Обамагийн шинэ гэрээр зочилцгооё

АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) өөрийн суудлыг дараагийн улс төрчид хүлээлгэн өгөх үүднээс, 4.3 сая долларын үнэ бүхий үе дамжсан, маш тансаг байшинг худалдан авсан байна. Тус байшинд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ны туслах Жо Локхарт (Joe Lockhart) амьдарч байжээ. Ийнхүү түүний шинэ гэртэй хамтдаа танилцацгаая.

Обамагийн шинэ гэрээр зочилцгооё
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1

Энэхүү барилга 1928 онд баригдсан бөгөөд нийт 8 унтлагын өрөө, 9 угаалгын өрөө, зочдын өрөө, гал тогоо, амралтын өрөө, номын сан, дасгалын өрөө зэргүүдээс бүрдэх юм. Өрөө бүр маш цэлгэр, уужим талбайтай бөгөөд бүхий л зүйлсийг цогцлоож өгснөөрөө онцлогтой.

2

Түүний худалдаж авсан шинэ байшингийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг шуугиж байна. Халаагаа өгч байгаа түүний ирээдүйн зорилго, чухам юу санаж байгаа нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

3

Таны харж байгаа энэ өрөө бол зочны өрөө юм. Тус өрөө  нь ил камен зуух, саруулхан нарлаг орчин, сонгодог хэв маяг бүхий хос илгэн буйдан зэргээс бүрдэнэ.

4

Харин байшингийн энэхүү хэсэг бол зочдын хүлээлгийн өрөө юм. Мөн л цэлгэр том цонх, сонгодог тохижилттой. Гэрт ирсэн зочид, тус өрөөнд тухлан, цай ууж, халуун яриа өрнүүлэх боломжтой. 

5

Энэхүү ил зуух нь өвлийн улиралд илч нэмэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал төрүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

6

Харин энэ хэсэг цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдсон бөгөөд хаалгаар нь гарч, гадаа талбайд шууд хүрэх юм. 

7

Мөн л хамт олноороо, хайртай гэр бүлээрээ ярилцаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд таатай орчин юм. 

8

Хоолны өрөө дугуй ширээ, сандлаас бүрдэнэ. Өөр илүү зүйлсэд сатаарахгүйгээр зөвхөн хооллоход үнэхээр тохиромжтой биш гэж үү?

9

Тэрээр 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ны туслах Жо Локхарт (Joe Lockhart)-аас байшинг нь худалдаж авсан бөгөөд өмнөх айл нь ч мөн 2 хүүхэдтэй байсан гэдэг. Тиймээс ч гэрийн хаа сайгүй хөвгүүдийн тоглоом үзэгдэнэ.

10

Гал тогооны өрөөны хувьд цагаан алаг чулуун тавцантай, маш өнгөлөг, сонгодог тохижилттой юм. 

11

Ямар ч гэрийн эзэгтэй үүнийг хараад нүдээ унагахгүй байхын аргагүй билээ. Хатагтай Обама гэрийн гал тогоонд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд, чөлөөт цагаараа нөхөр, охидууддаа амттай хоол бэлдэж өгөх дуртай гэнэ.

12

Локхартийн гэргийг Жиованна Грей (Giovann Gray) гэдэг бөгөөд, тэрээр Glamour сэтгүүлийн редактороор ажилладаг аж. Тэр ч мөн адил, хоол хийх, амттай жигнэмэг хийх дуртай байсан гэдэг. Мөн өрөөг илүү гэгээлэг, тохитой болгох үүднээс цагаан саарлаар чимжээ. 

13

Харин зочдод зориулсан нийтийн гал тогооны хувьд, харьцангуй бага хэмжээтэй ч  тохижилтын хувьд ялгарах зүйлгүй юм.

14

Харин энэ өрөө бол ерөнхийлөгчийн унтлагын өрөө юм. Өрөөнд маш саруулхан 2 хос жижиг цонх, хоёр хүний ор, хувцасны шүүгээ, сэтгүүлийн ширээ, буйдан зэрэг сонгодог тавилгуудаас бүрдэнэ. 

15

Өрөө бүр, маш тансаг угаалгын өрөөтэй. Гэвч ерөнхийлөгчийн өрөөний угаалгын өрөө хамгийн том, өнгөлөг, тансаг шийдэлтэй нь юм.

16

Хувцас солих өрөөний хувьд бүхий л зүйлсийг эмх цэгцтэй, нямбай хадгалахад зориулсан, олон татуурга, ханын шүүгээтэй. 

17

Харин тус өрөөний хувьд өмнөх эзэд бяцхан хүүхдүүддээ зориулан тохижуулжээ. Хос модон хүүхдийн манеж, буйдан зэргүүд байна.

18

Зочдын байрлах, унтлагын өрөөний нэг. Үүнээс гадна 7 унтлагын өрөө, угаалгын өрөө байгаа гэхээр үнэхээр сайхан байгаа биз.

19

Харин энэхүү өрөөнд ерөнхийлөгчийн охидын найзуудад зориулсан байна. Тэднийг гэртээ найзуудтайгаа хамт хөгжилдөж өнжиг гэсэндээ ийм тусдаа өрөө гаргаж өгчээ.

20

Угаалгын өрөө бүхэн нь маш тансаг, тохилог аж. Ирсэн зочид ч сэтгэл өндөр буцах нь лавтай.

21

Харин энэ хэсэг бол гэр бүлийн гишүүд, ирсэн зочдыг хүлээж аван, ажил хэргээ явуулахад хамгийн таатай байх болно.

22

Алдартай бизнесмэн, улс төрч нарт хувийн ажил хэргээ явуулах ажлын өрөө хэрэгтэй шүү дээ. Харин ирээдүйд Обама энд ажил хэргээ явуулах юм.

23

Хүүхдүүдийн тоглоомын өрөө

24

Зочдын унтлагын өрөөний нэг хэсэг...

25

Харин энэ хэсэгт ном уншингаа давхар дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой.

26

Зочид тус шатаар унтлагын өрөөнүүд рүү хүрэх боломжтой. 

27

Байшингийн хуучин эзэд болох Жо Локхарт (Joe Lockhart), гэргийн хамт...

28

Тэдний амьдрах шинэ гэрт амьдарч байсан түүхэн хүмүүсийн нэг бол 28 дахь ерөнхийлөгч Вудро Вильсон (Woodrow Wilson) болон 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт (Franklin D Roosevelt) нар юм. 

29

Тэдэнд шинэ гэр нь таалагдах болов уу. Танд ямар санагдаж байна вэ?

248
таалагдаж байна

30
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()