, нар салхинд онгосныг илчлэх улаан хацарт, урт гэзэгтэй охидыг эртнээс л хөөрхөн хэмээн үзэж ирсэн бол бусад орнуудад ямар бүсгүйг үзэсгэлэнтэйд тооцдог бол? Ингээд дэлхийн улс орнуудын хөөрхөн бүсгүйчүүдийн шалгуурыг сонирхоцгооё.

Дэлхийн улс орнууд ямар бүсгүйг дур булаам гэж үздэг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Шинэ Зеланд

Тус улсын өнө эртнээс уламжлагдан ирсэн шивээсийг “Тамоко” гэдэг бөгөөд нүүр биеэс илүүтэй уруул, эрүүндээ хийлгэх аж. Энэхүү шивээсийг хийлгэсэн охид, бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэйд тооцох бөгөөд дизайн, хийцээрээ нэг нэгнээсээ ялгардаг байна.

Шинэ Зеланд

2 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосд туранхай, өө сэвгүй төрхтэй, жижиг шанаа, нүүртэй бүсгүйчүүдийг хамгийн дур булаам, хөөрхөн гэж үздэг. Тиймдээ ч охид гоо сайхны хагалгаа ихээр хийлгэх болсон бөгөөд тус улсад төрөлхийн өв тэгш царайтай хүн гэж ховор болжээ. 5 хүн бүсгүй 1 нэг нь ямар нэгэн байдлаар нүүрэндээ мэс хүргэсэн байх бөгөөд ихэвчлэн нүд, эрүү, хамраа янзлуулдаг аж.

Өмнөд Солонгос

3 Япон

Үнэхээр хачирхалтай хэдий ч өдгөө соёотой буюу давхар шүдтэй охид Япон улсад моодонд орж байгаа юм. Охид, бүсгүйчүүд бүгд л хэдэн зуун доллар төлж, эрүүл саруул шүдэндээ соёо суулгуулж, бусдад хөөрхөн хэмээн үнэлүүлж яваа билээ.

Япон

4 Мьянмар

Эртнээс уламжилж ирсэн ёс заншлаа даган, хар багаасаа хүзүүндээ олон давхар цагираг хийж, нас явах тусам үүнийгээ нэмэгдүүлсээр байдаг. Тэдний хүзүү хэдий чинээ урт байна төдий чинээ үзэсгэлэнтэй, гоо бүсгүй хэмээн үнэлэгддэг юм. Насанд хүрсэн эмэгтэйн хүзүүнд ойролцоогоор 9 кг цагираг байдаг бөгөөд үүнийг зөвхөн хуримын шөнө л тайлж авдаг гэнэ.

Мьянмар

5 Мавритан

Эмэгтэй хүн бүр л загвар өмсөгч шиг биетэй болохыг мөрөөдөж, турахын хүслэн болж явдаг. Гэтэл Мавритан улсад эсрэгээрээ мяраалаг, илүүдэл жинтэй бүсгүйчүүдийг хамгийн дур булаам хэмээн шүтдэг байна. Охидыг бага байхаас нь л хамгийн илчлэг, тэжээл сайтай хоолыг өгч, таргалуулдаг гэнэ. Бүсгүйчүүд тарган байх тусмаа хөөрхөн, халуухан хэмээн тооцогддог юм шүү.

Мавритан

6 Этиоп

Этиоп бүсгүйчүүд урууландаа таваг хийж зүүдэг бөгөөд энэ нь тэдний гоо сайхныг хэмжих гол зүйл нь юм. Уруулаа цоолж тус тавагаа байршуулах төдийгүй насны ангиллаас хамаарч том жижиг нь өөрчлөгдөнө. Хэдий  том таваг урууландаа байршуулна төдий чинээ нэр хүндтэй, гоо үзэсгэлэнтэй харагддаг гэнэ. Мөн тэд үүнийгээ хоол идэх болон унтахдаа авч тавьдаг байна.

Этиоп

7 Кени

Өмнөд Африк, Амазон мөрний сав газраар нутагладаг Маасай омог аймагт эртнээс уламжлагдсан заншил нь чихний омгоо сунгаж, томруулах юм. Эдгээр нь эмэгтэй хүний өөртөө итгэлтэй, дур булаам байдлыг илтгэх төдийгүй нэр хүндийн баталгаа болдог аж. Охидыг бага байхаас нь эхэлж чихийг нь цоолж, жил ирэх тусам томсгодог бөгөөд ингэхдээ зааны соёо, чулуу, хатгуур зэргийг ашигладаг байна. Харин сүүлийн үед тус уламжлалыг даган чихээ сунгах охид багассаар байгаа билээ.

Кени

8 Индонез

Хэрэв та шүдээ хурц, урт болгож ирлүүлсэн эмэгтэйг харвал юу гэж бодох вэ? Ихэнх хүмүүс яг л дракула, цус сорогч шиг байна хэмээн цааргалдаг бол Индонез хүмүүс гоо үзэсгэлэнгийн илрэл хэмээн дүгнэх нь хачирхалтай. Ийм хэрцгий төрхтэй бүсгүйчүүдийг хамгийн дур булаам хэмээн үзэж, залуус араас нь шуурдаг гэнэ шүү. Гэхдээ охидыг сарын тэмдэг нь ирсэний дараа, харин хөвгүүдийн хоолой нь бүдүүрч эхэлсний дараа л шүдийг нь ирлэж, хурцалдаг аж. Мөн нөхөрт гарсан эмэгтэйг тус үйлийг хийхийг хориглодог юм.

Индонез

9 Хятад

Хятад улсын гоо үзэсгэлэнгийн хэмжүүр бол “лянхуа хөл” юм. Олон зуун жил мөрдөгдөж ирсэн энэхүү уламжлал нь хэдхэн жилийн өмнө ч гэсэн хадгалагдсан хэвээр байсан билээ. Ядуу гэр бүлээс гаралтай охид өөрсдөөс зиндаа дээгүүр нэгний гэргий болж амьдралаа дээшлүүлэх зорилгоор балчир наснаасаа эхлэн, хөлөө чанга гэгч нь боолгож, өсөлтөө зогсоодог аж. Ийн явсаар нэгэнт хөл нь томрохоо байж жижиг хэвээр үлдэх бөгөөд сурвалжит залуус зөвхөн жижиг хөлтэй бүсгүйг гэргийгээ болгохоор сонгож байсан гэдэг. Харин том хөлтэй бүсгүйчүүд нь тариан талбай дээр ажиллаж, насаараа энгийн иргэний байр сууриар амьдардаг байсан юм.

Хятад

10 Иран

Дэлхий дээр хамгийн их гоо сайхны мэс засал хийгддэг улс бол Америк, Өмнөд Солонгосын аль нь ч биш, харин Иран улс гэвэл та итгэх үү? Яг л барби шиг болохыг хүсэгч мянга мянган охид гоо сайхны хагалгаанд орж, хүслээ биелүүлдэг байна. Өндөр нарийн хамар бол тус улсын хөөрхөн царайны хэмжүүр тул энэ жишигт хүрэх гэсэн охид маш ихээр хамраа янзлуулдаг аж.

Иран

61
таалагдаж байна

124
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()