Хөлс дарагчийг ашиглах гайхалтай санаанууд

Хөлс дарагч буюу деодарантыг зөвхөн хөлсний гаралтыг багасгах, эвгүй үнэр дарах гэж хэрэглэдэг хэмээн бид боддог. Гэтэл өөр бусад зүйлд ч гэсэн ашиглаж болдог ажээ. Ингээд доорх мэдээнд анхаарлаа хандуулна уу. 

Хөлс дарагчийг ашиглах гайхалтай санаанууд
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1

Тосон хэлбэртэй хөлс дарагчнаас бага зэргийг хамар дээрээ түрхвэл зуны халуун өдөр шил гулгаж унахгүй амар байх болно. 

2

Халуун өдөр дух, эрүү, хамар, шанаа зэрэг газруудаар хөлс гарч, гялалзаж харагдаад байгаа бол тосон хөлс дарагчнаас жаахныг түрхэж өгөөрэй. 

3

Шинэ гутал тань хөл холгоод байгаа бол холгоод байгаа газраа бага зэрэг хөлс дарагч түрхэх хэрэгтэй. 

4

Хөлнийхөө үсийг хуссаны дараа улайж, загатнаад байгаа бол мөн л хөлс дарагчнаас мэдэгдэх төдийг түрхэж өгөхийг зөвлөе. 

5

Оймсгүйгээр кэт, сандал өмсөх гэж байгаа тохиолдолд хөлнөөс эвгүй үнэр гарах нь бий. Энэ тохиолдолд хөлс дарагч цацаарай. 

6

Урт үстэй бүсгүйчүүд халуун өдөр хүзүүндээ хөлс дарагч түрхвэл үс наалдахгүй байх болно. 

7

Том хөхтэй бүсгүйчүүдэд тохиолддог нэг хүндрэл бол хөхний доогуур хөлс гарах юм. Тэгвэл хөхөвчиндөө бага зэрэг тосон хөлс дарагч түрхчих. 

8

Халуун өдөр удаан хугацаагаар суух, нүцгэн явах гэж байгаа бол сандалтай наалдах, хоорондоо наалдах гэх мэт эрсдлүүдээс сэргийлж ингэж түрхээрэй. 

9

Шумуул хазсан газрын хавдрыг буулгах, загатнааг намдаах бол мөн л тэр газар нь тосон хөлс дарагч түрхэж болно. 

10

Нүүрэн дээр гарсан батгаа битгий шахаарай. Ер нь эрүүнээс дээш гарсан батгыг огт оролдож болдоггүй. Хурдан хатаах найдвартай арга бол бага зэрэг шүдний оо юмуу, хөлс дарагч түрхэж өгөх юм. 

11

Чухал хүнтэй уулзаж, гар барихын өмнө алга хөлөрч, өөрийгөө ч нөгөө хүнээ ч эвгүй байдалд оруулахгүйн тулд бага зэрэг хөлс дарагч хэрэглэхэд гэмгүй юм. 

12

Гэрээ сайхан үнэртэй болгоё гэвэл хурц биш зөөлөн үнэртэй деодарантыг агааржуулагчин дээрээ задалж тогтоогоорой. 

13

Шүүгээн дэх хувцаснуудаа сайхан үнэртэй болгоё гэвэл шингэн биш тосон хөлс дарагчний тагийг аваад нэг хоног байлгаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()