Цөсөө хэрхэн цэвэрлэх вэ?

Цөсөө угааснаар өөх тосны солилцоо зөв явагдаж, биед хуримтлагдсан хэрэгцээгүй бодисыг ялгаруулан улмаар царай төрх шингэрэн, өнгө зүс сайжирдаг юм. Мөн тэрчлэн арьсан дээрх элдэв сэвх, нөсөө толбууд бүдгэрэн, жин хасахад ч өндөр ач холбогдолтой юм. Ийнхүү та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн цөсөө угаах талаар хэрэгтэй, зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Цөсөө хэрхэн цэвэрлэх вэ?

1

Хүний биеийн 20 орчим хувийг дотоод эрхтэнд үүссэн чулуу эзэлдэг байна. Ийнхүү дотоод эрхтний тогтолцоонд чулуу үүсч, хуримтлагдсанаар биед асар их сөрөг нөлөөг үзүүлж байдаг. Тиймээс ч та гэрийн нөхцөлд, гар доорх материалаар цөсөө хялбар аргаар цэвэрлэх боломжтой.

2

Нэг удаагийн угаалтаар ойролцоогоор 40-50 цаашлаад 150 ширхэг чулуу гарах боломжтой гэнэ. Анхлан угаахаар зэхэж буй хүмүүс, тэр талаар мэдлэг мэдээлэл сайтар хуримтлуулах нь гарж болзошгүй эрсдлээс хамгаалж чадна.

3

Цөсөө угаахын тулд биеэ сайтар бэлдэж, зааврыг чанд мөрдөх нь чухал. Цөс цэвэрлэхдээ хоолны дэглэмтэй хавсран 7 хоногоос 1 сар хүртэлх хугацаанд цэвэрлэвэл бүрэн цэвэрлэгдэнэ хэмээн үздэг. Зааврын дагуу сайтар цэвэрлэвэл, бие бүрэн цэвэршиж, царай төрх ч гэсэн гэрэлтэн, өнгөлөг болно.

4

Бид та бүхэндээ анхан шатны цөсний цэвэрлэгээг хэрхэн хийх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе. Юун түрүүнд эхний цэвэрлэгээг хийсний дараа, гүнзгийрүүлсэн цэвэрлэгээнд шилжих нь чухал юм.

5

Юун түрүүнд та цэвэрлэгээг эхлэхээс өмнө, 2 стакан цэвэршүүлсэн алимны шүүсийг өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Цэвэрлэгээ эхлэхээс дуусах хүртэл алимны шүүсээ тогтмол уух ёстой учир, та аль болох натурал шүүсийг сонгох нь зүйтэй. Эхний ээлжинд 7-14 хоногийн турш цөсөө цэвэрлээрэй.

6

75 хувийн ортофосфорын хүчлээс эхний 3-4 өдөрт 30 дуслыг хэрэглэж, дараагийн өдрүүдээс тунг ихэсгэн 50 дусал болгох хэрэгтэй. 30 дусалд ойролцоогоор 3902 милограмм ортофосфорын хүчил агуулагддаг юм. Энэ хугацаанд ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэхгүй байх нь зүйтэй.

7

Хооллолтондоо ерөнхийдөө хагас боловсруулсан үр тариа, жимс жимсгэнэ, бор талх, зөгийн бал зэргийг түлхүү хэрэглээрэй. Мөн энэ хугацаанд сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

8

Өдрийн 2 цагаас хойш, ямар нэгэн ус, хоол идэхээс татгалзах хэрэгтэй. Оройны 18:00 цагт ¾ аяга хүйтэн бүлээн магнезмийн уусмал, мөн хүсвэл бага зэрэг Витамин С-гийн уусмалыг хийж өгөөрэй. Маш гашуун амттай тул, дараа нь чихэрлэг зүйлс идэж, гашуунаа дараарай.

9

Оройны 20:00 цагт дахин магнезмын уусмалаас уух хэрэгтэй.

10

21:45 цагт ½ оливийн тос, ½ аяга жүрж, эсвэл усан үзмийн шүүс, 1 бүтэн лимоны шүүсийг шахаж хооронд нь сайтар холих хэрэгтэй. Ийнхүү бэлдмэлээ уугаад хэвтэнэ. Дотор мушгирч, гэдэс эвгүйрхэх хүртэл хэвтээд, бохироо гадагшлуулах хэрэгтэй. 

11

22:00 цагт өөрийн бэлдсэн шүүсээсээ ууж, энэ мэт дахин давтах хэрэгтэй. Бэлдмэлээ амтыг нь авалгүй, хурдан залгихад болно.

12

Бэлдмэл уусан даруй баруун талаараа дулаан хучиж хэвтэнэ. Ийнхүү бие тавгүйрхэх мэдрэмж арилах хүртэл хүндрэх нь зөв. Үүний дараа сайтар унтаж амраарай.

13

Өглөө 6:00 цагт сэрээд бэлдсэн жүүснээсээ дахин уугаад орондоо орж хэвтээрэй. Түүнээс 2 цагийн дараа магнезмийн уусмалыг ууж, хажуулдан хэвтэх нь зүйтэй.

14

Ийнхүү хэвтсэнээс 2 цагийн дараа та өглөөний цайгаа ууж болох юм. Гэхдээ дээр дурдсаны дагуу аль болох хөнгөн хоол идэх нь чухал шүү. Энэ мэтээр үргэлжлүүлж, чулуу гарахаа болих хүртэл цэвэрлээрэй.

15

Шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөө авч, судалгаа хийх нь таныг элдэв асуудлаас сэргийлнэ гэдгийг санаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()