Хойд Солонгосын цэргийн нууц

Дэлхийн хамгийн хүчтэй цэрэг армитай болоод хууль дүрэм чангатай хэмээгддэг Хойд Солонгос нь эртнээс л хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн нууцлагдмал, сонирхолтой улс билээ. Энэхүү хаалттай чимээгүй газарт чухам юу болж байдаг нь хэнд ч тодорхой бус. Иймд та бүхэндээ тус улсын цэрэг армийн тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан сонирхолтой, үнэн бодитой мэдээллийг нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна. 

Хойд Солонгосын цэргийн нууц
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1

Хүйтэн дайны хамгийн томд тооцогддог Солонгосын дайн нь хоёр улс нутаг орноо булаацалдсанаар эхэлсэн байдаг. 1950 онд дайн эхэлж байхад Хойд Солонгосоос Өмнөдийг зорих 75,000 цэрэг хилийг даван хөдөлж байсан гэдэг.

2

Дайн дууссаны дараа ЗХУ Хойд Солонгосыг, АНУ Өмнөд Солонгосыг удирдлага, хараандаа авсан юм. ЗХУ болон АНУ нь тус улсуудад дайны үеэр тусалж, дэмжиж байсан аж. 

3

Зөвлөлтийнхөн Хойд Солонгос улсыг Ким Ил Сан (Kim Il Sung)-аар удирдуулсан бөгөөд тэрээр сүүлд улсаа ардчиллын замд хөтөлсөн билээ. Харин түүнийг 1994 онд нас бармагц хүү болох Ким Чен Ил (Kim Jong Il) суудлыг нь залгамжилсан аж.

4

Харин Ким Чен Ил 2011 онд зүрхний шигдээсээр нас барсны дараа түүний хүү Ким Чен Ун (Kim Jong Un) өөрийн үзэл суртлаар улс орноо удирдах болсон билээ.

5

Ким Чен Уныг дэлхийн дөрөв дэх том цэргийн хүчнийг цогцлоож чадсан хэмээдэг бөгөөд цэргүүдээ сургах арга барил нь маш өвөрмөц, этгээд хэмээн дэлхий нийтийн сонирхлыг татаж, басхүү үнэлэгддэг юм.

6

Тэрээр 2014 онд Өмнөд болон Хойд Солонгос улсуудын хооронд 100 км газрыг хамруулан, нийт газрын хүчнийхээ 75%, агаарын хүчний 50%-ийг суурилуулсан нь Өмнөд Солонгос улсыг хараандаа байлгах, түүнчлэн дайн гарахад бэлэн байгаагийн илрэл ажээ.

7

Хойд Солонгосын цэргийн армийг “Солонгос ардын арми” хэмээн нэрийддэг.

8

Өдгөө тус улс нь 1.2 сая гаруй тогтмол цэрэгтэй аж.

9

Харин нөөцөд нь дахин 7.7 сая цэрэг байдаг гэнэ.

10

Цэргүүдийн ихэнх нь ахлах сургуулиа төгсөөд шууд албаа хүлээж авсан залуус юм. Эрчүүд нь ахлах сургуульдаа 10 жил, харин эмэгтэйчүүд нь 7 жил суралцсан байдаг ажээ.

11

Энгийн иргэд бол коллежид 5 жилийн хугацаатай суралцдаг төдийгүй мэдээж эхлээд ахлах сургуулиа дүүргэсэн байх шаардлагатай.

12

Харин шинжлэх ухаан судлалаар суралцагчдын хугацаа хамаагүй бага буюу 3 жил байдаг юм. 2015 онд тус журмыг Ким Чен Ун тогтоосон байна.

13

Тус улсын хамгийн түгээмэл болоод тогтвортой ажлын байр нь цэрэг юм.

14

Хойд Солонгосын агаарын хүч нь 1,300 гаруй нисдэг тэрэгтэй бөгөөд хамгийн сүүлийн онгоцоо 1999 онд хүлээж авчээ.

15

Мөн газар, уснаа алинд нь ч явах чадвартай хөлөг тус улсад 260 гаруй ширхэг байдаг хэмээх таамаглал гараад байгаа юм. 

16

Пуужин болон их бууг 1960 оноос эхлэн бэлтгэж байсан боловч 1970-аад оноос эхэлж дайн тулаанд ашигласан гэдэг.

17

Харин өдгөө 1,000 орчим тооны урт, дунд, богино хэмжээтэй пуужингууд Хойд Солонгос улсад хадгалагдсаар байна.

18

2015 оноос эхлэн бүх эмэгтэйчүүдийг цэргийн армид татдаг болсон аж.

19

Харин үүнээс өмнө бол охид бүсгүйчүүд зөвхөн сайн дураар цэргийн армид элсдэг байсан билээ.

20

Тус улсын иргэдэд хувийн машин, тэрэг байхыг хориглодог төдийгүй зөвхөн цэргийн хүчний  болон албаны машин, техникийг хүлээн зөвшөөрдөг.

21

Цэргийн хангамж тун тааруу байдаг учир тэдний ихэнх нь өлсгөлөнд нэрвэгдэж, хатангиртсан төрх байдалтай явдаг аж. Учир нь цэргүүдийг ийн хат суулгаж, зовоох нь илүү ашигтай хэмээн тэд үздэг. Энэ нь цэргүүдээ сургах хамгийн гол арга барил нь юм. 

22

Тэд 2006, 2009, 2013 онуудад цөмийн зэвсгийн туршилтыг явуулсан байдаг.

23

Өдгөө дэлхийн хамгийн томоохон цэргийн армитай улсаар нэрлэгдэж байгаа Хойд Солонгосын армийн тухай эдгээрээс өөр яг үнэн бодит мэдээлэл хараахан гараагүй байгаа юм. 

118
таалагдаж байна

49
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()