Ирээдүйд биднийг алж болзошгүй зүйлс

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнцөд төсөөлөхийн аргагүй, аймшигтай зүйлс шил шилээ даган болсоор байна. Тиймдээ ч нэг бус удаа сүйрлийн ирмэгт хүрээд амжсан. Харин ямар золоор бид өнөөдөр хайртай хүмүүсээ харан, хамтдаа амьдарч байгаа юм бэ? Тиймээс ч бид та бүхэндээ хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа аймшигт 10 зүйлийг танилцуулъя. Эдгээр нь ирээдүйд биднийг хүйс тэмтрэх гол хүчин зүйлс ч болж мэдэх юм...

Ирээдүйд биднийг алж болзошгүй зүйлс
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Антибиотикт тэсвэртэй үхлийн вируснууд

Өнөө үед бүхий л өвчнийг антибиотикоор дарж, эмчилж чадаж байгаа нь гайхалтай. Гэтэл хуучин цагт маш олон хүмүүс ханиад шуухинаа хүрэх төдийд л өвчнөө дийлэлгүй нас бардаг байсан. Харин сүүлийн үеийн техник технологи, эм тариа хурдацтай хөгжиж, эдгээж чадахгүй өвчин, оношилж чадахгүй эмгэгүүд маш ховор болжээ. Харин иймэрхүү байдлаар 2050 он гэхэд антибиотикийн хэт хэрэглээнээс үүдэн, эм тарианууд өвчнийг үүсгэгч вируст тэсвэртэй болох гэнэ. Тиймээс ч энэ нь яваандаа хүн төрөлхтнийг хөнөөж болох, хамгийн үндэслэлтэй шалтгаанаар нэрлэгдэж байна.

Антибиотикт тэсвэртэй үхлийн вируснууд

2 Аймшигтай тахал өвчин

1918 онд Испани улсад аймшигт шувууны тахал гарч 20-50 сая хүний алтан амийг авч одсон. Энэ нь яг л дэлхийн 1-р дайны адил хор хөнөөлтэй зүйлсийн нэг байлаа. (Нийт хүн амын 1/3-ийг авч одсон юм.) Мөн 1999 онд Малайз улсад гахайн тахал гарч, маш олон хүн нас барсан байдаг. Саяхны жишээгээр л гэхэд аймшигт Эбола вирусын улмаас маш олон хүмүүс харамсалтайгаар хорвоогоос хальсан билээ. Тиймээс ч ирээдүйд энэ мэт таамаглахын аргагүй, аймшигт тахал өвчин дэгдэж, хүн амын тал хувь нь үгүй болох магадлал өндөр байна.

Аймшигтай тахал өвчин

3 Цөмийн зэвсгийн дайн

Ирэх жил буюу 2017 онд дэлхийн III дайн, цөмийн дайн эхлэх вий хэмээх аюул заналхийллээс хүмүүс маш ихээр айж байгаа нь нууц биш. Учир нь их гүрнүүдийн зэвсгийн хяналтгүй замбараагүй хэрэглээ, дээр нь улс орнуудын зөрчилдөөн зэргээс үүдэн зэвсгийн дайн дэгдэх өндөр магадлалтай гэв. Мөн эртний мэргэн зөгнөгч нар хүртэл ирэх жилийг цөмийн зэвсгийн дайны уршигт автана хэмээсэн байдаг. Гэвч энэхvv аюул заналхийллийг хэрхэн зайлуулах ямар арга хэмжээ авахаа шийдэж чадаагvй хэвээрээ л байна. Энд олон улсын байгууллагууд, дэлхийн хvчирхэг том гvрнvvд янз бvрийн арга хэмжээ авч дор бvрээ л толгойгоо гашилгасаар байгаа боловч, одоохондоо амжилт олж чадаагүй байгаа билээ. 

Цөмийн зэвсгийн дайн

4 Хятадын цөмийн зэвсгийн уршиг

Хятад улс нь сүүлийн хэдэн жилийн турш цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ихээхэн анхаарлаа хандуулаад байна. Ийнхүү цөмийн зэвсэг үйлдвэрлэх нь АНУ-ын эсрэг бодлого явуулж байгаатай нь холбоотой гэнэ. Тэрчлэн дээрх хоёр хүчирхэг гүрэн 2018 он гэхэд хоорондоо дайтаж магадгүй болохыг судлаачид хэлсээр байгаа юм. Хэрвээ ийнхүү дайн дэгдвэл түүний уршгаар маш олон хүн нас барах нь дамжиггүй биз ээ.

Хятадын цөмийн зэвсгийн уршиг

5 Хиймэл оюун ухааны хэт өндөр хөгжил

Цахим техник технологи хөгжсөн өнөө үед боломжгүй зүйл гэж үгүй болсон билээ. Ялангуяа хиймэл оюун ухааныг илтгэх ухаалаг гар утас, компьютер, роботууд үйлдвэрлэгдсээр байгаа нь ирээдүйд яг л уран зөгнөлт кино адил дайныг дэгдээж болзошгүй гэнэ. Нэг талаар бид техник технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар маш олон зүйлийг хялбарчилж, амьдрал ахуйгаа сайжруулж байгаа ч, энэ нь ирээдүйд хэрхэн эргэхийг таашгүй юм.

Хиймэл оюун ухааны хэт өндөр хөгжил

6 Вирусын өвчлөл

Ирээдүйд бидний урьдчилан таамаглахын аргагүй аймшигт үхлийн аюултай вирус газар авч, түүнээс үүдэн хэдэн сая хүн эндэхийг ч мөн таамаглахын аргагүй. Хэдий одоогоор баттай биш байгаа ч маш олон эрдэмтэд энэ тал дээр толгойгоо гашилган сууна. Аюулын харанга нүднэ гэдэг шиг, бид биш юмаа гэхэд бидний үр хүүхдэд аюул нүүрлэж байгаа хэмээн бодохоор үнэхээр аймшигтай байгаа биз. 

Вирусын өвчлөл

7 Террорист үйл ажиллагаа

Дэлхийн өнцөг булан бүрт л хаа нэгтээ хорлон сүйтгэх бүлгэмийн аймшигт дэлбэрэлт, зохион байгуулалттай гэмт хэргүүд болсоор байна. Тэдний зарим нь зүгээр л бах таваа хангах гэж ийнхүү зохисгүй үйлдэл гаргадаг бол, зарим нь байж ядан, нийгэмдээ сэтгэл дундуур байгаагаас үүдэн иймэрхүү явуургүй үйлдлүүдийг хийсээр байдаг. Хэрвээ хүмүүсийн ухамсар энэ хэвээрээ байгаад, ирээдүйд энэ мэт аймшигт хэргүүд болвол, тэр үед дэлхий мөхлийн ирмэгт ирнэ гэв.

Террорист үйл ажиллагаа

8 Пакистан, Энэтхэгийн зэвсгийн дайн

Нэгэн үе түнжин муутай байсан Энэтхэг, Пакистан улсын хооронд ахин дайн дажин үүсэх магадлал өндөр байна. Тухайн үед ч гэсэн тэдний сөргөлдөөн сайнаар дуусаагүй юм. Маш олон гэм зэмгүй ард түмэн, хүүхэд багачууд дайны сүүдэрт зовсон. Үүний адил энэхүү байдал дахин давтагдаж болзошгүйг анхааруулж байгаа юм. Энэ удаа тэдний зөрчилдөөн хурцдаж, Пакистан улс хуучны өш санан, цөмийн зэвсгийн дайн дэгдэх магадлал өндөр байгаа ажээ.

9 Цаг уурын өөрчлөлт

Ирээдүйн цаг уурын байдал бидний санааг улам бүр чилээсээр байна. Жилээс жилд нэмэгдээд буй дэлхийн дулаарлыг хэн ч хэзээ ч хянаж чадахгүй мэт... Чухамхүү энэ байдлаар үргэлжилбэл дэлхий дээр амьдрахад бэрх болж ч мэдэх юм. Цаг агаарын дундаж түвшин 82 хэмд хүрч, хүн байхын эцэсгүй халуун болох эрсдэлтэй. Тиймээс ч  энэ нь мөн л дэлхийд тулгамдаад байгаа нэг асуудлын нэг билээ.

Цаг уурын өөрчлөлт

10 Харь гарагийнхний довтолгоо

Бид өнө эртнээс л харь гарагийнхны тухай судалж, олон таамагллыг дэвшүүлсээр ирсэн. Хэрэв үнэхээр харь гарагийнхан гэж байдаг бол яах вэ? Байдаг байгаад тийм ч найрсаг биш бол тэр үед үнэхээр манай дэлхий сөнөнө гэж үү? Ямартай ч маш олон энэ талаар хэлэлцэж, судалсаар байгаа юм.

Харь гарагийнхний довтолгоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()