Үнэт эрдэнэсийн тэрбумтны тансаг амьдрал

Баян хүмүүс үргэлж л тансаг, хангалуун амьдралд умбаж явдаг. Гэхдээ зарим нь эцэг эхийнхээ буянг эдэлж яваа бол зарим нь өөрийн хөлс хүчээ дуслуулан байж, өнеегийн энэ амжилтад хүрсэн байдаг юм. Ингээд та бүхэндээ үнэт эрдэнэсийн тэрбумтаны амьдралыг танилцуулъя.

Үнэт эрдэнэсийн тэрбумтны тансаг амьдрал
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Түүнийг Жейкоб Арабо (Jacob Arabo) гэдэг бөгөөд үнэт эдлэл хийдэг гэдгээрээ алдартай. Холливуудын болоод алдар цуутай хүмүүс бүгд л түүний брэндийн цаг, гоёл чимэглэлийг зүүж өөрсдийн нэр хүндийн баталгаа болгодог. Өөрийн өвөрмөц сэтгэхүй, ур ухаанаа бүтээлдээ шингээж өгдөг бөгөөд vvнийгээ дэлхийн хамгийн алдартай vнэт эдлэлийн брэнд болгож чадсан гайхалтай бүтээлч нэгэн билээ. 

2

Тэрээр Узбекстан улсад терж, есчээ. 14 насандаа Нью Йорк хот руу гэр бүлийнхний хамт цагаачилж ирээд, 16 насандаа сургуулиа орхиж, үнэт эрдэнэс урлаачдын сургуульд орж, амьдралдаа нэгээхэн том алхам хийсэн байдаг. Ийн өөрийн хүссэн мэргэжлээ сонгож, хамгийн анх үнэт эдлэлийн сав бүтээж байсан бөгөөд үүгээрээ шагнал авч байсан юм. Тэрээр 18 нас хүрээд нэгэн үйлдвэрт ажилд орж, долоо хоногт 125 долларын цалин авдаг болсноор түүний ирээдүй гэрэлтэж эхэлжээ.

3

Гэвч бүгд тийм ч амархан байсангүй, тэр үйлдвэрээсээ халагдав. Харин ердөө 19 настай хүү өөртөө итгэлтэй байж, бүтээлүүдээ туурвисаар байсан бөгөөд зах дээр худалдаачнаар заруулах болсон аж. Цаашлаад ээмэг ихээр хийх болж, амжилт өөд алхам алхмаар ойртсоор...

4

Удалгүй тэрээр долоо хоногт 1,500 доллар олж эхлэн, амьдрал нь цэцэглэх шатандаа оржээ.

5

Ийн хөрөнгө мөнгөө хураасан Жейкоб өөрийн гэсэн үйлдвэрийг байгуулж, цөөхөн хэдэн ажилтантай гараагаа эхэлж байсан гэдэг.

6

Худалдаа үйлдвэрлэл нь өргөжин тэлж байсан хэдий ч тэрээр өөрийгее мэдлэг нимгэн тул гайхалтай өвөрмөц шийдэлтэй бүтээл туурвиж чадахгүй байна гэж үзэн Африкаас Өмнөд Америк хүртэл алмаз судлахаар явжээ.

7

Эргэж ирээд буюу 1999 онд тэрээр эхнэр болох Ангела (Angela)-тай гэр бүл болж, өөрийн уран бүтээлдээ шамдан ороод амжилтын оргилд хүрсэн гэхэд болно. Түүний бүтээлүүдийг авахыг хүссэн хүмүүс урт гэгч дараалал үүсгэдэг болсон төдийгүй энэ нь түүний нэр хүнд, эрэлт хэр их байсныг илтгэнэ.

8

Алдарт одууд болох Майкл Жейксон (Michael Jackson), Дэвид Бэкхам (David Beckham), Моданна (Madonna) зэрэг алдартнууд улаан хивсний ёслол, ямарваа нэгэн арга хэмжээнд очихдоо түүний алдартай бүтээлүүдийг өмсөж, зүүж явдаг байсан аж.

9

Ийн алдар хүндийн оргилд гарч, амжилтад хүрч чадсан тэрээр хамгийн чанартай гэсэн виски, дарс зэргийг цуглуулж, хүмүүсийг дайлах дуртай гэнэ.

10

Жэйкоб зөвхөн үнэт эдлэлийн бизнес эрхлээд зогсохгүй “Bocaj“ хэмээх архины үйлдвэртэй. Өдгөө 87 настай түүний аав өглөө бүр 6:30 минутад залгаж, хүүгээ зүгээр эсэхийг шалгадаг байна.

11

Тэрээр 2001 буюу эхнэрийнхээ 26 насны төрсөн өдөрт зориулан түүний нэрээр “Angel” гэх цагийг гаргасан юм. Тус цаг нь маш их эрэлттэй байсан бөгөөд тухайн үед хүн бүхний мөрөөдөл болж байсан аж.

12

Дэлхийн 20 гаруй оронд түүний бүтээлийг худалдаалдаг бөгөөд зураг дээрх цагнууд 200,000-1,000,000 долларын хооронд үнэлэгддэг юм.

13

Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг тэрээр үргэлж л шинийг санаачилж, үйлчлүүлэгчдээ татдаг билээ. Энэхүү цагийг “Quenttin” гэдэг бөгөөд 358,000 долларын үнэтэй юм.

14

260 карат алмазтай, тэрбумтны цаг. Энэ нь 18 сая долларын үнэтэй бөгөөд Жейкобын цагнуудаас хамгийн тансаг нь аж.

15

“Astronomia Clarity” индранил чулуугаар бүрсэн, тунгалаг шил болон цагаан алмазны орцтой цаг. Үнэ нь 600,000 доллар бөгөөд зүүсэн хүнийхээ чансааг илтгэж өгөх чамин бүтээл ажээ.

16

Шар, ягаан гээд л өнгө бүрээр гялалзан харагдах алмазан шигтгээтэй бөгжнүүд эзнээ хүлээж байх төдийгүй харсан хүн бүрийн харцыг булааж, хорхойг хүргэнэ.

17

Тэрээр тус цагийг тайлбарлахдаа одууд гэхээсээ илүүтэй бизнесмэн, ханхүү, ерөнхийлөгч зүүвэл илүү тохиромжтой, зохилтой харагдана хэмээжээ.

18

Өдгөө тэрбумаар тоологдох хөрөнгөтэй тэрээр нэлээд хэдэн байр, сууцтай бөгөөд эхнэрийнхээ хамт 16,67 сая долларын үнэ бүхий тэнгэрийн харшийг худалдаж авсан байна.

19

Тэдний байр 54 давхарт байрладаг төдийгүй цонхнууд нь маш том тул дотоод орчин нь цэлгэр уудам харагдах аж.

20

Жейкоб өөрийн шинэхэн байраа үнэт эдлэлээр чимэглэнэ хэмээн төлөвлөж байгаа гэнэ. 2008 онд тэрээр мөнгө угаасан гэх хэргээр 2 жилийн турш шоронд хоригдож байсан бөгөөд шоронгоос гарч ирээд, их зүйлийг ухаарч ойлгон, улам илүү амжилт гаргасан байдаг.

21

Тэрээр сүүлийн үед спорт загварын машин үйлдвэрлэх талаар судалж үзэж байгаа төдийгүй болохгүй зүйл байхгүй юм байна гэж ам гарсан юм. Сүүлийн үед машин үйлдвэрлэгч компаниуд үнэт эдлэлийн бизнес рүү хөл тавьж байгаа тул тэрээр “Тэд үнэт эдлэл үйлдвэрлэж байхад би яагаад өөрийн гэсэн машин үйлдвэрлэж болохгүй гэж” хэмээн ам бардам хариулсан билээ.

22

“Хүн сайн хооллож байж л эрч хүч орж, илүү урам зоригтой амьдарч чадна. Ямар ч хэцүү зүйлсийг давж гарахад хамгийн хэрэгтэй нь хоол шүү” хэмээн тэрээр хэлсэн бөгөөд аль болох хамгийн чанартай хоол, хүнсийг хэрэглэхийг зорьдог гэнэ.

173
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()