Ажиллаж амьдрахад хамгийн тохиромжтой 20 хот

Улс төр болон нийгмийн байдал, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбар, нийтийн тээврийн хэрэгсэл, үзвэр үйлчилгээ, хоолны соёл, цалин хөлсний хэмжээ, хүрээлэн буй орчин зэргийг харьцуулж үзэн “Mercer” дэлхийн хамгийн том хүний нөөцийн байгууллага “Амьдрахад хамгийн таатай” дэлхийн хотыг шалгаруулсан байна. Тус судалгаанд дэлхийн 230 орны, 450 хот оролцсоноос амьдрахад хамгийн тохиромжтой гэх шалгуурыг давж гарсан хотуудыг танилцуулъя.

Ажиллаж амьдрахад хамгийн тохиромжтой 20 хот
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

20 Шведийн Стогкольм хот

Шведийн нийслэл болох тус хот нь аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, ажлын олдоц, эдийн засаг зэргээрээ гайхалтай үнэлгээ авч 20-р байрыг эзэлжээ.

Шведийн Стогкольм хот

19 Люксенбург

Франц, Белги, Герман улсуудтай хил залгаа орших Европын энэ жижигхэн улс хөрөнгө чинээ ихтэй, амар тайван гэдгээрээ дэлхий нийтэд гайхагддаг. Хүн ам цөөтэй бөгөөд хууль дүрэм чангатай тус улсад ямар ч зүйлд санаа зовохгүй амьдрах боломжтой.

Люксенбург

18 Германы Гамбург хот

Улсынхаа хоёр дахь том хот гэж нэрлэгддэг Гамбург нь амьдрахад таатай хотуудын жагсаалтад багтаж чаджээ. Хэвлэл мэдээллийн өлгий гэгдэх тус хотод дэлхийн хамгийн эртний банкуудын нэг болох “Berenberg Bank” байрладаг юм. Цэвэр цэмцгэр байдал болоод ажилгүйдлийн түвшин бага гэдгээрээ алдартай билээ.

Германы Гамбург хот

17 Канадын Оттава хот

Боловсролын түвшингээрээ улсаа тэргүүлдэг хот юм. Мөн ажилгүйдлийн түвшин асар бага гэгддэг төдийгүй соёл урлаг, үзвэр үйлчилгээ ихтэй тул жуулчид ихээр зорьдог байна.

Канадын Оттава хот

16 Австралийн Мельбурн хот

Боловсрол, эдийн засаг болон эрүүл мэндийн салбараараа алдартай төдийгүй урлаг уран сайхан, аялал жуулчлал өндөр хөгжсөн хөрөнгө чинээлэг хот билээ. Жилийн жилд л амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг юм.

Австралийн Мельбурн хот

15 Канадын Торонто хот

Канад улсын Торонто хот нь эдийн засгийн тогтвортой байдалтай бөгөөд Канадын хамгийн том 5 банк нь байрладаг. Мөн жил бүр тус улсын кино наадам Торонтод зохион байгуулагддаг зэрэг нь жуулчдыг татах гол түлхүүр нь болдог.

Канадын Торонто хот

14 Швейцарийн Берн хот

Дэлхийн хоёр дахь хамгийн аюулгүй хот гэх цолыг хүртдэг аж. Газар тариалан ихээр хөгжсөн төдийгүй ажилгүйдлийн түвшин 3,3%-тай байдаг юм. Мөн сүүлийн жилүүдэд тус улсын технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа гэнэ.

Швейцарийн Берн хот

13 Германы Берлин хот

Берлиний хана нуран унаснаас хойш тус хот нь үдэшлэг, цэнгүүний эх орон гэж нэрлэгдэх болсон билээ. Мөн тус улсын техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр Берлин хотын нэр хүнд улам өсөн, аялал жуулчлал эрчээ авч байна. Мөн ажлын ажлын байр сайтай төдийгүй чанартай барилгууд нь тус хотын нэрийн тэмдэг юм.

Германы Берлин хот

12 Шинэ Зеландийн Веллингтон хот

Веллингтон нь Шинэ Зеландын нийслэл 200,000 мянга гаруй хүн ам бүхий "авсаархан" цэмцгэр хот билээ. Парламент болон төрийн яам тамгын байгуулагууд нийслэлдээ байдаг болохоор түүнийгээ дагаад хүн ам нь сүүлийн үед ихээр нэмэгдэж байгаа юм. Мөн соёл урлаг ихээхэн хөгжсөн бөгөөд ботаникийн хүрээлэн, зоопарк гэхчлэн олон сайхан үзүүштэй зүйлүүд бий.

Шинэ Зеландийн Веллингтон хот

11 Недерландын Амстердам хот

Европын санхүүгийн төв гэж нэрлэгддэг тус хот нь амжиргааны түвшин өндөртэйд тооцогддог. Амстердам хот нь Нидерланд улсын санхүү, соёл урлагийн төв нь юм. Олон байгууллага, банкуудын төвүүд энд байрладаг бөгөөд орчин үеийн болоод уламжлалт амьдралын хэвийг бүрдүүлж өгсөн байдаг.

Недерландын Амстердам хот

10 Австралийн Сидней хот

Амжиргааны түвшин өндөртэй гэгдэх боловч тэр хэрээрээ цалин хөлс сайтай аж. 4 сая оршин суугчтай, гайхалтай сайхан цаг агаар, хаа саагүй зүлэг ногоо, үзэсгэлэнтэй далай, амттай хоол гээд л магтаж дуусахааргүй олон давуу талтай үнэхээр сайхан хот юм.

Австралийн Сидней хот

9 Данийн Копенгаген хот

Хамгийн аз жаргалтай хотуудын нэг билээ. Ногоон байгууламжаараа дэлхий даяар алдартай бөгөөд үүнийгээ дагаад цэвэр агаар, цэмцгэр гудамжтай аж. Мөн соёл урлаг болон боловсрын салбар нь өндөр түвшинд байдаг байна.

Данийн Копенгаген хот

8 Швейцарийн Женев хот

Дэлхийн хамгийн баян иргэдтэй улсуудын жагсаалтад багтдаг төдийгүй боловсролын түвшин өндөртэй гэгддэг аж. Гэмт хэргийн гаралт асар бага амар тайван хот билээ. 

Швейцарийн Женев хот

7 Германы Франкфурт хот

Майн голын эрэгт байрладаг Германы Хессе мужийн хамгийн том хот Франкфурт нь Германы санхүү, тээврийн төв, мөн  Европын эх газрын санхүүгийн хамгийн том төв билээ. Элдэв янзын шоугаараа алдартай бөгөөд хором ч уйдахааргүй гэнэ.

Германы Франкфурт хот

6 Германы Дюссельдорф хот

Дахин нэг Германы хот. Тус хот нь улсынхаа загвар болон урлагийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог юм. Маш цэвэр цэмцгэрээс гадна гэмт хэргийн гаралт бага, амар тайван аж.

Германы Дюссельдорф хот

5 Канадын Ванкувер хот

Ванкувер нь тэнгисийн эргийн хамгийн сайхан хот юм. Энд цэлгэр уудам наран шарлага, ан амьтдаар дүүрэн парк, уран барилгын гайхамшигтай цогцолбор бүтээгджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг хүлээн авдаг тохилог зочид буудлуудтай. Олон музей, дэлгүүр, ресторан, спортын байгууламжуудтай юм.

Канадын Ванкувер хот

4 Германы Мюнхен хот

Германы 3 дахь том хот бөгөөд эдийн засгийн томоохон төвүүдийн нэг юм.  Дэд бүтэц хурдацтай хөгжиж байгаа төдийгүй ажилгүйдлийн түвшин бага, цалин өндөр гэнэ. Энэ мэт үзүүлэлтээрээ улсынхаа бусад хотуудыг ардаа орхин 4-р байранд оржээ.

Германы Мюнхен хот

3 Шинэ Зеландын Окленд хот

Окленд нь Шинэ Зеланд улсын хамгийн том хот юм. Уг хот үзэсгэлэнт далай болон гайхалтай боомтуудаараа алдартай. Тогтвортой эдийн засаг, гайхалтай байгаль болон аюулгүй байдал зэрэг нь тус хотыг илтгэх нэрийн хуудас нь юм.

Шинэ Зеландын Окленд хот

2 Швейцарийн Цюрих хот

Хамгийн цэвэр агаартай хотоор нэрлэгддэг Цюрих нь соёл, иргэншил, болон тогтвортой эдийн засаг зэргээрээ алдартай. Ажилгүйдлийн түвшин харьцангуй бага бөгөөд гэмт хэргийн гаралт ч багасч байгаа гэнэ.

Швейцарийн Цюрих хот

1 Австрийн Вена хот

Уран барилга, орд харшууд, дуурийн театр болоод бусад олон төрлийн соёл урлаг, барилга байгууламжуудаараа дэлхийд гайхагддаг билээ. 1.7 сая оршин суугчтай ба  гэмт хэргийн гаралт бага буюу тайван хотоор шалгараад байна. Оршин суугчдынхаа нь эрүүл мэнд, тав тухтай байдалд анхааран, хотоо цэвэрхэн байлгадаг ба ногоон байгууламжийг маш ихээр хийсэн байдаг ажээ. Сүүлийн 7 жилийн турш тус хот нь амьдрахад хамгийн тохиромжтой хотоор шалгараад байгаа билээ.

Австрийн Вена хот

555
таалагдаж байна

57
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()