Зурхайн ордууд ямар муу талтай вэ?

2016-05-31, 11:40
40,488

Ордууд бүхэн өөр өөрийн давтагдашгүй зан төрх, ааш араншинтай байдаг. Өмнө нь ордуудын онцлог шинж чанар, сайн сайхан зан төрх болон ордууд хоорондын зохицол зэргийг хүмүүс маш их сонирхдог байсан бол харин одоо тэдний сул тал болон ямар муухай ааштайг нь танилцуулж байна. Та өөрийгөө ямар сул талыг таарах эсэхийг хараарай. 

Зурхайн ордууд ямар муу талтай вэ?

1 Хонь

Эдийн шуналтай, сэтгэл хөдлөл ихтэй тул түргэн уур гаргах нь элбэг. Мөн тэр хэрээрээ хурдан тайвширдаг. Ихэнхдээ шуналтай, харамч хүмүүс байдаг. 

Хонь

2 Үхэр

Тунчиг зөрүүд, залхуу хүмүүс. Гэхдээ нэг хөдөлвөл яг л үхэр шиг гөжүүд зангаараа тэр чигтээ зүтгэнэ. Сэтгэлийн хөдлөл багатай, хүнтэй юмаа хуваалцах маш дургүй. Энэ нь ч хүмүүсийн муулах шалтгаан болдог. 

Үхэр

3 Ихэр

Харилцааны доголдолтой, эсвэл маш соёлгүй бүдүүлэг. Тархиа цэнэглэхийн тулд хэрэгтэй хэрэггүй олон мэдээлэл цуглуулах дуртай. Үүнийгээ маш их юм мэдчихлээ гэж боддог. Өөрт ашиггүй олон хүний дугаараар утсаа дүүргэж, хэнд ч хэрэггүй дэмий бодлуудаар толгойгоо гашилгадаг. 

Ихэр

4 Мэлхий

Гэртээ бол дураараа дургигч, гэр бүлийн бусад гишүүдээ хүндлэх, энэрэхийг үл мэдэгч. Бүхнийг өөрийн захиргаанд авах дуртай дарангуйлагч характертай. Хүнтэй эвээр харьцахыг мэддэггүй. 

Мэлхий

5 Охин

Хэтэрхий нямбай, хянамгай зангаасаа болж цаг ямагт өөрийгөө ч, өрөөлийг ч зовоож байдаг хүмүүс. Шалихгүй өчүүхэн юман дээр ч үүрэг хариуцлага ярьж бусдын дургүйцлийг хүргэдэг. 

Охин

6 Арслан

Мундаг болж бусдад харагдах хүсэлтэй ч бодит байдал дээрээ шалихгүй хүмүүс. Залхуу лазан, идэвхи санаачилга сул дорой хүмүүс. 

Арслан

7 Жинлүүр

Өөрийн сэтгэл ханамжийн төлөө бусдын хүслийг хээв нэг үл тоож чаддаг. Хайхрамжгүй, заримдаа бүр хэтэрхий гэмээр хариуцлагагүй. 

Жинлүүр

8 Хилэнц

"Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай" гэдэг үгийг ертөнцийн туйлын үнэн гэж санаж явдаг. Үүнийг ч амьдралдаа хэрэгжүүлж, өөрт ашигтай талд эргүүлэхийг боддог захирангуй, завшигч хүмүүс.

Хилэнц

9 Нум

Худал мэдээлэл, хов жив бусдад тараахдаа гаргууд. Ерөөс тэдний хамгийн сайн хийж чаддаг ажил нь энэ гэлтэй. Суурь мэдлэг маруухан, толгой муутай. 

Нум

10 Матар

Харгис хэрцгий, хүйтэн хөндий хүмүүс. Маш их хартай, эрх танхил зангаа юм болгон дээр гаргаж, бусдад зэвүүцэл төрүүлдэг. Энэ занг нь хүлээн зөвшөөрөхгүй хүмүүсээс илт зайгаа барьдаг. 

Матар

11 Хумх

Эрх чөлөө, хараат бус байдлыг хэт хүсэгч хүмүүс. Өөрийн тусгаар байдлыг хамгаалахын төлөө ямар ч төрлийн харилцааг сүйтгэх чадвартай, тийм зоригтой. Энэ нь хичнээн буруу алхам байсан ч өөрийн зөв хэмээн мэлзсээр байдаг. 

Хумх

12 Загас

Өрөвчхөн зантай тул хүн бүхэнд туслахыг хичээдэг. Энэ нь өөрийнх нь амьдралд төсөөлшгүй их гай зовлон, дарамт шахалт болж байдаг. Гэсэн ч энэ бүхнийгээ юман чинээ боддоггүй. 

Загас

116
таалагдаж байна

30
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()