2016-2017 онд худалдаанд гарах шинэ хүлгүүд

Автомашин сонирхогч, хэрэглэгчдийн хүсэлт шаардлага улам л дээшилж байгаа билээ. Иймд тэдний хүсэл сонирхолд бүрэн төгс нийцэх, тав тух болоод үзэмж, хурдыг төгсөөр шийдсэн хүчирхэг машинууд үйлдвэрлэгдэн гарсаар байна. Ингээд та бүхэндээ унасан хүнийхээ нэр төрийн баталгаа болж, урагшлан давхих 2016 оны бартаат замыг ядалгүй туулах төмөр хүлгүүдийг танилцуулъя. 

2016-2017 онд худалдаанд гарах шинэ хүлгүүд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Jeep Wrangler

Бартаат замын тэрэг сонгоход таны сонголтын нэгдүгээрт “Wrangler” байх нь гарцаагүй. 285 морины хүчтэй, 3.6 литр 6 цилиндерт хөдөлгүүртэй бөгөөд 4 дугуйн хөтлөгчтэй. Ямар ч бартаа саадыг төвөггүй давж чадах энэхүү төмөр хүлэг нь үзэмжийн хувьд олон өнгөний сонголттой болсон төдийгүй дотор салон нь тэр чигтээ цэвэр арьсан аж. Үнийн хувьд 23,000 доллар.

Jeep Wrangler

2 Chevrolet Equinox

Гадаад болон дотоод үзэмжийн тухайд өөлөх зүйлгүй бөгөөд урьд урьдны загваруудаа бодвол илүү шинэлэг болж өгчээ. 2 хөдөлгүүртэй. Нэг нь 310 морины хүчтэй, 6 цилиндерт хөдөлгүүртэй бол нөгөөх нь 182 морины хүчтэй, 4 цилиндерт хөдөлгүүртэй юм. 9 секундэд 100 км хурд авах чадалтай, дээд хурд нь 185 км хурд байна. Ухрах камер, утасгүй интернэтийн холболт зэрэг нь өвөрмөц төдийгүй аюулгүй байдлын системийг илүү төгс болгожээ.

Chevrolet Equinox

3 Ford Escape

16 жилийн настай “Ford Escape” машины шинэ загварууд гарсаар л байна. Гол хөдөлгүүр нь 168 морины хүчтэй, 4 цилиндерт хөдөлгүүртэй бөгөөд танд 179 морины хүчтэй 4 цилиндэрт турбо болон 245 морины хүчин чадалтай 4 цилиндерт турбо хөдөлгүүрийг санал болгож байна. 4 дугуйн хөтлөгчтэй.

Ford Escape

4 Honda CR-V

185 морины хүчтэй, 2.4 л 4 цилиндерт хөдөлгүүртэй бөгөөд 100 км-д 8л бензин зарцуулна. Дээд хурдны хэмжээ 188 км болсон нь хурд, хүч нь урьдны загваруудаасаа хамаагүй ихсэж, дэвшсэнийг харуулж байна. Гадаад үзэмжийн тухайд хурц өнцгийг түлхүү гаргаж өгсөн. Үнийн хувьд 24,000 доллартай байгаа юм.

Honda CR-V

5 Hyundai Tucson

7.6 секундэд 100 км хурд авдаг бөгөөд 175 морины хүчтэй, 1.6 л 4 цилиндерт турбо хөдөлгүүртэй юм.  Энэхүү бага оврын жийп нь таны аюулгүй байдлыг бүрэн хангаж өгөхөөр бүтээгдсэн бөгөөд тав тухыг дээд зэргээр бүрдүүлж өгчээ. Гадаад үзэмжийн хувьд өмнөх загваруудаас хол ялгаатай биш боловч илүү төгс хэлбэртэй, чамин болсноороо давуу талтай.

Hyundai Tucson

6 Kia Sportage

Тус машины мэдээллийн самбар мэдрэгчтэй болж, зам заагч нь дуу хоолой ялгадаг болжээ. Түүнчлэн мэдээж машинаа асаахад танд түлхүүр хэрэг болохгүй. Урд дугуйнд түлхүү хүч өгөхөөр системчлэгдсэн төдийгүй 2.0 л 4 цилиндерт турбо хөдөлгүүртэй ба энэ нь 240 морины хүчтэй. Дэгжин, загварлаг гадаад байдал болоод тохилог, тухтай дотоод засал нь тус машины нэрийн тэмдэг билээ.

Kia Sportage

7 Nissan Rogue

Урьдны загваруудаа бодоход эрчим хүчний дамжуулалт, загвар зэрэг нь нэг их өөрчлөгдөөгүй хэдий ч машины суудлын тав тухтай байдал, хараа булаам төрх нь илүү шинэлэг аж. 7 хүний багтаамжтай бөгөөд 170 морины хүч, 4 цилиндерт хөдөлгүүртэй.

Nissan Rogue

8 Subaru Forester

Камерт суурилсан аюулгүйн систем нь тус загварын гол давуу тал билээ. 250 морины хүчтэй, 4.0 л турбо хөдөлгүүртэй бөгөөд бартаа туулах чадвар нь үнэхээр гайхалтай. 100 км-д 10 л шатахуун зарцуулна. Үнэ 23,245 доллар.

Subaru Forester

9 Toyota RAV4

Манайхны ихээр унадаг энэхүү машины шинэ загвар үнэхээр өвөрмөц байгаа биз? Өнгөний хувьд олон төрөл болж, гадаад байдал нь үзэмж сайтай болсноороо давуу талтай. Энэхүү шинэ загвар нь дөрвөн цилиндртэй хөдөлгүүр, зургаан шатлалт хурдны хайрцагтай бөгөөд 2.5 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь 176 морины хүчтэй юм. Дээд хурд нь 173 км бөгөөд хотын замд 10 л, шулуун замд 8 л шатахуун зарцуулах аж.

Toyota RAV4

10 Volkswagen Tiguan

2.0 л 4 цилиндэрт турбочаржед хөдөлгүүртэй бөгөөд энэ нь 200 морины хүчин чадалтай ба зургаан шатлалт хурдны хайрцагтай, бүх дугуй нь хөтлөгчтэй аж. Гадаад үзэмж нь илүү чамин болоод дээд зэргийн байдлыг илтгэх бол дотор салон нь тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангаж өгөх юм.

Volkswagen Tiguan

11 Mercedes-Benz GLC-class

Суудал нь тав тухтай бөгөөд биед төгс зохицож, тав тухыг танд мэдрүүлнэ. 241 морины хүчтэй, 2.0 л 4 цилиндерт хөдөлгүүртэй, 9 шатлалт хурдны хайрцагтай бөгөөд бүх дугуй нь хөтлөгчтэй. Арын тээш байршуулах зай нь хангалттай том, гэрэл улам тод, аюулгүйн систем нь илүү дэвшилтэт болсон гэхчлэн олон давуу талтай болж, шинэчлэгджээ.

Mercedes-Benz GLC-class

12 Porsche Macan S

340 морины хүчтэй, 3.0 л 6 цилиндэрт хос турбо хөдөлгүүртэй, 7 шатлалт хурдны хайрцагтай бөгөөд бүх дугуй нь хөтлөгчтэй. 4.6 секундэд 100 км хурд авах бол дээд хурд нь 251 км аж. Хурд, хүч болоод тансаг, загварлаг үзэмжийг төгс хослуулж чадсан тус төмөр хүлгийн үнэ нь 48,550 доллар юм.

Porsche Macan S

13 Cadillac SRX

Өдгөө машины хурд, хүч гэхээсээ илүүтэй тав тух, аюулгүй байдлыг нь хүмүүс ихээр харах болжээ. Тиймдээ ч “Cadillac SRX” нь аюулгүй байдлын системээ сайжруулж, илүү дэвшилтэт болгосон бол тав тухыг дээд зэргээр хангахуйц болгон загварчилсан аж. 3.6 л 6 цилиндэрт хөдөлгүүртэй бөгөөд 308 морины хүчин чадалтай. Гоёмсог, тансаг үзэмжтэй тус машин нь өдгөө хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа билээ.

Cadillac SRX

14 Infiniti QX50

325 морины хүчин чадалтай, 3.7 л 6 цилиндэртэй бөгөөд 7 шатлалт хурдны хайрцагтай, бүх дугуй нь хөтлөгчтэй аж. Дугуйн тэнхлэг хоорондын зай нь 8.1 см. 5 секундэд 100 км хурдлах чадалтай ба хотод 13 л, шулуун замд 9 л шатахуун иддэг гэнэ. Дотор салоны тухайд хамгийн тансаг байлгахыг зорьсон гэх төдийгүй суудлын тухлаг байдлыг голчлон авч үзжээ. Гадна талаасаа бол маш тансаг, цэвэрхэн харагдах бөгөөд хүн бүрийн хүслэн болох нь гарцаагүй.

Infiniti QX50

15 Lexus RX

Тус машин нь 6 цилиндерт хөдөлгүүртэй, 295 морины хүчтэй, 7 шатлалт хурдны хайрцагтай бөгөөд үнийн хувьд 42,900 доллар байгаа аж. Нүүрэн хэсэг нь их загварлаг, чаминаас гадна хурц өнцөг бүхий дизайнтай. Мөн загварын шинэ шийдэл оруулж өгөн, хэлбэрийг илүү тодотгосон нь хэний ч нүдийг унагам аж. 7.1 секундэд 100 км хурдлах чадалтай бол авч болох хамгийн дээд хурд нь 185 км билээ.

Lexus RX

68
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()