Найз залуугаасаа харилцаагаа таслах болсны 10 шинж

2016-05-30, 08:30
11,403

Амьдралын хамгийн сайхан нь өөрийг тань халамжилж, халуун дулаан мэдрэмж төрүүлэх нэгэнтэй учрах явдал байдаг. Гэвч харамсалтай нь ихэнх хосууд хайр дурлалаа эхэлсэн шигээ, гэнэт л дуусгаж, бие биедээ хайргүй болдог нь гунигтай. Яг үнэндээ "гэнэт" ч дуусдаггүй л дээ. Бүх зүйл учир шалтгаантай. Хэрвээ та дараах зүйлсийг өөрийн эрхгүй хийж эхэлсэн бол, хайртаасаа уйдсан, түүнтэй уулзмааргүй мэт санагдаж байгаа бол хэсэг хугацаанд ганцаараа байсан нь дээр болов уу... 

Найз залуугаасаа харилцаагаа таслах болсны 10 шинж

1

Хамгийн сүүлд хэзээ та хоёр хамтдаа жаргалтай, сайхан байснаа санаж байна уу? Ер нь л ой тоонд чинь тийм зүйл орж ирэхгүй байгаа бол та хоёрын хайр хэдийн хөржээ.

2

Ирээдүйгээ түүнтэй хамт байгаагаар төсөөлөхгүй байгаа бол, төсөөлсөн ч таны мөрөөдөж явдаг тэр сайхан амьдрал биш байгаа бол хоёр биенээ зовоон хамт байх хэрэг байна уу?

3

Хэрүүл маргаан бол хосуудын хувьд байх л зүйл. Гэхдээ л өдөрт хэд хэд хэрэлдэж, уйлалдаж, бүр гар хүрэхдээ тулсан бол...

4

Зөвхөн түүнтэй уулзахгүй гэсэндээ ажил дээрээ оройтож, түүнээс зугтсандаа найзуудтайгаа уулзаж байгаа бол...

5

"Хайртай бол хартай" гэлцдэг. Гэхдээ хажуугаар зөрсөн хүн бүхэнтэй хардаж, эсвэл та өөрөө түүнийг тэгж ихээр хардаж байгаа бол та хоёрын харилцаанд аль хэдийн ан цав суужээ.

6

Хэрвээ та хэн нэгэнтэй харилцах дургүй, эсвэл маш түрэмгий араншинтай болсон бол хувийн харилцаагаа эргээд нэг хараад үзээрэй.

7

Түүнтэй юм ярих болгондоо уурлаж уцаарлаад, дургүй чинь хүрч байгаа бол хэсэг хугацаанд, эсвэл бүр нэг мөсөн харилцаагаа дуусгах цаг болжээ.

8

Хэрвээ та өөрсдийн харилцааны цорын ганц "идэвхитэй гишүүн", эсвэл бүр үүний яг эсрэг нь байвал байрнаасаа хөдлөх цаг болсныг илтгэж байна.

9

Хэрвээ таны хайрт цаг ямагт таниас өө хайж, жижигхэн зүйл дээр ч сүр бадруулан шүүмжилж байвал таниас аль хэдийн сэтгэл буруулсны дохио юм.

10

Таны хийж байгаа зүйл түүнийг хайрлах, халамжлах биш зөвхөн түүнийг "шүүмжлэх", "хэрэлдэх" болсон бол яалчтгүй харилцаагаа дуусгах цаг болжээ.

22
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()