Бүсгүйчүүд эрчүүдээс юу нуудаг вэ?

Эмэгтэй хүмүүс эрчүүдийн өмнө байж болох хамгийн сайхнаараа, хамгийн төгс "хувилбараараа" байхыг хичээдэг, байж ч чаддаг. Та үүнтэй санал нэг байгаа биз дээ? Гэвч заримдаа тэдэнд ч бас нууж, хаах эрчүүдэд харуулахыг хүсдэггүй зүйл гэж байдаг юм шүү. Ингээд та бүхэндээ бүсгүйчүүдийн эрчүүдээс нуудаг зүйлсийг танилцуулъя.

Бүсгүйчүүд эрчүүдээс юу нуудаг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Сэрсний дараа болон унтахын өмнө танд харагдaхыг хүсэхгүй

Мэдээж бүсгүйчүүдийн хамгийн дотны найз бол нүүр будаг. Тэд нүүрээ будсан ч будаагүй ч хөөрхөн боловч будагтай үедээ илүү өөртөө итгэлтэй болж, бардам алхдаг юм. Тиймдээ ч өглөө будаггүй сэрэх, орой будгаа арилгасны дараа эрэгтэй хүн уулзана гэдэг тэдний хувьд бэрх даваа. Өнөөх гоё ганган охин үгүй болж, жинхэнэ өөрийн төрхөө гаргах хэрэгтэй болно. Харин үүнийг хүсдэг бүсгүйчүүд ховор шүү.

Сэрсний дараа болон унтахын өмнө танд харагдaхыг хүсэхгүй

2 Сайн найз нь тэдний амьдралыг хүүрнэн өгүүлнэ

Бүсгүйчүүд өөрийн сайн найзыгаа найз залуу, таалагддаг залуутайгаа ойр дотно байлгахыг хүсдэггүй. Учир нь түүний бүх нууц, сайхан муухай зүйлсийг найз нь мэддэг. Санамсаргүй ам алдаж бүсгүйн тухай эвгүй зүйлсийг ярьж орхивол яах болж байна? 

Сайн найз нь тэдний амьдралыг хүүрнэн өгүүлнэ

3 Болзоондоо бүхэл өдөржин бэлтгэнэ

Болзоот залуудаа өөрийнхөө хамгийн сайхан төрхийг харуулах гэж бүхэл өдрийг зарцуулна. “Тиймээ, би өнөөдөр болзоотой байгаа...” гээд л бөөн юм болно гээч! Ямар ч эмэгтэй байлаа гэсэн өөрт таалагддаг залуутайгаа болзохдоо чадах чинээгээр өөрийгөө гоёж, чамин ганган нэгэн болдог. Тиймээс ийм гэнэн цагаахан, эмзэг турьхан бүсгүйчүүддээ урмын үгсийг үргэлж хэлж байгаарай.

Болзоондоо бүхэл өдөржин бэлтгэнэ

4 Ирээдүйн тухай бодож эхэлнэ

Тэд хоёр дахь болзооноос эхлээд таньтай сууж, үр хүүхэдтэй болсон гэдгээр өөрсдийгөө төсөөлдөг. Энэ залуутай суувал яах бол намайг хэр халамжлах бол, элдэв муухай ил далд ааш гарах болов уу, арай намайг өөр хүүхэнтэй хуурах юм биш байгаа гээд л... Бүх талаас тань судалж шинжинэ. Энэ бол тэдний гэм биш зан гэж байгаа...

Ирээдүйн тухай бодож эхэлнэ

5 “Фэйсбүүк”-ийг тань өдөр шөнөгүй ухна

Таны фэйсбүүкийг өдөр шөнөгүй ухаж судална. Та хоёр онцгой харилцаатай биш атал тэд хэн нэгэн бүсгүй зурган доор сэтгэгдэл үлдээсэн бол бүгдийг шалгаж, энэ хоёр ямар холбоотой юм бол гэж сэрдэнэ. Хэрэв та таалагдсан бол бүр зургийг тань утсандаа татаад авчихсан байж ч мэднэ шүү. Хамгийн хачирхалтай нь та хоёр гүнзгий харилцаатай биш ердөө ганц хоёр мессеж бичилцсэн хүмүүс гээд боддоо. 

“Фэйсбүүк”-ийг тань өдөр шөнөгүй ухна

6 Гар хангалга хийдэг

Эрчүүд л зөвхөн гар хангалга хийдэг гэж хүмүүс боддог. Гэвч үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд ч мөн үе үе гар хангалга хийчихдэг юм. Гэртээ ганцаараа байхдаа, чимээгүйхэн угаалгын өрөөндөө ороод гар хангалга хийх тохиолдол цөөнгүй. Гэхдээ энэ нь эрчүүдийг бодвол хамаагүй цөөн юм шүү.

Гар хангалга хийдэг

7 Эрэгтэй хүн бүрийг өөртөө дурлуулахыг хүсдэг

Эмэгтэй хүн бүр бүх эрчүүдийг өөртөө дурлуулахыг хүсдэг. Бүр тэд өөрсдөө нөгөө залууд дургүй байсан ч хамаагүй зүгээр л өөрийг нь шохоорхож, хайрлаасай хэмээн боддог гэнэ шүү. Мэдээж тэд өөрт нь дурлах олон сайхан залуугаас нэгийг нь сонгож ханиа болгох авч, сонголт хийнэ гэдэг бэрх байдаг биз.

Эрэгтэй хүн бүрийг өөртөө дурлуулахыг хүсдэг

8 Секс хийж байхдаа таныг илүү сайхан залуугаар төсөөлнө

Ихэнхи бүсгүйчүүд секс хийж байхдаа хамтрагчаа илүү сайхан, хүдэр чийрэг залуугаар төсөөлдөг байна. Харин та тэр хүдэр чийрэг, булчин шөрмөс нь зангирсан сайхан залуу бол өөрийгөө азтайд тооц. Таны хамтрагч үргэлж сэтгэл хангалуун байдаг байх шүү.

Секс хийж байхдаа таныг илүү сайхан залуугаар төсөөлнө

9 Үсээ авдаггүй

Тэд умдагны, суганы үсээ авахыг хүсдэггүй. Ер нь тогтмол аваад ч байдаггүй. Чухал хэрэгтэй үеүүд болох үдэшлэгт орох, эрэгтэй хүнтэй болзох зэрэгт л үсээ сая нэг хусч цэвэрлэдэг. Тэгэхээр огт үдэшлэгт явдаггүй, эр хүнтэй болздоггүй бүсгүйчүүд яадаг гэсэн үг вэ?...

Үсээ авдаггүй

10 Таны мөнгө хамаагүй

Хүмүүс бүсгүйчүүдийг эр хүний мөнгө харж, болздог хэмээн дүгнэдэг. Үнэн хэрэгтээ тэд мөнгөнөөс илүүтэй таны зан ааш, халамж хайрыг хардаг юм шүү. Мэдээж зарим нэг бүсгүйчүүд мөнгө хардаг байж болох ч бүгдийг нь хэмээн эндүү ойлгох нь зохисгүй. Тиймээс би мөнгөтэй л бол энэ бүсгүйд таалагдана хэмээн том том ярьж, баярхах тань улам хөндийрөх шалтгаан ч болж мэднэ.

Таны мөнгө хамаагүй

11 Эрчүүд алдаа гаргахад дуртай

Эмэгтэйдээ хэт сайхан харагдах гэж биеэ барин хичээж, төгс мэт аашлах нь тэдний тэвчээрийг барж орхидог. Харин өөрийнхөөрөө байж, алдаа гаргаж байж л сая нэг юм хүний ертөнцөд хөл тавьж, түүнд таалагдаж эхлэнэ. Тэгэхээр залуу минь тэнгэр дээгүүр нисээд яваад байлгүй түүний бодит амьдралд буугаарай.

Эрчүүд алдаа гаргахад дуртай

104
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()