Баавгайтай амьдардаг хосууд

2016-05-31, 17:19
8,112

Нохой, муур, туулай, тотийг л гэрт гаршуулан хамт амьдарч болдгийг мэддэгээс бус баавгайтай амьдардаг хүмүүс гэж анх удаа л сонсож байна шүү. ОХУ-ын иргэн Светлана болон Юри Пателинко нар нэгэн бамбаруушийг 3 сартай байхад нь гаршуулан тэжээж, Стефани хэмээн нэрлэжээ. Ингээд тэдний "өхөөрдөм" басхүү сонирхолтой амьдралыг хамтдаа сонирхоцгооё. 

Баавгайтай амьдардаг хосууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

Өнөөдөр Стефани баавгай хэдийн 23 нас хүрчээ. Тэр 2,1 метр өндөртэй, 136 кг жинтэй аж. Тэд өдөр бүр хамтдаа өглөөний цайгаа ууж, зурагт үзэж, тэр ч бүү хэл Стефани "аав ээж"-дээ цэцэг услахад нь тусалдаг гэнэ шүү. 

2

Энэ аварга амьтан яг л тэдний жаахан хүүхэд мэт аашилж эрхлэн, тэднийг тэвэрдэг нь хөндлөнгийн хүмүүст бага зэрэг жийрхмээр, аймшигтай санагдана. Гэвч огтхон ч айх зүйл байхгүй хэмээн хосууд хэлжээ. 

3

Ганц хэцүү зүйл нь баавгай өдөрт л ойролцоогоор 25 кг загас, өндөг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ иддэг гэнэ. 

4

Түүнчлэн амттай зүйлд яг л жаахан хүүхэд шиг дуртай. Өдөр бүр оройн хоолныхоо дараа лаазтай молоко, чихэр бурам нэхэж иддэг ажээ. 

5

Стефани бүр бамбарууш байхаасаа л хүмүүстэй хамт өссөн болохоор маш тайван дөлгөөн, эмзэг гомдомтгой зантай. 

6

"Бид хоёр буйдан дээр суугаад зурагт үзэх болгонд Стефани ирээд биднийг тэврээд юмуу налаад хамт суучихдаг. Тэгээд л бөх гэгч нь унтчихдаг юм"

7

"Түүнийг анх ойгоос олоход тэр ээжээсээ төөрчихсөн, маш хэцүү байдалтай байсан. Одоо харин би өөрийгөө түүний ээжийг орлож байгаа хэмээн боддог шүү" гэж Светлана хэлжээ. 

8

9

10

11

104
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()