Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгс

Эмэгтэй хүн гэдэг эмзэг турьхан атлаа эргэцүүлэн бодохдоо гаргууд байдаг. Таны бодолгүй хэлсэн ганц үгэнд ухаангүй ихээр гомдох атлаа ердөө чанга гэгч нь тэврэхэд чимээгүйхэн баярлаж, чамаас өөр хэнийг ч ингэж хайрлаж чадахгүйгээ мэдэрдэг юм. Ингээд та бүхэндээ эмэгтэй хүнд хэзээ хэлж болохгүй үгсийг сонирхуулъя.

Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгс
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Чи нэг л онцгүй харагдаж байна

Тухайн эмэгтэй үнэхээр өвдсөн, сульдсан харагдаж байвал чи онцгүй харагдаж байна гэх нь түүнд хайргүй, эсвэл түүнийг үзэн ядаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хоосон хөндий санагдана. Харин түүнд өвчин зовлон тохиолдсон хэцүү байхад нь та яагаад багахан ч гэсэн анхаарал хандуулж, халамжилж чадахаараа тус болж болохгүй гэж? 

Чи нэг л онцгүй харагдаж байна

2 Галзуу амьтан

Магадгүй таны хэлдэг үнэн ч байж болно.Гэхдээ л шууд нүүр лүү нь харж байгаад "Галзуу" гэж хэлэх нь түүнд ямар хүнд тусахыг төсөөлж байна уу? Урьд өмнөхөөсөө илүүтэй галзуу мэт аашилж, таниас холбоогоо таслахдаа ч хүрч болно. Иймд тохиромжтой мөчийг харж байгаад эвээр тайлбарлаад үзэхийг зөвлөе.

Галзуу амьтан

3 Би хүсэхгүй байна

Эмэгтэй хүн ингэж хэлээд хэрэггүй л болов уу? Элдвийг төсөөлөн харахдаа гаргууд тэд шууд л тэр бүгдийг өөр дээрээ тусгаж, хүндээр хүлээж авна. Таныг өөр бүсгүйтэй болчихож, намайг тоохоо байчихаж гэх мэтчилэн хэцүүхэн байдал үүсгэнэ. Мөн тэр өөрөө секс хийхийг хүсэхгүй байсан ч таныг хүсэх л юм бол өөрийгөө умартаж байдаг гэдгийг санаарай.

Би хүсэхгүй байна

4 Групп секс хийх үү?

Тэр таны найз бүсгүй, эсвэл таалагддаг бүсгүй тань бол хэзээ ч ингэж хэлэхгүй байсан нь дээр. Ямар ч эмэгтэй хүн ийм зүйл сонсоод баяртай хүлээж авна гэж байхгүй шүү дээ. Яаж ч бодсон найз залуугаа өөр бүсгүйтэй хуваалцахыг хэн хүснэ гэж?

Групп секс хийх үү?

5 Өмнө нь хичнээн залуустай болзож байсан бэ?

Дийлэнх бүсгүйчүүд өнгөрсөн амьдралаа сөхөж тун дургүй. Ихэвчлэн тэдний харилцаа таагүй байдлаар төгссөн байх тул түүний эмзэг асуудлыг нь хөндөх гэсний хэрэггүй. Хэрвээ та үнэхээр түүндээ хайртай бол өмнөх амьдрал хэнд хамаатай юм бэ? За яахав тэр хариуллаа гэж бодъя. Тэр эргүүлээд таниас асууна, харин танд хариулахад амар байх уу? Тиймээс өөрийгөө ч гэсэн хэцүү байдалд бүү оруулаарай.

Өмнө нь хичнээн залуустай болзож байсан бэ?

6 Найзуудыг чинь үзэн ядаж байна

Яахав түүний найзууд галзуу солиотой аашилж таны дургүйг хүргэдэг байж мэднэ. Гэхдээ энэ талаараа найз бүсгүйдээ хэлээд хэрэггүй, хэрүүл л болно. Та түүний найзуудтай биш зөвхөн түүнтэй хамт амьдрах тул бусад хүмүүст тэгтлээ ач холбогдол өгсний хэрэггүй. Хэрэв үнэхээр тэсгэл алдаад найзуудыг нь ямар их үзэн яддаг гэдгээ хэлж орхивол бөөн хэрүүл үүсэх нь гарцаагүй. 

Найзуудыг чинь үзэн ядаж байна

7 Миний хуучин найз бүсгүй

Өөрийнхөө хуучин найз бүсгүйн талаар ам нээгээд ч хэрэггүй. Ингэснээр та тэсрэх бөмбөг тавьж байна л гэсэн үг. Тэд эхэндээ бага багаар таны яриаг сонсож, дотроо хадгалж байгаад эгзэгтэй мөчийг тааруулан дэлбэрч, таныг юу ч үгүй болтол ниргээд өгнө гэж мэдээрэй.

Миний хуучин найз бүсгүй

8 Бүгдийг нь идэх гэж байгаа юм уу?

Та сая юу гэсэн бэ? Үнэхээр тэгээд хэлчихлээ гэж үү? Тэднийг хоол, зууш идэх үед нь "Пөөөх... Чи яасан их иддэг юм бэ?", "Ямар ховдог юм бэ?, Бүгдийг нь идэх гэж байгаа юм уу?" гэх зэргээр битгий шүүмжил. Энэ нь "Чи ч үнэхээр тарган юм аа", "Яг гахай шиг харагдаж байна" гэж хэлж байгаагаас огт ялгаагүй хэрэг. Ер нь эмэгтэй хүн их иддэг байлаа ч, түүнийг шүүмжлэх эрх өөрөөс нь өөр хэнд ч байхгүй гэдгийг сайн санаж яваарай, залуусаа! 

Бүгдийг нь идэх гэж байгаа юм уу?

9 Тэр ч халуухан юм аа.

Хажуугаар тань халуухан бүсгүй зөрөн өнгөрөх төдийд л найз бүсгүй тань ам асууж, тэр халуухан байна уу? тэр хөөрхөн байна уу? гэхчлэн байцааж гарна. Хэрэв тэр бүсгүй үнэхээр халуухан байсан ч үүнийг найз бүсгүйдээ хэлээд хэрэггүй л болов уу. Зүгээр л дотроо хадгал. Энэ нь хэн хэнд нь дээр байх бөгөөд элдэв хэрүүл ч үүсгэхгүй.

Тэр ч халуухан юм аа.

10 Сарын тэмдэг чинь ирчихээ юу?

Бүсгүйчүүд сарын тэмдэг нь ирэхээр ааш зан нь таагүй болж, хувирч, ойлгомжгүй болдог. Тэдэнд сарын тэмдэг ирдэг гэдгийг та ч, би ч мэднэ. Тэгэхээр заавал асуух шаардлага байна гэж үү? Ойлгомжтой юмыг зүгээр орхиж, аль болох уур бухимдлыг нь төрүүлэхгүйгээр халамжилж, хайрлаж,басхүү идэх дуртай амттай зүйлсийг нь авч өгөөрэй. 

Сарын тэмдэг чинь ирчихээ юу?

11 Тайвшир

Бүсгүй танд ихээр бухимдаж, тань руу үсчиж дайрч байвал “Тайвшир” гэж хэлэх хэрэггүй. Энэ үг нь яг л “Алив дахиад жоохон уурлаадхаач, харъя” гэж л чихэнд нь бууна. Харин ийм үг сонссон бүсгүй таны үгэнд орж, тайвшрах бус харин ч дүрэлзэн асна гэж мэд. Иймд залуу минь арай өөр санаа бодож олсон нь дээр биз...

Тайвшир

12 Юугаа бодоод байгаа юм?

Түүний юу бодож байгаа нь ойлгомжтой. Зөвхөн таны талаарх бодол толгойгоор нь дүүрэн эргэлдэж байдаг юм шүү. “Намайг өөр бүсгүйтэй хуурдаг болов уу?, ойрд яагаад хөндий байгаа юм бол? Би буруу зүйл хийгээгүй байгаа?” гээд л маш олон юм бодож байдаг. Харин та яг эгзгийг нь тааруулаад юу бодож байгааг нь асууж орхивол аянгын харанга дэлдэж, эсрэгээрээ таныг байцааж эхэлнэ гээч.

Юугаа бодоод байгаа юм?

13 Энэ хүүхэд үнэхээр минийх гэж үү?

Хэрэв та санамсаргүй байдлаар эсвэл тоглоомоор жирэмсэн эхнэртээ “Энэ хүүхэд үнэхээр минийх мөн юмуу?” гэж асуувал дууслаа л гэсэн үг. Та долоо хоногийн дараа эмнэлгийн орон дээр л сэрэх байхдаа. Үүнээс гадна бүсгүйн сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй шарх сийлж орхисон та насан туршдаа гэмшиж амьдрах хэрэгтэй болно.

Энэ хүүхэд үнэхээр минийх гэж үү?

14 Чи тавьсан уу?

Заавал асуулгүйгээр царайнаас нь хараад мэдчихэж болох зүйл шүү дээ. Хэрэв бүсгүйд болж өнгөрсөн секс тэгтлээ сайхан санагдаагүй, дур тавиагүй тохиолдолд ингэж асуух юм бол тавлаж, хор шарыг нь малтаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Зүгээр л юу асуух гэж байгаагаа бодож байвал зохилтой.

Чи тавьсан уу?

15 Чамайг үнсэж болох уу?

Хэтэрхий боловсон зан гаргах гэж байгаад алдаж орхисон залуус олон байдаг юм шүү. Та түүнээс үнсэж болох эсэхийг асуувал, бүсгүй өөрийг тань соёлтой гэхээсээ илүүтэй солиотой, өөртөө итгэлгүй амьтан байна гэж дүгнэнэ. Зүгээр л зоригтой, өөртөө итгэлтэй байж түүнийг үнс. Энэ чинь л түүнд илүүтэй сэтгэгдэл үлдээнэ шүү.

Чамайг үнсэж болох уу?

133
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()