Дэлхийг цочирдуулсан Азиудын хачирхалтай уламжлал

Дэлхийн хамгийн олон хүнтэй, өргөн уудам газар нутагтай гэгддэг Ази тив нь  гайхуулан, бишрэх зүйлс бишгүй билээ. Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл иргэншил гээд л дэлхий дахиныг ангайлгаж орхидог. Гэтэл тэдэнд ч бас чандлан нууцалдаг зүйлс гэж байдаг юм. Хэдий бид өөрсдөө Азиуд ч гэсэн анзаарч мэдээгүй маш олон хачирхалтай, жигтэй нууцууд бидний чихний хажуугаар өнгөрчээ. Ингээд та бүхэндээ дэлхийг цочирдуулсан Азиудын аймшигтай басхүү хачирхалтай уламжлалуудыг танилцуулъя.

Дэлхийг цочирдуулсан Азиудын хачирхалтай уламжлал
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Узбекстаны үр тогтоох чадваргүй бүсгүйчүүд

Узбекстан улсын засгийн газар хүн амынхаа тоог хянах үүднээс эмэгтэйчүүдийг үр тогтоох боломжгүй болгодог гэнэ. Хотын бүс нутгуудад нь сар тутам 4 бүсгүйг үр тогтоох чадваргүй болгодог бол хөдөө орон нутагт долоо хоног тутамд 8 бүсгүйг үр тогтоох чадваргүй болгодог гэх аймшигт үзүүлэлт байдаг аж.

Узбекстаны үр тогтоох чадваргүй бүсгүйчүүд

2 Өмнөд Солонгосын өнөө цагийн боолчлол

Азийн хамгийн хөрөнгө чинээлэг, хөгжингүй орнуудын нэг бол яалтчгүй Өмнөд Солонгос билээ. Шинэ техник технологи, урлаг соёл, өнө эртний уламжлал зэргээрээ алдартай тус улсад тулгараад буй томоохон асуудал нь боолчлол аж. Тус улсын Синан мужид давс олборлох ферм дээр орон гэргүй ядуусыг боолчилж өдрийн 18 цаг ажиллуулдаг байна. Тэдэнтэй яг л нохой мэт харьцаж, ажлын хөлс ч гэж өгддөггүй бөгөөд зугтаж алга болохоос нь сэргийлж, цагдаагаас хүртэл тусламж хүсдэг гэнэ.

Өмнөд Солонгосын өнөө цагийн боолчлол

3 Филлиппиний Давао хотын алуурчид

Тус улсын Давао хот нь дэлхийн тав дахь аюулгүй газар хэмээн нэрлэгддэг юм. Гэвч тэдний энэхүү нэр хүндэт цолны ард маш аймшигтай түүх нуугдаж байдаг аж. Давао хотын үхлийн дуудагч багийнхан 1,000 гаруй хар тамхи наймаалагч, гэмт хэрэгтэн, алуурчид болон гудамжны хүүхдүүдийг алсан хэргээр Хүний эрхийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тус хотын захирагч болох Родриго Дутерте (Rodrigo Duterte) энэхүү алан хядагч багийн ард нуугдаж байдаг бөгөөд хүний эрхэнд халдан байж, хамгийн аюулгүй хот гэх цолыг хүртсэн нь аймшигтай. Мөн тэрээр энэ тухайгаа хэлэхдээ хэрэв би Филлипин улсын ерөнхийлөгч болвол 100,000 гаруй гэмт хэрэгтэн миний гарт амиа алдах болно хэмээсэн гэдэг.

Филлиппиний Давао хотын алуурчид

4 Бутаны аз жаргалд хүрэх аймшигт нууц

Дэлхийн хамгийн аз жаргалтай оронуудын нэгд зүй ёсоор тооцогддог Бутан улс нь дотроо аймшигтай нууцыг агуулж байдгийг хүмүүс тэр бүрийд мэддэггүй. Иргэд нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс, аз жаргалын хэмжигдэхүүнийг илүүд үздэг бөгөөд мөнгө төгрөг тэдний хувьд чухал зүйл биш аж. Тэд үхлээс огт айдаггүй, дахин төрж, сайхан амьдрах болно хэмээн итгэж явдаг байна. Тус улсын ард иргэд өдөрт хэд хэдэн удаа үхлийн талаар боддог бөгөөд энэ нь тэдэнд аз жаргалыг мэдрүүлж, аминд яваадаа талархах, сайн сайхан мэдрэмжийг төрүүлдэг гэжээ.

Бутаны аз жаргалд хүрэх аймшигт нууц

5 Бангладешийн өсвөр настнуудын биеэ үнэлэлт

Тус улсад биеэ үнэлэх явдал маш ихээр байдаг нь аймшигтай. Өсвөр насны буюу ердөө 12 настай охид биеэ үнэлж мөнгө олдог бөгөөд өдөрт дунджаар 15 хүн үйлчлүүлж, бэлгийн харьцаанд ордог байна. Бяцхан охидоо эцэг эх нь хорих бус харин ч мөнгө олохыг шаардаж, "харанхуй нүх" рүү түлхдэг аж. Мэдээж тийм ажил хийж өсч торнисон охид ирээдүйд ихэнхи нь хар тамхи наймаалагч, эсвэл биеэ үнэлэгч хэвээр үлддэг бөгөөд тэднээс сайн сайхан амьдралд хөл тавьсан хүмүүс ховор байдаг нь эмгэнэлтэй.

Бангладешийн өсвөр настнуудын биеэ үнэлэлт

6 Энэтхэгийн Секс сүм

Манай эриний XI зууны үед баригдсан Кандарья-Махадева сүм бол тун ч өвөрмөц байгууламж юм. Хинду шашны гол гурван бурхадын нэг болох Шива бурханд зориулан барьсан энэ сүмийн гол оройн өндөр нь 31 метр аж. 1986 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өв санд энэхүү сүмийг бүртгэж авсан бөгөөд энэ нь гадна хэсэгтээ эр эмийн харилцааг тод томруунаар дүрсэлж өгсөн байдаг. Гагцхүү үүнээс сэдэвлэн хүн төрөлхтний хамгийн анхны секс судар болох Кама Сутра бүтээгдсэн түүхтэй. 

Энэтхэгийн Секс сүм

7 Саудын Арабын ид шидийн эсрэг дайн

2009 онд Саудын Араб “Ид шидийн эсрэг холбоо (Anti-Witchcraft Unit )”-ийг байгуулсан юм. Энэхүү холбоо нь хар домд итгэгч, нийтэд түгээн дэлгэрүүлэгч, иш шид хэрэглэгч зэрэг хүмүүсийг баривчилж, ямар ч өчилгүйгээр толгойг нь авдаг байна. Ингэснээр олон нийтэд сургамж болж, дахин ийм явдал гарахгүй гэж үздэг аж. Мөн иргэд нь хэн нэгнийг ид шид хэрэглэж байвал тэр дор нь “Ид шидийн холбоо”-нд мэдэгдэх үүрэгтэй ба эс бөгөөс шийтгэл хүлээдэг гэнэ.

Саудын Арабын ид шидийн эсрэг дайн

8 Японы аймшигт уламжлал

Японы Тэйжи гэх жижиг эрэг дээр 3500 гаруй хүн амьдардаг. Жил бүр тус газрын оршин суугчид 3-р сараас 9-р сар хүртэл 7 өөр төрлийн 2000 гаруй дельфинийг агнах "ёстой" байдаг гэнэ. Энэ нь бүр эртнээс уламжилж ирсэн бөгөөд 2009 онд энэхүү аймшигт нядлагыг зогсоох үүднээс дэлхийн амьтан хамгаалах сангаас “The Cove” хэмээх киног бүтээсэн байдаг билээ. Тус хядлага нь 1960 оноос эхлэн, уламжлагдаж ирсэн төдийгүй тэдний мөнгө олон эх үүсвэр нь болж байдаг аж. Дельфины махыг 400-500 доллар, харин амьд дельфинийг 100,000 доллараар үнэлэн худалдаалдаг байна.

Японы аймшигт уламжлал

9 Индонезийн жигтэй цэрэг арми

18-20 насны охидыг цэрэг армид элсүүлэхдээ тэднийг онгон эсэхийг шалгадаг. Ингэхдээ эмч нар тэдний үтрээ рүү хоёр хуруугаа хийж үздэг бөгөөд хэрэв охид онгон биш буюу бэлгийн харьцаанд орсон байвал армид авдаггүй аж. Энэ нь цэрэг хүн цэвэр ариун байх ёстой гэж үздэг үзэлтэй нь холбоотой гэнэ.

Индонезийн жигтэй цэрэг арми

10 Камбожид онгон биеэ худалддаг

Камбож бол Азийн хамгийн ядуу улс орнуудын нэг билээ. Тиймдээ ч тэдний мөнгө олох арга туйлдаа хүрч, охид бүсгүйчүүдийн онгон биеийг худалдаалах болсон юм. Жил бүр 13-18 насны мянга мянган охид өөрийн онгон биеэ бусад гадны жуулчид болон баячуудад худалдаалж, мөнгө олдог гэнэ. Тэднийг ихэвчлэн аав, ээж, хамаатан садан нь зуучилж, зардаг бөгөөд үнэ нь 800-4000 хүртэлх доллар байдаг юм. Үйлчлүүлэгчдийн ихэнхи нь Камбожын баян бизнесмэн, улс төрчид байдаг бөгөөд Тайланд, Хятад, Сингапурын хөрөнгө чинээ ихтэй хүмүүс охидын онгон биеийг худалдан авахаар ирэх нь ч бий.

Камбожид онгон биеэ худалддаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()