Америкт дурлах шалтгаан

Ер нь л дэлхийн хүмүүс АНУ-ыг зорин очих ихээхэн дуртай байдаг билээ. Боломжтой л бол Америк явахыг хүссэгчдийн тоо хязгааргүй. Харин яагаад ийнхүү АНУ-ыг сонгох болсон юм бол?... Ингээд Америкт 12 жилийн турш амьдарч буй нэгэн блоггер Америкт дуртай байх хэд хэдэн шалтгааныг өөрийн амьдралын туршлагаас өгүүлсэн байна. Та санал нэгдэж байна уу?

Америкт дурлах шалтгаан
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Миний Америк руу явах болсон шалтгаан нь эрх чөлөө, хөрөнгө мөнгөний төлөө бус байсан юм. Учир нь Оросод байхад анхны гэрлэлтийнхээ хадам эцэг, хоёр дахь гэрлэлтийнхээ хүүхэдтэй хамт нэг гэрт байх гэдэг ихээхэн хэцүү байсан бөгөөд шинэ байр худалдаж авах боломж байхгүй байлаа. Харин одоо бол би жил бүр Оросод ирдэг бөгөөд Орос орон маань ихээхэн хөгжиж буйг жил бүр хардаг. Америкт би анх ирсэн өдрөөсөө л эхлэн дуртай, хайртай болсон бөгөөд хэзээ ч Америкаас явахгүй. Яагаад гэвэл?... 

1 Байгаль экологи

Энэ бол миний хувьд нэгдүгээрт байдаг. Миний том охин 2-15 нас хүртлээ астма буюу багтраа өвчтэй байсан юм. Гэрээсээ бараг гарахгүй, ойр ойрхон өвддөг байлаа. Харин цэвэр агаарт өвдөх нь бага байсан ч жилийн турш зуслангийн байранд амьдрана гэж байхгүй шүү дээ. Харин Америкт буусан цагаас л түүний өвчин бага багаар эдгэж эхэлсэн юм. Одоо тэрээр Орос руу явахдаа л амьсгалуур авч явдаг. Америкийн агаар маш цэвэрхэн байдаг бөгөөд хаа сайгүй л хэрэм, туулай дэгдэн гүйдэг. Хотын захирагч Блумберг ямар нэгэн модыг тайраад, хотод газар ухаж байшин барилга барина гэж хэзээ ч үгүй. Хүмүүс нь хүртэл амьтдыг огтхон ч оролддоггүй бөгөөд тэд эрх чөлөөтэй, тааваараа л гүйж байдаг. Хэрвээ мод тайрах, огтлох юм бол 400 долларын торгуультай байдаг учир дахин ийм явдал гарах нь юу л бол. 

Байгаль экологи

2 Эмнэлгийн тусламж

Хэдийгээр өндөр түвшний мэдлэгтэй эмч нар байдаггүй ч тэд яг л зааврын дагуу эмчилсээр, өвчтөнгүүдээ эмчилж чаддаг. Жишээ болгоход миний эцэг бүхий л амьдралынаа туршид 12 нугалаа гэдэсний шархтай байсан бөгөөд Америкт энэ өвчнийг эмний тусламжтайгаар эмчилдэг юм билээ. Нэг сар өгсөн эмийг нь зааврын дагуу уухад л өвчнөө мартсан юм. Эцэг маань тэтгэвэрийн насны хүн байсан учир үнэгүй эмийг нь өгсөн. Ер нь л ихэнхи өвчнийг орчин үеийн үнэтэй шилдэг эм тариаг хэрэглэн эмчилдэг. Үнийн хувьд өндөр ч эмнэлгүүд нь төлбөрөө шууд нэхдэггүй бөгөөд бага багаар төлбөрөө цувуулж өгөх боломжтой. 

Эмнэлгийн тусламж

3 Хүлцэнгүй байдал, улс төрийн зөв үзэл бодол

Улс төрчдийн хувьд тэдэнд хамаагүй зүйлд хэзээ ч хошуу нэмэхгүй. Та хүссэнээр амьдарч, хүссэн бүхнээ хийж, хүссэн бурхандаа залбирч болно. Харин та өөр нэг хүний эрх чөлөөтөй, хүссэн бүхнээ хийхэд саад болох юм хариуцлага хүлээх болно. Ажил хөдөлмөрийн хувьд нас, хүйс, үндэс, угсаа, шашин шүтлэг зэргийг үл хамааран авдаг бөгөөд хамгийн гол шалгуур нь ажлаа сайн, сэтгэл зүрхнээсээ хийх явдал юм. Нэг сул тал нь жирэмсний амралт буюу декрет гэж байдаггүй бөгөөд хүүхдээ төрүүлээд 2 сарын дараа ажилдаа ор, эсвэл халагд гэсэн журмыг баримталдаг аж. Мөн жилд 5 хоног л цалинтай өвдөж болно.

Хүлцэнгүй байдал, улс төрийн зөв үзэл бодол

4 Сайхан сэтгэл

Оросын гудамжаар хүүхэдтэйгээ алхаж байхад нэгэн Орос эмээ ирээд л: Хүү минь, хүүхдийн чинь толгой даарах вий малгай өмсгөхгүй яагаа вэ? эсвэл толгой нь даарах вий гэх мэтийн зүйлийг ярьдаг. Харин Америкт хэдийгээр гадаа хүйтэн байсан ч “Ямар хөөрхөн хүүхэд вэ?” гэж хэлээд л өнгөрнө. Алийг нь сонсоход танд илүү таатай санагдах бэ? Үйлчилгээний талаар хэлэхэд худалдагч тухайн хүнээс хэрхэн их мөнгө салгахаа бус харин үйлчлүүлэгчийг хэрхэн татаж, дахин ирүүлэх вэ гэдэг дээр илүү их анхаарлыг хандуулдаг. Таатай бус гэж үү?... 

Сайхан сэтгэл

5 Улсынхаа түүх соёлыг хүндэтгэх

Виржинигээр хийсэн аялалын үеэр энэ миний сэтгэлийг их хөдөлгөсөн юм. Нэг талд нь Линкольн, нөгөө талд нь Ли-гийн хөшөө байсан. Хэдийгээр энэ хоёр өстөнгүүд байсан ч хоёулаа Америкийн түүхийг бичилцсэн хүмүүс юм. Америкийн түүхэнд төрийг амжилтгүй удирдаж байсан хэд хэдэн ерөнхийлөгч байсан ч тэд эдгээр ерөнхийлөгч нараа огтхон ч муулж, харааж зүхдэггүй. Харин Оросын хувьд хуучин ерөнхийлөгчөө шууд л муулж эхэлдэг шүү дээ. 

Улсынхаа түүх соёлыг хүндэтгэх

6 Хөдөлмөрийн хөлс

Москвад би томоохон компанид програмистаар ажилладаг байсан ч байрны мөнгө цуглуулж чадаагүй юм. Хөлслөхөд ч бэрхшээлтэй байсан. Хэдийгээр одоо бүх зүйл өөрчлөгдсөн ч 8-15 мянган рублийн цалинтай гэх чимээ л дуулддаг. Энэ мөнгөөр амьдралаа залгуулана гэдэг үнэхээр хэцүү. Харин Америкт хамгийн бага нь цагт 7.25 доллар байдаг. Ингээд бодоход энэ нь сард 1160 доллар болдог. Үүнээс бага цалин авдаг хүн ховорхон байдаг. 

Хөдөлмөрийн хөлс

7 Хууль, дүрмээ сахих

Оросын мэдээллийг уншиж байхад хүний машин хулгайллаа, эмэгтэйчүүдийг хүчиндлээ, эрх мэдлээ ашиглаж мөнгө луйвардлаа, хурд хэтрүүлэн давхилаа гэх мэт асуудлууд ихээхэн харагддаг. Тэгвэл Америкчуудын хувьд та татвараа л төлж байвал энэ бүх асуудлыг хууль сахиулах байгууллагынхан шийдэх бөгөөд санаа зовох зүйлгүй байж болно.

Хууль, дүрмээ сахих

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()