Английн шоколадны үйлдвэрээр зочилцгооё

Удахгүй эх үрсийн баяр боллоо. Хүүхэд багачуудын идэх дуртай амттай чихэр, шоколадууд төрөл бүрээрээ дэлгүүрийн лангуун дээр өрөгдөж, хүүхэд бүхний магнай тэнийх биз ээ. Тиймээс ч бид та бүхэндээ алдарт "Willy Wonka" брэндийн “Creme Egss” амттай өндгөн шоколадыг хэрхэн хийдэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Английн шоколадны үйлдвэрээр зочилцгооё
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1

Тус үйлдвэр нь Английн Бирмингем хотод байрладаг бөгөөд өдөрт л 1.5 сая өндгөн шоколадыг үйлдвэрлэдэг байна. Тус зурган дээр, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үе шатыг харуулсан ажээ. 

2

Тэд урьдаас шалгаж, бэлдсэн амтлаг шоколадны кремийг тусгай зориулалтын хэвэнд цутгаж, царцаагаад, дараагийн алхам руу шилжинэ.

3

Эдгээр өндгөн шоколад нь яг л жинхэнэ өндгийг санагдуулам, дотроо цагаан, шар хэсгүүдээс бүтнэ. Үүнийг хийхийн тулд, эхлээд бор шоколадыг хэвэнд жигд хэмтэй цутгаж, дараа нь цагаан, шар шоколадыг цутгадаг байна.

4

Ойролцоогоор 40 орчим минут царцаасны дараа бэлэн болсон шоколадыг тусгай төхөөрөмжийн дагуу нийлүүлнэ.

5

Минутанд л ойролцоогоор 100 гаруй өндгөн шоколадыг үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр үнэхээр гайхалтай байгаа биз. Энэхүү үйлдвэр нь 1986 оноос эхлэн, өнөөг хэр нь үйл ажиллагаагаа тууштай явуулж байгаа юм.

6

Мөн өдгөө дэлхийн өнцөг булан бүрт, өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг ажээ.

7

Ийнхүү үйлдвэрлэгдсэн амтлаг өндгөн шоколаднууд Улаан өндөгний баяр, Шинэ жилийн үдшээр айл бүрийн тавгийг чимэглэдэг.

8

Өндгөн шоколадны савлагаа, боодол ч мөн маш чухал үүрэгтэй. Тиймээс гадаад үзэмжийг ганган, гоё харагдуулахад ихээхэн ач холбогдлыг өгдөг байна.

9

Эдгээр өндгөн шоколадны савлагаа нь анхандаа одоогийн загвараас хамаагүй болхи байсан боловч, тэд улам сайжруулсаар, өнөөгийн шар, улаан, ягааны хослолоор бүтээж эхэлжээ.

10

Анхны өндгөн шоколадны санааг 1923 онд Кадбуригийн ахан дүүс гаргаж, 1971 оноос хамгийн анх зах зээлд худалдаалж эхэлсэн гэдэг.

11

Мэдээж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд маш их шоколад хэрэгтэй. 1 өдөрт л гэхэд, ойролцоогоор сая литр сүү, 60 мянган тонн какао, 3 тэрбум кг шоколад зарцуулагддаг байна.

12

“Creme Egss” шоколад нь өнөө цагийн хамгийн шилдэг, борлуулалт сайтай бүтээгдэхүүний нэг юм.

13

Өндгөн шоколадыг маш болгоомжтой хянуур хийх хэрэгтэй. Тиймээс үйлдвэрийн ажилчид, маш болгоомжтой ажилладаг.

14

“Creme Egss” үйлдвэр нь 1923 онд, Кадбуригийн ахан дүүсийн санаачилсан шоколадны орц, санааг улам баяжуулж, маш олон дамжлагаар бүтээгдсэн юм.

15

Нэгэн салбарт өрсөлдөж байгаа ижил бүтээгдэхүүнээс амт чанар, хэрэгцээгээр ялгарч чадсан учраас, өдгөө маш олон орны хүүхэд багачуудын байнгын хэрэглээ болж чадсан билээ.

16

Энэ төрлийн өндгөн шоколад нь улс уран бүрд, харилцан адилгүй амт, технологиор бүтдэг. Австрали улсад ойн жимсгэнэтэй, гаатай гээд төрөл бүрээр худалдаалагддаг. Харин Шинэ Зеланд улсад самартай, мөстэй гэх мэт төрлөөр худалдаалагддаг ажээ.

17

18

19

20

21

22

23

24

25

46
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()