Охид бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа

Зун боллоо охид бүсгүйчүүдээ. Хувцасны шүүгээндээ нэг шинэчлэлт хийвэл ямар вэ? Магадгүй та бидний мэдээллийг уншаад өөрийн хувцаслалтандаа гаргадаг алдааг мэдэх болно. Ингээд зуны улиралд охид бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг нийтлэг алдааг бид та бүхэндээ хүргэж байна.

Охид бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Хэтэрхий нэвсгэр, сул том хувцас өмсөх нь таныг улам бүр тарган, эв хавгүй биетэй харагдуулах болно. Тиймээс сул хувцас сонгосон ч аль болохоор биеийн өөг дарах, галбир тодотгох хэмжээний байх хэрэгтэй юм.

2

Сандаалан дээр шилэн оймс өмсөх нь таныг үнэхээр тэнэг нэгэн мэт харагдуулах болно. Иймэрхүү трико, оймсыг хуруу ил гаргаагүй, далд гутлан дээр өмсөхөд тохиромжтой байдаг бөгөөд эс бөгөөс таны хувцаслалтыг сүйтгэх аюултай.

3

Өөрийн биеийн галбир, тарган туранхай, хөхний хэмжээ зэргээс шалтгаалж, зөв хөхөвчийг сонгохгүй бол таныг таагүй харагдуулах болно. Хэрвээ та том унжгар хөхтэй бол аль болох өргөгчтэй, хатуулга багатай хөхөвчийг сонгох нь зүйтэй. Харин жижигхэн хехтэй бол мен л ергегчтэй, бага зэрэг хатуулгатайг сонгоорой. 

4

Хэрвээ та суга, хөл шилбэн тус газраа илүүдэл үстэй бол ил хувцаслах үедээ түүнийгээ авч байх нь чухал. Эс бөгөөс үнэхээр онцгүй харагдах болно шүү. Ойр хавийн хүмүүс үргэж зугтааж ч мэднэ.

5

Хөнгөн, зөөлөн, биед эвтэйхэн хослол нь амар байдаг л даа. Гэвч үргэлж иймэрхүү хувцаслах нь тохиромжгvй юм. Тиймээс цаг агаар, орчиндоо тааруулж хувцаслаж байгаарай.

6

Хэрвээ үнэхээр оригинал, чанартай брэндийн цүнх биш бол түүний хуулбар, чанаргүй цүнхийг авахаас зайлсхийгээрэй. Энэ нь таныг байгаагаас тань хэд дахин дордуулж харагдуулдгийг анхаар! 

7

Нүүрээ будна гэдэг нэг талаар урлаг юм. Тиймээс ч зөв сайхан нүүрээ будаад гарахад өөртөө итгэх итгэл 200 хувиар нэмэгдэх шиг болдог. Харин нүүрээ сайн будаж сураагүй байж хэтэрхий зоригтой алхам хийн, хурц тод гэрэл сүүдэр, өнгийн тень, хөмсөгний будгийг түрхэх нь харин ч таныг маш ихээр гутаах болно шүү.

8

Туранхай, сайхан биетэй охид ямар ч хувцас өмсөөд явсан үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Гэвч өөртөө огтхон ч таараагүй, багадсан хувцсыг чихэж өмсөх нь мэдээж яаж ч бодсон онцгүй шүү дээ. Тиймээс хэрвээ та турахаар шийдэж, өөртөө бариу хувцас авахаар зэхэж байгаа бол сайтар бодох хэрэгтэй юм.

9

Ялангуяа зуны улиралд, охид бүсгүйчүүд нимгэн, бариу өмдийг өмсдөг шүү дээ. Гэтэл өмднийх нь цаанаас дотоожны ором нь гарч, гэрэлтээд байвал олны доог тохуу болохоос л цаашгvй. Тиймээс энэ тал дээр анхаарч, хэт бариу хувцас емсехгvй байх, мен хэт бариу дотоожийг ч сонгохдоо сайтар анхаараарай.

10

Сайхны өмнө харц буруугүй хэмээн бид ярих дуртай байдаг. Тэр ч үнэн юм. Гэхдээ сайхан биетэй байна гэдэг нь бусдын өмнө нүцгэлэх, хэт задгай хувцаслана гэсэн үг биш шүү дээ. Тиймээс олон нийтийн газарт байхдаа хэрхэн хувцаслахаа бодож байх хэрэгтэй.

11

Өөрийн биед таараагүй, хэт хуучинсаг загвартай жийнсэн өмднөөс татгалзаарай. Энэ нь таны биеийг маш эв хавгүй, онцгүй харагдуулах болно. Харин түүний оронд өөртөө яг сайхан таарсан, шулуун жийнсэн өмдийг сонголтоо болгоорой.

12

Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг үг байдаг. Залуу загвартай, сайхан хувцаслаад явахад хэн ч наснаасаа залуу, овор багатай харагддаг. Гэвч энэ нь таныг наснаасаа хэт танхай, задгай хувцаслаж болно гэсэн үг биш юм. Тунг нь тааруулж vл чадвал бvх л зvйл утгаа алдана шvv дээ. 

13

Зарим охид хэтэрхий их гоёл чимэглэл, ээмэг зүүлтийг зүүсэн байдаг. Хэрвээ та шинэ жилийн гацуур мод шиг харагдахыг хүсээгүй л бол нэг дор иймэрхүү олон чимэглэл зvvхээс татгалзаарай.

14

Нөгөөтэйгүүр ямар ч гоёл чимэглэл, ээмэг зүүлтгүй байх нь таныг нэгэн хэвийн уйтгартай харагдуулах болно. Тиймээс гоёл чимэглэлийнхээ хэмжээг тааруулан, өөртөө итгэлтэй алхаарай охидоо.

303
таалагдаж байна

65
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()