Хятадад дүрвэж ирсэн Солонгосчуудын амьдрал

Хойд Солонгос нь НҮБ-ын хоригийг зөрчин цөмийн туршилт хийж, пуужин хөөргөснөөр олон улсын зүгээс Пхеньяны эсрэг эдийн засгийн хатуу арга хэмжээ авах болсон юм. Иймд Хойд Солонгос улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, үргэлж дайн дажины бэлэн байдалтай бөгөөд засгийн газрын дарангуйлал зэргээс үүдэн иргэд нь маш ихээр улс орноосоо дүрвэж байгаа юм.

Хятадад дүрвэж ирсэн Солонгосчуудын амьдрал
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1

Нэгэн үе Хойд Солонгост ядуурал, ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс олон мянгаараа амиа алдсан гэдэг. Харин 90-ээд оноос хойш энэхүү асуудал нь багасан цэгцэрч, ард иргэд нь сая нэг уужуу амьсгалахтайгаа болсон юм. Гэтэл хатуу чанга дэг журам, харгис хэрцгий бодлого нь ард түмнийхээ амар жимэр байдлыг үгүй хийж, яг л шорон мэт  байх болсон бөгөөд энэ их дарангуйлал, дарамтыг тэвчихээ байсан иргэд нь иргэншлээ өөрчилж, өөр улс орнуудыг сонгон дүрвэж байгаа билээ.

2

Харин сүүлийн үед Хойд Солонгосын засгийн газар алдаагаа ойлгож, хувийн хэвшлийг аажмаар хүлээн зөвшөөрөх болж, хүн амьдрах нөхцөл бүрэлдэж эхэлж байгаа ч хэцүү зүйлс олон аж. Хятадад ихээр суурших Солонгос дүрвэгсдийг Хойд Солонгос руу буцаахгүй байх талаар Өмнөд Солонгос улсын засгийн газар Хятадаас хүссэн удаатай байдаг юм. Учир нь ийн эх орноосоо урвасан хүмүүсийг буцаж очиход нь хатуу шийтгэдэг гэнэ.

3

Ихэвчлэн тэд Хятад улсыг зорьдог бөгөөд тансаг сайхан биш ч гэлээ дарамт багатай амьдрахыг л хүсч явдаг байх юм. Дүрвэгчид Хойд Солонгосын хилээс холгүй орших Хятадын Юнбан гэх мужид аж төрдөг. Үүнийг тусад нь Солонгос автономит муж хэмээн нэрийддэг аж. Өдгөө тус мужид Хятад хүмүүс ч амьдардаг боловч ихэнхи нь Солонгос хүмүүс байдаг бөгөөд нэгэн цагт Солонгосын Эзэн Гүрний нэгээхэн хэсэг байсан юм. Мужийн хамгийн том хот нь Хятад болон Өмнөд Солонгосын хөгжингүй их хотуудаас ялгагдаад байх зүйлгүй ажээ.

4

Мэдээж тэдэн дунд ч бас Христийн шашинт хүмүүс байдаг. Гэхдээ ихэвчлэн оршин суугчид ямар нэгэн шашин шүтдэггүй байна.

5

Хот нь маш цэвэр цэмцгэр бөгөөд эх орондоо байхаас илүүтэй энд амар тайван байдаг хэмээн хүмүүс сэтгэл уужуу ярьдаг гэнэ.

6

Дүрвэгсдийн муж гэдэг утгаараа Солонгос, Хятад гэхлэн олон орноос ирсэн хүмүүс суурьшдаг боловч бүгд өөр өөрийн ёс заншил, уламжлалаа алдалгүй сахиж, залгамжилж явдаг аж.

7

Солонгос хоолны ресторан, зоогийн газрууд ихээр байдаг бөгөөд эх нутгаа санагалзах тэдний сэтгэлийг гагцхүү нутгийн хоол нь л зөөллөж өгдөг юм.

8

Ажиллаж хөдөлмөрлөн мөнгө олно гэдэг тэдний хамгийн гол зорилго. Мэдээж ажиллахгүй бол амьдарна гэж үгүй. Тиймдээ ч дүрвэгсэд өөрт таарсан ажил бүрээ голж, шилэлгүй, чин сэтгэлээсээ хийж байдаг аж.

9

Тус хотод байрлах хүнсний зах нь их том бөгөөд цэлгэр уужуу аж. Ихэвчлэн Солонгос үндэсний хүнсний бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг байна.

10

Кимчи болон хоолны хачир салатнууд хэдэн мянган төрлөөрөө байдаг тул төрсөн нутгийн хоолоо өөрөө хийгээд идэх бүрэн боломжтой.

11

Ихэвчлэн ногоо, будаагаар хооллодог тэдний хамгийн тансаг хоол нь мах юм. Нэлээд үнэтэй байдаг бөгөөд хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө мах авч гэр бүлийнхнээ дайлан, баярлуулснаар хамаг ядаргаа нь тайлагдаж, эрч хүчийг мэдэрдэг гэнэ.

12

Махаа хувааж, жижиглэж бус бүхэл гулуузаар нь зарах нь ч бий.

13

Их хотын хүнсний захуудын адилаар зүүн хэсэгтээ хоолны газартай бөгөөд тус газар орох хүмүүс харьцангуй цөөн байдаг гэнэ. Учир нь тэд гадуур хооллож мөнгө үрэхээс илүүтэй гэртээ хооллохыг зорьдог юм.

14

Дүрвэгсдийн амьдрал харьцангуй дорой байдаг нь ойлгомжтой хэрэг. Ажил хийж байгаа хэдий ч эзэмшсэн мэдлэг, боловсрол нимгэн тул ихэвчлэн оюуны биш биеийн хүчний ажил хийдэг билээ.

15

Тэдний ихэнхи нь нийтийн байр түрээсэлж амьдардаг бөгөөд байрны эзэд нь ихэвчлэн Хятад хүмүүс байдаг.

16

Хэдий ядруухан байгаа боловч тэд энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж, хамгийн гол нь амар жимэр байгаадаа талархаж явдаг гэнэ.

17

Мэдээж кимчигээ дарж хэрэглэдэг.

18

Тус мужид маш олон орны хүмүүс ирж суурьшдаг. Тиймдээ ч тэдэнд зориулж цэвэр цэмцгэр, шинэ байшин, сууцнуудыг барьж байгуулж байгаа юм.

19

Зарим иргэд нь цэвэрхэн сууцад аж төрдөг төдийгүй маш цэвэрч нямбай хүмүүс байдаг гэнэ.

20

Энэхүү муж нь Хойд Солонгостой хил залгаа оршдог.

21

Эдгээр сууцыг төр засгаас нь бариулж, худалддаг байна. Мөн тус мужид Өмнөд Солонгос улс бусад улс орнуудаас илт давуугаар хөрөнгө оруулалт хийж, анхаарлаа хандуулдаг юм. Харин Хойд Солонгос маш бага буюу Өмнөд Солонгосоос 10 дахин бага хөрөнгийг зарцуулдаг гэнэ.

22

Хүмүүс өөрсдөө газар аваад, хувийн сууцаа барих боломжтой байдаг.

23

Гудамж талбай нь хүний хөлөөр тасардаггүй ч чимээ шуугиан багатай, хөдөөний тосгоны шинжтэй ажээ. 

24

Хувийн сууцтай хүмүүс газар тариалан эрхлэх, ногоо тариалах зэрэг нь элбэг байдаг билээ.

25

Мөн хашаа байшинд амьдардаг хүмүүс халуун ус, ариун цэврийн өрөө зэргийг шийдээгүй байдаг тул гадаа байрлах ариун цэврийн өрөөг ашигладаг юм.

26

27

Ноход нь эзэндээ гэрт нь хүн ирж байгааг мэдэгдэж, хэл дуулгах үүрэгтэй бөгөөд орой үдшийн цагаар хулгай, дээрмээс сэргийлдэг аж.

28

Цаана харагдах хашааг давахад л тэд Хойд Солонгос улсад нэвтэрлээ гэсэн үг.

29

Харин Хойд Солонгос улсын удирдагч Ким Чен Ун (Kim Jong Un) тэднийг хил даван халдан орж ирэхээс сэргийлж байнгын хараа хяналттай, цэргийн хүчийг суурилуулж байдаг юм.

30

Дунд эргэм насны энэ эр Солонгосын дайны үеэр улсаасаа дүрвэж, Хятадад ирэн суурших болжээ. Түүний гэр Хойд Солонгосын хилээс хэдхэн метрийн зайд байрлана.

31

Тэрээр эхнэрийнхээ хамтаар ганц өрөөтэй байшинд амьдардаг бөгөөд шал нь дороосоо халдаг гэнэ.

32

Гал тогооны тухайд их жижиг төдийгүй тохь муутай аж. Пийшэнгээ галлаж, хоолоо хийдэг ба цахилгаан хэрэгсэл гэх зүйлгүй. 

33

Олон жилийг энэ тосгонд үдсэн эр, зөвхөн амьдралын төлөө, үр хүүхдээ өлсгөхгүй гэсэндээ өдөр шөнийг ялгалгүй ажилладаг ажээ.

34

Мөн эртний дурсгал болох холбоо гаргаж, багагүй хошигноод амжсан билээ.

35

Анх энд дүрвэж ирсэн цагаасаа хойш тэрээр ганц ч удаа тосгоноосоо гарч үзээгүй аж.

36

Тэдний тарчигхан боловч амар жимэр амьдрал ийнхүү үргэлжилсээр л ....

107
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()