Ус уух хувьтай хүмүүс

Хүний амьдралд эрээнтэй бараантай олон л зүйл тохиолддог. Гэвч хачирхалтай хувь тохиолоор амь аврагдаж чадсан хүмүүс цөөхөн билээ. Ийнхүү та бүхэндээ хамгийн боломжгүй гэх осол, аймшигтай тохиолдлоос ч азаар амь аврагдсан гайхалтай хувь тавилантай хүмүүсийг танилцуулъя.

Ус уух хувьтай хүмүүс

1 Дүрвэгч хүмүүс

Энэ явдал нь илүү сайхан амьдралын төлөө эх орноосоо дүрвэсэн цагаач иргэдийн тухай юм. 1846 оны 5-р сард Жеймс Ф. Рид (James F. Reed), Жорж Доннер (George Donner) нараар удирдуулсан баг АНУ-ын Калифорниа мужийг зорьсон аж. Тухайн үед Сьерра-Невадад уулын цас хараахан хайлж амжаагүй, зэврүүн байсан гэдэг. Тиймдээ ч залуус аль болох зам товчлох үүднээс уулын замаар явж байжээ. Тэдний дээрээс цасан нуранги дарж, 87 хүний 39 нь харамсалтайгаар амь үрэгдсэн байна. Гэвч азтай тохиолдлоор амь аврагдсан бусад хүмүүс, хожим өөрсдийн энэхүү итгэмээргүй түүхээ үр хүүхдэдээ ярьж өгсөн гэдэг. 

Дүрвэгч хүмүүс

2 Хью Гласс (Hugh Glass)

Америкийн колончлолын үед маш олон хүмүүс зовж зүдрэн ядруухан амьдарч байсан юм. 1832 онд Хью Гласс (Hugh Glass) хэмээх эр, хэсэг нөхдийн хамт ан хийж, үслэг эдлэл борлуулан хоногийн хоолтойгоо залгадаг байж. Гэвч тэд баавгайн дайрлагад өртөн, нөхөд нь харамсалтайгаар нас барж, Хью хугархай хөлтэй ганцаараа амьд үлдсэн гэдэг. Тусламжийн хүмүүс ирэх хүртэл тэрээр тааралдсан өт хорхой, жижиг амьтдаар хооллож амь аврагдсан аж. Ийнхүү түүнийг олох мөчид ердөө л амьтай голтой төдий байсан ч золоор амь аврагджээ.

Хью Гласс (Hugh Glass)

3 Бек Веадер (Beck Weather)

Жилээс жилд маш олон залуус Эверестийн оргил өөд гарахаар харамсалтайгаар амь эрсэддэг билээ. Гэвч бидний танилцуулах энэ эрийг бурхан үнэхээр харж үзсэн бололтой. Тэрээр 1996 оны 5-р сарын 10-нд найзынхаа хамтаар сүрлэг Эверестийн оргил өөд гарч, буцах үедээ харамсалтайгаар шуурганд өртжээ. Найз нь газар дээрээ нас барсан бол 49 настай Бек Веадер (Beck Weather), 36 цагийг тэсч өнгөрүүлэн амь аврагдсан байна. Гэвч түүний хамар болон баруун гар нь хөлдөж, тайруулахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Бек Веадер (Beck Weather)

4 Брэд Кавана (Brad Cavanagh), Дебора Кили (Deborah Kiley)

Нью-Ингландын Мэн мужаас АНУ-ын Флорида муж руу явж байсан багийн 5 гишүүн, далайд осолдож, 3 гишүүн нь харамсалтайгаар нас баржээ. 1982 оны 11-р сард тэдний завь хөмрөн, 2 залуу аварга загасны хоол болж, 1 бүсгүй шархаа дийлэлгүй харамсалтайгаар амь үрэгдсэн байна. Гэвч Брэд Кавана (Brad Cavanagh), Дебора Кили (Deborah Kiley) нар азаар ОХУ-ын тээврийн онгоцтой таарч, эсэн мэнд амь аврагдсан юм.

Брэд Кавана (Brad Cavanagh), Дебора Кили (Deborah Kiley)

5 Финес Гейж (Phineas Gage)

Уулын төмөр замын ажил хийж байсан Финес Гейж (Phineas Gage) хэмээх эр тэсэлгээнд өртөж, тархиндаа хүнд гэмтэл аван, нэг нүд нь хараагүй болжээ. Гэвч яаралтай түргэн тусламж ирж, золоор амь аврагдсан байна. Тархины бэртлээс болж, тэрээр ямар нэгэн сэтгэл хөдлөлгүй, яг л зомби мэт болсон гэдэг.

Финес Гейж (Phineas Gage)

6 Арон Ралстон (Aron Ralston)

2003 оны 4-р сард, Арон Ралстон (Aron Ralston) хэмээх эр ууланд авирч байгаад осолдон, хаданд гараа хавчуулан 5 өдрийн турш нойр хоолгүй тэмцсэн юм. Амь аврагдахын тулд тэрээр жижиг хутгаар өөрийн гарыг тайрахаас өөр аргагүйд хүрчээ. Гараа тайрчихаад, тусламж хайн явж байхдаа азаар замдаа аялагч нартай таарч, ойрхон байсан эмнэлэгт хүргэгдсэн байна. Хожим түүний энэхүү явдлаас сэдэвлэн, кино хүртэл бүтээсэн билээ.

Арон Ралстон (Aron Ralston)

7 Хосе Сальвадор Альваренга (Jose Salvador Alvarenga)

Яг л "Робинзон Крузо" зохиолын гол баатар шиг задгай далайд 13 сарын турш амьдарсан эрийг танилцуулъя. Тэрээр найзынхаа хамт загасчилж байгаад шуурганд өртөн улмаар эзэнгүй далайд хаягджээ. Найз нь 47 өдрийн турш тэссэн боловч идэх ширхэг ч хоолгүйн улмаас нас барсан байна. Ийнхүү ганцаар амь үлдсэн эр шээсээ ууж, далайн загас жараахай барьж идсээр амьд үлдэж, аврагдсан гэдэг.

Хосе Сальвадор Альваренга (Jose Salvador Alvarenga)

8 Нандо Паррадо (Nando Parrado)

1972 оны 10-р сарын 13-ны өдөр, Уругвайн регби багийнхан гэр бүл найз нөхдийнхөө хамтаар дараагийн тэмцээн болох газар руу онгоцоор хөөрчээ. Харамсалтай нь цаг агаарын таагүй уур амьсгалаас болж, онгоц осолдсон байна. Онгоцны багийн ихэнх гишүүд нас барсан ч, Нандо Паррадо (Nando Parrado) найзын хамтаар амь аврагджээ. Ийнхүү 11 өдрийн турш ямар ч хоол хүнсгүй амьдарч, эцэст нь аврах багийнхантай уулзсан гэдэг.

Нандо Паррадо (Nando Parrado)

9 Эрнест Шеклтон (Ernest Shackleton)

1914 оны 12-р сард Эндуранс хэмээх нэрээр танигдсан амьтан тээвэрлэх хөлөг онгоц, мөсөн уултай мөргөлдөж, бүх амьтад нь харамсалтайгаар усанд живж, нас барчээ. Харин тус хөлгийн багийн хэсэг хүмүүс аврах завинд сууж, задгай далайд 497 хоногийн турш хөвсөн байна. Ийнхүү эцэст нь цөм амь аврагдсан юм.

Эрнест Шеклтон (Ernest Shackleton)

10 Весна Вулович (Vesna Vulovic)

Маш цөөн хүмүүс л нисэх онгоцны аймшигт сүйрлээс амьд үлдсэн байдаг билээ. 1972 оны 1-р сард  Весна Вулович хэмээх бүсгүйн зорчиж явсан нисэх онгоц бөмбөгдөлтөд өртөж, 10 мянган метрийн өндрөөс доош унажээ. Тэрээр тус ослоос амь аврагдсан цор ганц хүн бөгөөд ослын дараа 16 сарын турш эмчилгээ хийлгэж, хөл дээрээ боссон байна. Хожим түүнийг хамгийн өндрөөс унасан ч амьд үлдсэн хүн хэмээн өргөмжилж Геннисийн номонд бичсэн юм.

Весна Вулович (Vesna Vulovic)

85
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()