Орост биеэ үнэлэгчдийг ингэж шийтгэдэг

2016-05-20, 11:08
19,975

Европ тивийн чимэг болсон ОХУ-ын Санк-Петербург хот нь түүхийн дурсгалт газар олонтой, жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй газруудын нэг билээ. Гэтэл саяхан буюу 5-р сарын 18-ны өдөр эргүүлийн цагдаа нар хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг нэгэн эмсийн хүрээлэнд шалгалт явуулахад 11 биеэ үнэлэгчийг үйлчлэгч нарынх нь хамтаар барьж, шөнийн гудамжинд нүцгэн алхуулж шийтгэжээ. 

Орост биеэ үнэлэгчдийг ингэж шийтгэдэг
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1

Энэхүү зургийг гудамжаар явж байсан энгийн иргэн өөрийн гар утсаар нууцаар авч, интернэтэд тавьжээ. 

2

11 биеэ үнэлэгчийн 3 нь энэхүү хүрээлэнд тогтмол ажилладаг хэмээн мэдүүлсэн бөгөөд тэднээр үйлчлүүлж байсан 3 эрэгтэй арын хаалгаар зугтаах гэж оролдсон байна. 

3

Зураг авсан хүний баталж байгаагаар биеэ үнэлэгч охид уйлж, цагдаа нараас "Битгий ингээч" хэмээн гуйсаар байсан боловч цагдаа нар үүнийг огт тоолгүй тэднийг хүчээр нүцгэн алхуулж байсан гэнэ. 

4

Энэхүү зургийн доор хүмүүс янз бүрийн л сэтгэгдэл бичсэн байв. "Амьдрах гэж ядаж яваа бүсгүйчүүд л байна. Тэдэнд ингэж хандаж болохгүй, харин тэднээр үйлчлүүлж буй өөдгүй муу эрчүүдийг л шийтгэх ёстой" гэх мэтчилэн бичсэн байжээ. 

5

Энэ удаагийн шалгалт нэгжлэгийг Холимог тулааны тамирчин, "Улаан Тарзан" хочит Вячислав Дацик зохион байгуулж, цагдаа нарыг дагуулан явсан байна. Тэрээр хууль бус биеэ үнэлэлтийн эсрэг байр суурьтай нэгэн билээ. Харин манай улсад энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр бодитой билээ? Олон нийтэд цацагдаж буй мэдээлэл үнэн мөнөөрөө хүрч чаддагсан билүү...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()