Солиотой эгч дүүс

Бидний танилцуулах эдгээр эгч дүүс, маш хачирхалтай хувь тавилантай юм. Тэд эхээс төрөхдөө хэдийгээр эрэгтэй хүйсэнд төрсөн ч, хувь тавилан нь эмэгтэй хүн байхаар заяагджээ. Тиймдээ ч хүүхэд байхаасаа хүүхэлдэйгээр тоглож, даашинз өмсдөг байв. Ийнхүү тэд өсөж томрон нэгэн гайхалтай өөрчлөлтийг хийснийг хамтдаа олж мэдэцгээе.

Солиотой эгч дүүс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1

Таны харж байгаачлан, зүүн гар талд байгаа бүсгүйг Жэми (Jamie) гэдэг бөгөөд тэрээр өдгөө 20 настай юм. Харин баруун гар талд байгаа улбар үст бүсгүйг Хлое (Chloe) гэдэг бөгөөд 23 настай байна. 

2

Тэд хүүхэд байхдаа үргэлж л охидын тоглоомоор тоголж, даашинз өмсөн эргэлддэг байж. Мөн хамтдаа сувилагч болж тоглон, гүнж болох гэх мэт үргэлж л охидын хүсэл болсон мөрөөдлийн дүрүүдэд хувирдаг байсан гэнэ.

3

Жэми хэлэхдээ: "Бид хүүхэд байхаасаа л үргэлж бусдаас өөр сонирхолтой байсан. Хөвгүүд тэнд хөлбөмбөг тоглож, чавхаар харвалцаж байхад бид эхнэр нөхөр болж хүүхэлдэйгээр тоглодог байлаа. Энэ л биднийг ийнхүү шийдвэр гаргахад минь нөлөөлсөн" хэмээжээ.

4

Тэд бүхий л цаг үед хамтдаа байсан бөгөөд, одоо ч гэсэн хамтдаа тэмцэж байгаа нь гайхалтай. 

5

Хөгжилтэй, эвтэй ахан дүүс ийнхүү цагийн аясаар өсөж томрон, ирээдүйд өөрсдийг нь илэрхийлэх маш чухал шийдвэрийг гаргасан юм.

6

Тэд хүйсээ солихоосоо өмнө нэгэн үе, энгийн л хөвгүүд байсан юм. Харин тэд хоёул хүссэн учраас ийнхүү хамтдаа хүйсээ солиулжээ.

7

Жэми тус зургийг 14 настайдаа авахуулсан аж. Мэдээж хэдийгээр тэд хүүхэд байхаасаа л охин хүүхэд шиг тоглож өссөн ч, эршүүд зан, үйлдэл зэрэг нь тодорхой хэмжээнд үлдсэн л байж таарна шүү дээ. 

8

Харин Хлое-ийн хувьд тэрээр Даниел хэмээх нэртэй байсан бөгөөд "Би үргэлж л охин байсаар ирсэн" хэмээжээ. 

9

Тэдний гаргасан шийдвэр мэдээж тийм ч амархан байгаагүй. Гэвч ингэснээр тэд одооноос л өөрийнхөөрөө амьдарч, хайрлаж дурлаж чадаж байгаа гэнэ. Бусдад хараалгаад ч хамаагүй өөрийнхөөрөө амьдрах сайхан биш гэж үү?

10

Хлое-ийн хувьд хөвгүүн байхдаа маш энгийн, даруухан царайлаг хөвгүүн байсан талаар найзууд нь хэлдэг байна.

11

Тэд цаг үргэлж л хамтдаа байсан. Одоо ч гэсэн тэд мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэж, аз жаргалтай байгаа юм.

12

13

Харин одоо тэд шинэ амьдралаар амьдарч байна. Хэн ч тэднийг хориглож, зогсоож чадахгүй биз ээ.

14

Нэгэн үе зодолдож явсан ахан дүүс, өдгөө нэгнийхээ гоо сайхны зөвлөх болж, үсээ засах, нүүрээ будахад нь тусалж байна гээд бодохоор гайхалтай байгаа биз.

15

Жэми хэлэхдээ, "Би одоо л маш аз жаргалтай байна. Учир нь урьд нь би даашинз өмсөж, өндөр өсгийт дээр алхахыг хүсдэг байсан ч чаддаггүй байсан. Харин одоо намайг хэн хориглож чадна гэж??" хэмээжээ. 

16

17

"Хамгийн гол нь бид одоо юу юунаас илүү өөртөө итгэлтэй байгаа нь л хамгийн чухал юм" хэмээсэн байна.

18

Харин та тэдний талаар юу гэж бодож байна?

19

20

21

22

56
таалагдаж байна

122
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()