Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бид юун дээр алддаг вэ?

Бид амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдөг тул унтлагын өрөөгөө тохилог байлгах шаардлагатай. Хүн унтаж байхдаа маш эмзэг байдаг. Тиймээс ч унтлагын өрөөг ямар нэгэн гадны муу нөлөө, сөрөг энергиэс хамгаалахын тулд фэншүйг ашиглах нь бий. Фэншүй бол ямар нэгэн шашин эсвэл мухар сүсэг биш, зүгээр л хүн, хүрээлэн буй орчин, байгаль дэлхийтэйгээ тааламжтайгаар нийцэн амьдрах эртний ухаан, арга техник билээ.

Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бид юун дээр алддаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Фэншүй (风水) анх эртний Энэтхэгт Буддын ухаантай зэрэгцэн бий болсон ч, хожим Төвд, Балбаар дамжин Хятадад нэвтэрсэн гэдэг. Монголчууд ч гэсэн өнөө цагт фэншүйг амьдрал ахуйдаа өргөнөөр нэвтрүүлж, ашиг тусыг нь бодитоор мэдрэх болсон билээ. Ийнхүү та бүхэндээ фэншүйгийн аргаар унтлагын өрөөгөө хэрхэн тохижуулах болоод унтлагын өрөөний тохижилтонд гаргадаг түгээмэл алдаануудыг давхар хүргэж байна.

 

1 Орны толгойг модон, хатуу биетээр хийсэн байх нь тустай. Түүнчлэн огт толгойгүй орон дээр унтах нь тохиромжгүй.

Орны толгойг модон, хатуу биетээр хийсэн байх нь тустай. Түүнчлэн огт толгойгүй орон дээр унтах нь тохиромжгүй.

2 Тэнцвэртэй, илүү тухлаг матраасыг сонгох нь чухал

Тэнцвэртэй, илүү тухлаг матраасыг сонгох нь чухал

3 Орон доогуур элдэв зүйл тавихгүй чөлөөтэй байлгавал эерэг энерги сайн нэвтэрнэ.

Орон доогуур элдэв зүйл тавихгүй чөлөөтэй байлгавал эерэг энерги сайн нэвтэрнэ.

4 Орыг хаалганы эсрэг талд, аль болох хол байхаар тавих хэрэгтэй. Учир нь хаалгаар элдэв муу зүйлс амархан нэвтэрч, хүний биед шингэх талтай гэж үздэг.

Орыг хаалганы эсрэг талд, аль болох хол байхаар тавих хэрэгтэй. Учир нь хаалгаар элдэв муу зүйлс амархан нэвтэрч, хүний биед шингэх талтай гэж үздэг.

5 Орыг цонхны чанх доор тавьдаггүй. Түүнчлэн толгойгүй орыг хананд тулгаж тавих хэрэггүй.

Орыг цонхны чанх доор тавьдаггүй. Түүнчлэн толгойгүй орыг хананд тулгаж тавих хэрэггүй.

6 Орны хоёр талд нь ижилхэн тавиур тавьж, эрчим хүчийг тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Орны хоёр талд нь ижилхэн тавиур тавьж, эрчим хүчийг тэнцвэржүүлэх хэрэгтэй.

7 Орыг ширээ, компьютер, зурагт зэргээс хол байлгаарай.

Орыг ширээ, компьютер, зурагт зэргээс хол байлгаарай.

8 Унтлагын өрөөнд толь байх ёсгүй бөгөөд хэрэв зайлшгүй шаардлагатай бол дугуй толь тавих хэрэгтэй. Мөн толийг орны хөлд бас толгойд тавьдаггүй.

Унтлагын өрөөнд толь байх ёсгүй бөгөөд хэрэв зайлшгүй шаардлагатай бол дугуй толь тавих хэрэгтэй. Мөн толийг орны хөлд бас толгойд тавьдаггүй.

9 Сэнс, агаар цэвэршүүлэгч зэргийг орны чанх доор тавьж болохгүй.

Сэнс, агаар цэвэршүүлэгч зэргийг орны чанх доор тавьж болохгүй.

10 Унтлагын өрөөнд усан махбод байх нь тохиромжгүй.

Унтлагын өрөөнд усан махбод байх нь тохиромжгүй.

11 Мөн ургамал цэцэг тавих шаардлагагүй. Тасалгааны ургамал нь шөнийн цагаар хүчилтөрөгч сорж, өдрийн цагаар түгээж байдаг тул шөнө тантай агаар "булаацалдана" хэмээн ойлгож болно.

Мөн ургамал цэцэг тавих шаардлагагүй. Тасалгааны ургамал нь шөнийн цагаар хүчилтөрөгч сорж, өдрийн цагаар түгээж байдаг тул шөнө тантай агаар "булаацалдана" хэмээн ойлгож болно.

12 Орны толгойг ямар нэгэн хашлагагүйгээр хана уруу шууд харуулан тавихаас зайлсхийгээрэй.

Орны толгойг ямар нэгэн хашлагагүйгээр хана уруу шууд харуулан тавихаас зайлсхийгээрэй.

13

Унтлагын өрөөг гал махбодоор тохижуулах нь зүйтэй. Энэ нь хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлж байдаг. Тиймээс улаан, ягаан, шаргал, шар, үзмэн ягаан өнгийн ханын цаас, хувцасны шүүгээ, орны бүтээлэг зэргийг сонгоорой. 

14 Мөн байгалийн өнгө буюу элс шорооны өнгө ч илүү тохиромжтой байдаг.

Мөн байгалийн өнгө буюу элс шорооны өнгө ч илүү тохиромжтой байдаг.

15 Нэгээс нөгөөд ууссан, эсвэл нэг өнгөөрөө дагнасан байж болох юм.

Нэгээс нөгөөд ууссан, эсвэл нэг өнгөөрөө дагнасан байж болох юм.

16 Унтаж амрах өрөө учраас аль болох олон чимэглэл, зургаас татгалзаж, эмх цэгцтэй байлгахыг эрхэмлээрэй.

Унтаж амрах өрөө учраас аль болох олон чимэглэл, зургаас татгалзаж, эмх цэгцтэй байлгахыг эрхэмлээрэй.

17 Мөн гэр бүлийн хөрөг зургийг орны хажууд, таныг ширтэж байхаас зайлсхийж, байрлуулах нь чухал.

Мөн гэр бүлийн хөрөг зургийг орны хажууд, таныг ширтэж байхаас зайлсхийж, байрлуулах нь чухал.

18 Өрөөний энерги, тэнцвэрийг сайтар барих хэрэгтэй. Энэ нь нэг талын хананаас ор хүртэлх, болон орны хөлнөөс хаалга хүртэлх зайг тэнцүүлнэ гэсэн үг юм.

Өрөөний энерги, тэнцвэрийг сайтар барих хэрэгтэй. Энэ нь нэг талын хананаас ор хүртэлх, болон орны хөлнөөс хаалга хүртэлх зайг тэнцүүлнэ гэсэн үг юм.

19 Нарны гэрэл шууд тусахаар газар ороо байрлуулж болохгүй.

Нарны гэрэл шууд тусахаар газар ороо байрлуулж болохгүй.

20 Унтлагын өрөөндөө аль болох байгалийн энергийг хуримтлуулах зураг, уран зургийг байрлуулж өгөөрэй.

Унтлагын өрөөндөө аль болох байгалийн энергийг хуримтлуулах зураг, уран зургийг байрлуулж өгөөрэй.

359
таалагдаж байна

32
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()