Хамгийн хачирхалтай сэтгэцийн 10 өвчин

Улс орон хөгжиж, хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт орох тусам, тэд дотоод оюун бодолтойгоо уусан шингэж, жинхэнэ амьдралаасаа хол тасран оддог байна. Тиймдээ ч бид үүнийг сэтгэцийн өвчин хэмээсээр багагүй хугацааг ардаа үджээ. Ийнхүү бид та бүхэндээ хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог, сэтгэцийг эмгэгүүдийн тухай мэдээллийг хүргэж байна.

Хамгийн хачирхалтай сэтгэцийн 10 өвчин
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хоёр болж харагдах

Тус синдром нь аливаа зүйлийн хоёр болгон харах, сэтгэх сэтгэцийн эмгэг юм. Тэд өөрийгөө хоёр хувь хүн болсон мэтээр санаж, үзэл бодол, дотоод мөн чанар хоёр тийш зөрчилддөг юм. Тиймээс эзэн биеэ булаалддаг гэж хэлж болно. Энэ төрлийн синдром нь бие болон сэтгэцэд буруугаар нөлөөлж, өөрийгөө гэмтээх, цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэлийг дагуулж байдаг ажээ.

Хоёр болж харагдах

2 Урлагийн синдром

Та магадгүй энэ төрлийн эмгэгтэй нэгэнтэй харилцаж байгаагүй  нь лавтай. Учир нь тэд маш гүн гүнзгий мэдрэмжтэй хүмүүс юм. Ямарваа урлагийн бүтээл, сайхан барилга, музейд орохоороо тэдгээр зүйлсэд уусан татагдаж, өөрийн ухаанаа алддаг гэсэн үг юм. Хэт гүн гүнзгий төсөөлөл, сэтгэлгээнээсээ болж түүндээ үлдэж, төсөөллөөрөө амьдрах үзэгдэл ч тохиолдоно. Илүү хялбараар тайлбарлавал, тэд бодит зүйлийг, хийсвэр төсөөлөлтэйгээ хольж хутган, тэндээ төөрөгддөг байна.

Урлагийн синдром

3 Ван Гогийн эмгэг

Тус эмгэгийг дэлхийн суут зураач Ван Гогийн нэрээр нэрлэсэн шалтгаан нь, тэрээр ч мөн амьд ахуйдаа сэтгэцийн өвчтэй байсан гэдэг. Улмаар нэг чихгүй болсон юм. Түүний ийнхүү чихгүй болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. Сайн найзтайгаа маргасны дараа чихээ цавчуулсан, эс бөгөөс хайртай бүсгүйдээ өөрийн чихийг тасдан өгч явуулсан гэх мэт... Ямартай ч энэ төрлийн синдром нь биеэ хянах чадваргүйгээс, өөрийгөө бэртээх тохиолдол цөөнгүй гэнэ.

Ван Гогийн эмгэг

4 Ой санамжаа алдах эмгэг

Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс өөрийгөө ямар цаг үед амьдарч байгаа, тэрчлэн нэрээ хүртэл мартах нь цөөнгүй. Унших, бичих наад захын зүйлсийг мартаж, түүнээсээ болж маш их стресстэнэ. Ингэх нь сэтгэл зүйтэй асар их холбоотой. Тиймээс ч тэд аль болох тайван байж, эмчилгээ хийлгэх нь чухал юм.

Ой санамжаа алдах эмгэг

5 Хүүхэд шиг болох эмгэг

Хэдийн нас биед хүрсэн ч гэлээ хүүхэд насны томоогүй, гэнэн зангаа хаяхгүй тэнэг ч юм шиг, хүүхэд шиг аяглах синдром нь маш олон хүмүүст тохиолддог. Олон нийтийн газарт чанга инээх, гүйх, бусдыг шоглох гээд хүүхдийн хийдэг бүхий л зүйлсийг туршиж үзэхийг хичээнэ.

Хүүхэд шиг болох эмгэг

6 Зүүдэндээ тэнүүчлэгч

Маш хачирхалтай санагдаж магадгүй ч, зүүдэндээ явдаг, ямарваа үйлдлийг унтаагаараа хийдэг бол та энэ төрлийн сэтгэцийн эмгэгтэй гэсэн үг юм. Учир нь тэд унтаж байхдаа өөрийн мэдэлгүйгээр зурвас илгээн, алхаж, тэр бүү хэл хоол хийчихдэг гэнэ. Толгойд нь юу орно түүнийгээ хэрэгжүүлдэг учраас, амь насанд ч тэр бусдын аюулгүй байдалд маш хөнөөлтэй юм.

Зүүдэндээ тэнүүчлэгч

7 Эргэлзэх синдром

Хамгийн байж боломгүй сэтгэцийн эмгэгүүдийн нэг нь энэ юм. Учир нь тэд оршин байгаа бүхий л зүйлсэд эргэлзэж эхэлдэг. Тэр ч бүү хэл өөрийгөө байгаа эсэхэд хүртэл эргэлздэг байна. Аливаа зүйлсийн өнгө, нэр гээд ээж аавыгаа хүртэл мөн эсэхэд эргэлзэж эхэлдэг. Нэг төрлийн тархины хэт ачааллаас үүддэг ажээ.

Эргэлзэх синдром

8 Амьдралд итгэлгүй болох

Тэд хэзээ нэг өдөр дэлхий сүйрнэ, маш олон хүмүүс нас барна гэх сөрөг сэтгэхүйнээс гарч чаддаггүй, түүнээсээ болж үргэлж стресстдэг байна. Үргэлж ямар ч амьдралгүй, хөндий хоосон газрын талаар ярьж, түүндээ бат итгэдэг аж.

Амьдралд итгэлгүй болох

9 Парисын эмгэг

Ихэвчлэн Японд иймэрхүү эмгэгээр өвчлөх нь элбэг ажээ. Тэд өөрийгөө яг л Парист байгаа мэтээр санаж, хувцаслан, хотын гудмаар танихгүй мэт явдаг байна. Хүмүүсээс зам асууж, өөрийгөө яг л гадаадад очсон мэтээр санаж, аяглах нь сэтгэл зүйн ноцтой эмгэгүүдийн нэгт тооцогддог. Тэд үнэхээр л орчин тойрноосоо алсран тухайн үед ухаанаа алддаг гэхэд болно.

Парисын эмгэг

10 Ирээдүйг таамаглах эмгэг

Эдгээр хүмүүс өөрсдийгөө яг л шидтэн болсон мэтээр санаж, бүхнийг зөгнөж, урьдчилан таамагладаг байна. Мөн нэг төрлийн анагаагч, зөгнөгчийн дүрд хувиран утга учиргүй зүйлсийг ярих нь элбэг. Тиймдээ ч энэ нь мөн л сэтгэцийн эмгэгүүдийн нэгт тооцогдоно. Урт удаан хугацааны эмчилгээ, амралтын дараагаас бүрэн эдгэрэх боломжтой гэнэ.

Ирээдүйг таамаглах эмгэг

63
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()