Сурталчилгаа (15)
Хаах

Зөгийн балны соустай, шарсан тахианы махыг хэрхэн бэлтгэдэг вэ?

Та бүхэндээ энэ гайхалтай нарлаг өдрийн мэндийг дэвшүүлье. Энхрий бяцхан үрс, ихэмсэг бардам ээжүүддээ барих хамгийн сайхан бэлэг бол халуун, дотно оройн хоол билээ. Иймд та бүхэндээ баярын өдөрт зориулан амтат хоолны жорыг бэлтгэлээ.

Зөгийн балны соустай, шарсан тахианы махыг хэрхэн бэлтгэдэг вэ?

Энэхүү хоол нь амт чанар төгс бөгөөд алжаал тайлах тустай. Зөгийн балны соус нь тахианы махтай төгс зохицдог бөгөөд амтыг нь улам сайхан болгодог юм. Орцны тухайд харьцангуй энгийн буюу манай улсад ихээр байдаг бүтээгдэхүүнүүд тул танд хялбар байх болов уу. Ингээд хоолныхоо жортой танилцъя.

Орц:

  • Төмс- 1 кг
  • Оливын тос- 1 халбага
  • Давс, перец
  • Тахианы гуя- 1,5 кг
  • Давс, перец
  • Гахайн мах- 200 гр
  • Сармис- 2 хумс
  • Сонгино- тал                     
  • Зөгийн балны соус хийхэд:
  • Цагаан дарс- аяганы дөрөвний гурав
  • Гич- аяганы гуравны нэг
  • Зөгийн бал- 2 халбага
  • Хатаасан ганга- 1 халбага
  • Сүү- 2 халбага
  • Ус- аяганы гуравны нэг

Хийх арга:
Эхлээд төмсөө бэлтгэх хэрэгтэй. Төмсөө бүгдийг нь хальсалж, шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд, буцалсан усанд 5 минут орчим чанана. Үүнийгээ гаргаж, шүүж авах бөгөөд давс, перец, оливын тосоо цацаж өгөөрэй. Одоо харин тахианы махаа амталж, бэлдэцгээе. Урьдчилаад шарах шүүгээгээ 190 хэмд халааж орхино. Тахианы мөчөө давс, перецээр амталж базаж тавиарай. Оливын тосоо хайруулын тавганд хийн, гахайн махныхаа талыг хийж бор өнгөтэй болтол нь хуурна. Мөн л гаргаж, тусдаа саванд хийж орхиорой. Хайруулын тавгаа дахин тос хийж халаагаад амталж бэлтгэсэн тахианы гуяаа хийж, 5 минут орчим хуураад гаргаж авна.

Харин дараа нь сонгино, сармисаа жижиглэн хэрчээд хуурах бөгөөд ойролцоогоор 2 минут байхад хангалттай. Үүндээ цагаан дарсаа нэмж, 2 минут буцалгах төдийгүй гич, зөгийн бал, хатаасан ганга, сүү, ус зэргээ нийлүүлэн хийгээрэй. Мэдээж тус соус дээрээ шарж бэлтгэсэн тахианы мах, гахайн мах болон чанаж бэлтгэсэн төмсөө холино. Харин үүнийгээ халаасан шарх шүүгээндээ хийж, 40-50 минут байлгаарай. Ингээд л таны хоол бэлэн боллоо. Хэрэв та хүсвэл хоолоо өөр ногоотой хольж хийж болох юм шүү. Амтат хоолоо зооглоод, аз жаргалаар баялхах хүүхдүүдээ тойруулан, сайхан баярлаарай. 

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()