Хятадын харгис уламжлал

2016-05-26, 11:17
45,387

Бүсгүйчүүдийн хөлийг багаас нь боож, жижигрүүлдэг Хятадын харгис уламжлалын тухай уншигч та өмнө нь нэг биш удаа сонсож байсан биз ээ. Энэ бол одоо ч дэлхийд гайхагддаг этгээд, хачирхалтай өв уламжлал билээ. Хөл боох энэхүү заншлыг Хятадад X зуунаас XX зууны эхэн үе хүртэл хэрэглэдэг байжээ. 

Хятадын харгис уламжлал

1

Хэдийгээр энэхүү уламжлалыг 20-р зуун гараад хориглосон ч гэсэн Малайзад одоо хүртэл хүүхдийнх мэт жижигхэн, гоёмсог гутлуудыг үйлдвэрлэдэг ажээ. Үүнийг хөл боох гэж энгийнээр нэрлэдэг ч "Алтан Лянхуа" ч гэдэг. 

2

Домог сөхвөл: "Эртний Тан улсын эзэн хаан Ли Юнь бүжигчин бүсгүйд хайр дурлалаа илчилж, цэвэр алтаар маш жижигхэн гутал хийлгэж бэлэглэжээ. Түүнийгээ бүсгүйд өмсгөөд бүжиглүүлэхэд яг л тэнгэрт мандсан хавирган сар мэт харагдаж гэнэ. Түүнээс хойш бүжигчин бүсгүйн нэр хүнд улс даяар түгж, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэгдэх болсон байна" 

3

Хэдий домог ч гэлээ, бодит амьдрал дээр ч гэсэн жижигхэн, шувуун хөлтэй охидыг эрчүүд эхнэрээ болгох нь ихсэж, эцэг эхчүүд охидынхоо хөлийг багаас нь боодог байв. Тэдний хөлийг цайгаар шавшиж, даавуугаар маш чанга ороож багаас нь жижигхэн гутал өмсгөнө. Ингэсээр тэдний хөл огт өсөлтгүй болж тэр хэвээрээ үлддэг байна. Ийм хөлтэй бүсгүй хол газар явж чаддаггүй. Энэ нь ч эрчүүдийн хувьд эхнэрээ өөр хүмүүст харуулахгүй гэсэн санаа ажээ. 

4

Хөлөө боолгосон бүсгүйд амар байхгүй нь мэдээж, асар их өвдөлтийг мэдэрдэг. Эхлээд тэдний хөлний цусны эргэлт багасч, удалгүй өсөлт нь зогсоно. Энэ нь даамжирсаар хөлний судас бүдүүрэх, хавагнах, үе мөчний өвчний ч эх үүсвэр болдог байв. 

5

Жижигхэн хөлтэй болсон бүсгүйчүүдийн эрхий хуруунаас бусад хуруу нь ул руугаа шигдэж урган, голоороо нумарч, ул гэх зүйлгүй болон зөвхөн өлмий өсгий гэсэн хоёр хэсэгтэй л болдог. 

6

Дундад зууны үеийн Хятадад шувуун хөлтэй бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй төдийгүй, хамгийн дур булаам, тачаангуй эмэгтэй хэмээн үздэг байжээ. Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байхад багагүй золиос шаарддагийг эндээс бэлхэн харж болно. 

22
таалагдаж байна

489
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()