Хоолоо амттай болгох 12 нууц

Хоол хийнэ гэдэг өнөө үед урлаг болтлоо хөгжсөн гэхэд болно. Тиймээс ч бид амттай сайхан хоол хийхийн тулд, багагүй туршлагыг хуримтлуулж, эсвэл нэг нэгнээр заалгах хэрэгтэй шүү дээ. Гэвч будааг хэрхэн зөв агшаах, махыг хэрхэн шарах тухай шинжлэх ухаанч талаас хариулсан зөвлөгөөнүүдийг та урьд нь сонсож байв уу? Хэрэв үгүй бол бид та бүхэнд эдгээр шинжлэх ухаанч хариултуудыг зөвлөж байна.  

Хоолоо амттай болгох 12 нууц
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Будаагаа агшаахдаа хэр их хэмжээний ус хийх хэрэгтэй вэ?

Цагаан будааг амттай агшаахад нэг дүрмийг баримтлах хэрэгтэй. 1 аяга цагаан будаа бүрт 2 аяга усыг хийнэ. АНУ-ын хоолны мэргэжилтэн Дан Сауза (Dan Souza) хэлэхдээ, будааны усыг тааруулахад хэдий хэмжээний будаа, савны хэмжээ, хатуу зөөлөн зэргээс шалтгаалан усыг харилцан адилгүй хийх болдог. Гэвч таны агшаах гэж буй будаанаас, хийх ус нь 2 дахин их байвал будаа илүү сайхан амттай болдог гэжээ. Мөн дээр нь бага зэрэг давс, тос хийхээ мартуузай.

Будаагаа агшаахдаа хэр их хэмжээний ус хийх хэрэгтэй вэ?

2 Махыг хэрхэн амттай шарах вэ?

Бид үнэндээ махыг аль болох ширүүн гал дээр, болтол нь шарж идэх дуртай байдаг шүү дээ. Тэгвэл үнэндээ, махыг ширүүн гал дээр шарах тусам, гаднах нь түлэгдэн доторх нь шүүрхий болдог. Тиймээс юун түрүүнд тосоо сайтар халаасны дараа, аль болох зөөлөн гал дээр, өөрийнх нь шүүсэнд удаан шарвал мах илүү амттай, зөөлөн болдог ажээ.

Махыг хэрхэн амттай шарах вэ?

3 Цэцэгт байцааг болгох хялбар арга

Цэцэгт байцааны амтлаг, витаминлаг чанарыг алдуулахгүйгээр хэрхэн болгох вэ? Заавал хоолны шөлөнд хийж буцалгахын оронд шилэн саванд хийж, байцаагаа хийгээд дээрээс нь багахан усыг хийж, тавгаар таглана. Харин үүнийгээ богино долгионы зууханд хийж, 3-4 минут болгосны дараа авахад цэцэгт байцаа зөөлрөн үнэхээр амттай болсон байх болно. Ийнхүү бэлэн болсон байцаагаа салат, хуурай хоолны хачир болгон ашиглаарай.

Цэцэгт байцааг болгох хялбар арга

4 Махыг хэрхэн амтлах вэ?

Бид бүхэн бууз, тефтель зэрэг хоолны махыг амтлахдаа зориулалтын амтлагчийг сонгодог. Энэ нь үнэндээ махан дахь уураг, шим тэжээлийг үгүй хийдэг байна. Харин түүний оронд гар доорх материалын дагуу сонгино, давс, сода зэргээр амталж, багахан усыг хийж өгвөл мах илүү сайхан амттай, дээр нь уураглаг чанараа алддаггүй ажээ.

Махыг хэрхэн амтлах вэ?

5 Бялууны гадрыг хэрхэн бор шаргал болгох вэ?

Амттай сайхан бялууг хийхийн тулд юун түрүүнд сода, исгэгч хэрэгтэй шүү дээ. Исгэгч нь бялууны гурилыг хөөлгөж, зөөлөн сэвсгэр болгодог бол сода нь бялууны гадрыг илүү шаргал, амтлаг болгоход чухал үүргийг гүйцэтгэдэг аж. Мөн бялууныхаа орцонд масло хийж өгснөөр илүү сайхан амттай болдог. Содаг хэдий хэмжээтэй хийхээс хамаарч, бялууны гадар ямар өнгөтэй болох нь шалтгаалдаг аж. Гэвч хэтрүүлэн хийвэл, бялууг гашуун амттай болгодог байна.

Бялууны гадрыг хэрхэн бор шаргал болгох вэ?

6 Гоймон болгох шалгарсан арга

Өнөө үед хүмүүс гоймонгоор амттай сайхан хоол хийхийг илүүд үздэг болжээ. Тэр ч утгаараа гоймонг хэрхэн болгохоос, хоолны амт чанар шалтгаалдаг гэхэд болно. Юун түрүүнд гоймонгоо хүйтэн усанд хийж, дээр нь давс хийх хэрэгтэй. Ингээд буцалсны дараа шүүж аваад, хүйтэн усаар сойно. Хөрж бэлэн болсон гоймонгоо хоолтойгоо хольж хутгахад хангалттай. Гоймонг шууд хоолондоо чанаж хэрэглэх нь таргалуулах, гэдэс дүүргэх магадлалтай гэнэ.

Гоймон болгох шалгарсан арга

7 Зарим хүмүүс бялуундаа яагаад архи хийдэг вэ?

Хэрвээ та гэртээ бялуу хийж байгаад гурилыг нь дэндүү хатуу зуурчихсан бол багахан архи хольж нухаад, хэсэг амраагаарай. Ингэснээр хатуу зуурсан гурил илүү зөөлөрч, хэвийн хэмжээнд очих болно. Зарим хүмүүс ингэх нь бялууны амтанд нөлөөлж, гашуун болгодог хэмээдэг бол үнэндээ бялууны амтанд огтхон ч өөрчлөлт нөлөөлдөггүй байна.

Зарим хүмүүс бялуундаа яагаад архи хийдэг вэ?

8 Юу халуун ногоог илүү "халуун" болгодог вэ?

Халуун ногоо чинжүүнд “капсайсинс” хэмээх химийн бодис агуулагдаж байдаг. Энэ нь хүний биеийн өвдөлтийг намдаах, цаашлаад өвчин намдаагчийн үүргийг гүйцэтгэдэг байна. Тиймээс ч хүмүүс халуун ногоонд илүүтэй татагдаж, донтдог гэхэд болох юм.

Юу халуун ногоог илүү "халуун" болгодог вэ?

9 Хийсэн бялуу тань хэлбэрээ алдаад, онцгүй болов уу?

Бид бялууны гурилаа зуурахдаа өтгөн, шингэнийг тохируулж чадаагүй, эсвэл хэт их хөөлгөгч хийснээс болж, бялуу хэлбэрээ алдан, онцгүй болдог. Тиймээс бялууны зуурмагаа тааруулан, хэрэв хэт шингэн бол хэвнээс хэтрүүлэхгүй, эсвэл илүү бат бөх хэвэнд жигнэх хэрэгтэй.

Хийсэн бялуу тань хэлбэрээ алдаад, онцгүй болов уу?

10 Өндөгний шараар хэрхэн майонез зуурдаг вэ?

Майонез нь маш олон төрлийн хоол, салатанд өргөн хэрэглэгддэг. Мөн яаралтай нөхцөлд, заавал дэлгүүрээс авч байхаар өөрийн гараар гэртээ чанартай, амттай, шинэхэн майонезийг бэлтгэх нь эрүүл мэнд болоод мөнгөнд ч хэмнэлттэй шүү дээ. Үүний тулд, өндөгний шарыг, цагаанаас нь ялган, дээр нь бага зэрэг давс хийгээд нэг чиглэлтэй сайтар хутгана. Хутгах явцдаа бага багаар ургамлын тосыг хийж өгөх хэрэгтэй. Гэвч эсрэг чиглэлд хутгавал өндөг задарч, үйл явц бүтэлгүйтэх учраас зуурах чиглэлээ өөрчилж болохгүй юм.

Өндөгний шараар хэрхэн майонез зуурдаг вэ?

11 Мах хүрэн бор өнгөтэй болох нь

Махны өнгөнөөс шалтгаалж түүнийг гүйцэт болсон, дутуу болсон эсэхийг нь мэдэж болох ч, махны чанар, аль хэсгийн мах вэ гэдгээс хамаарч өнгө нь өөр байхыг үгүйсгэхгүй. Хэдийн гаднаасаа ягаан харагдах ч, амт нь болсон байж болно. Тиймээс махны дотоод температурыг нь хэмжиж үзэх хэрэгтэй. Хэрвээ дотоод хэм нь 160 градус байвал мах болсон гэсэн үг юм.

Мах хүрэн бор өнгөтэй болох нь

12 Нэмэлт: Сүү уувал илүү бат бөх нойрсоно

Турк улсад, талархлын баяраар цацагт хяруулын махыг иддэг. Ийнхүү идсэний дараагаар нойр хүрж, унтмаар санагддаг байна. Учир нь тэд махаа болгохдоо сүү хэрэглэдэг бөгөөд ингэснээр тархинд серотонин хэмээх бодис ялгарч, илүү тайвшран, нойр хүрдэг байна. Хэрвээ таны нойр хулжаад унтаж чаддаггүй бол, унтахаас 2 цагийн өмнө хөөрүүлсэн халуун бүлээн сүү уугаарай. Илүү бат бөх, гүн нойрсох болно.

Нэмэлт: Сүү уувал илүү бат бөх нойрсоно

83
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()