Ухаарал хайрласан хүүхэлдэйн кинонууд

Сүүлийн жилүүдэд хүүхэлдэйн кинонууд зөвхөн хүүхдэд бус, бүх насныханд зориулж бүтээгдэх болсон. Инээлгэхдээ инээлгэж, уйлуулахдаа уйлуулах гайхалтай уран бүтээлүүд маш ихээр төрөн гарч байгаа нь сайшаалтай. Харин өнөөдөр та бүхэндээ хамгийн ихээр ухаарал хайрлаж, хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулах хүүхэлдэйн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Ухаарал хайрласан хүүхэлдэйн кинонууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 “Lilo & Stitch” (2002)

Нэгэн үе хүүхэд, хөгшидгүй суудлаас нь уяж байсан гайхалтай бүтээл билээ. Найз нөхдийн мөн чанар юун дээр тогтдог, чи түүнийг хэн, юу болохоос нь үл хамааран, чин сэтгэлээсээ хандвал, тэр ч буцаагаад агуу хайраар чамайг хайрлах болно хэмээх санааг илтгэдэг юм. Киноны чанарын тухайд өндөр үнэлгээ авдаг бөгөөд зохиол болон өвөрмөц сэтгэмж сайтай кино хэмээн дүгнэгддэг аж.

“Lilo & Stitch” (2002)

9 "Winnie the Pooh" (2011)

Энэхүү киног үзэж байгаагүй хүн гэж ховор бизээ. Хүмүүсийн зан төрхийг амьтан бүрээр төсөөлүүлэн үзүүлж, тэдний сайн тал болоод сул талуудыг адил харуулан, хүмүүст сургамж хайрладаг билээ. Жишээлбэл айдсыг тоорой, түргэн уур хилэнг туулай, хөгжилтэй зан чанарыг бар, сониуч байдлыг бяцхан имж, мэргэн төрхийг шар шувуу, уйтгар гунигийг илжиг, энэрэнгүй байдлыг имж ээж, жинхэнэ нөхөрлөлийг баавгайгаар төсөөлүүлж, бидэнд хүртээсэн билээ.

"Winnie the Pooh" (2011)

8 “Finding Nemo” (2003)

Эцэг эх хүмүүс үр хүүхдээсээ юугаа ч харамладаггүй, тэдний төлөө юуг ч хийж чадна гэх утгыг өөртөө шингээсэн кино юм. Хүү нь хар дарсан зүүд адил гэнэт алга болсноор түүний аав хүүгээ олох их аянд гардаг. Замд нь өч төчнөөн саад тохиолдох боловч бүгдийг даван гарснаар хүүгээ аварч, эмтэрсэн зүрхээ эдгээдэг билээ. Мөн түүний их аянд Дори гэх хөгжилтэй сэргэлэн загас хамтардаг бөгөөд түүнд ихээхэн тус хүргэдэг. Харин энэ жил тус киноны дараагийн анги болох “Finding Dory” нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа юм.

“Finding Nemo” (2003)

7 “Monsters Inc.” (2001)

Киноны зохиол, үйл явдал, дүр төрх хоорондоо гайхалтай зохицдог байна. Алдар нэр карьертаа үнэнч, амжилттай явсан мангас, бяцхан охиноос болж амьдралаа орвонгоор нь эргүүлдэг. Амьдралд ажлаас илүү чухал зүйл гэж байдаг, тэр нь гэр бүл гэх ухаарлыг хүмүүст хүргэхийг зорьсон аж. Энэ зорилгоо ч биелүүлж чадсан бөгөөд ганц хүүхдүүд ч бус томчуудын үзэх дуртай кино болсон билээ.

“Monsters Inc.” (2001)

6 “Ratatouille” (2007)

Мэдээж хүн бүрт хүсэл мөрөөдөл байдаг. Хүн байтугай амьтанд ч бий. Гудамжны бяцхан хархны мөрөөдөл бол тогооч болох байсан юм. Хэн ч үүнийг бүтэхгүй, биелшгүй гэж үзэх ч тууштай хөдөлмөр, авьяас чавдар түүнийг мөрөөдөлд нь хүргэсэн билээ. Үүний нэгэн адилаар хүн бүр өөрийн мөрөөдөлдөө тууштай байж хөдөлмөрлөвөөс хүрэхгүй амжилт гэж үгүй аж. “Pixar” кино компанийн энэхүү бүтээл нь гарсан даруйдаа маш их шуугиан тарьж байжээ.

“Ratatouille” (2007)

5 "Wall-E" (2008)

Та роботын талаар хэр их мэдэх вэ? юу гэж боддог вэ? Арай ямар ч сэтгэл хөдлөл гэж байдаггүй, хоосон төхөөрөмж гэж ойлгодог юм биш биз? Тийм бол та энэхүү киног үзсэнээр хар бодол тань хормын төдийд хийсэн алга болох болно. Дэлхий ертөнцөд цөлжилт явагдаж, хөрс шороо, амьтан ургамал цөм устахын цагт дэлхий дээр "Wall-E" хэмээх цор ганц робот үлджээ. Хүн төрөлхтөн бүгд дэлхийгээс дайжиж сансарт амьдрах бөгөөд хөдөлмөр гээчийг ор тас мартсан байх аж. Харин "Wall-E"  түүхийг эргүүлж, дэлхийг дахин сэргээдэг юм. Тус бүтээл нь бидэнд маш их сургаалийг хайрладаг бөгөөд эрхгүй нулимс унагаадаг билээ. Эх дэлхийгээ бид одоо л хайрлахгүй бол үр минь үлдэх хорвоо үгүй болоход төдхөн буйг илтгэхээс гадна хүн гээч зөвхөн хөдөлмөр, хайр дээр оршин тогтнодог гэдгийг хэлж өгнө.

"Wall-E" (2008)

4 "Up" (2009

"Амьдрал хайр дээр тогтдог, бүр өнө мөнхийн хайр ч гэж байдаг. Тэр хайр таныг өөрчилж халуун дулаан нэгэн болгоно, юу ч бодолгүй зөвхөн бие биенээ хайрла..." Эхнэрээ алдсан ганцаардмал хөгшин эр зожиг зантай нэгэн. Гэвч түүний амьдралд урилгагүй орж ирсэн бяцхан хүү хөгшин эрийн хөлдсөн зүрхийг гэсгээж, хөөр баяслыг авчирдаг билээ. Таны бусдад өгч чадах хамгийн гайхалтай, үнэ цэнтэй зүйл бол хиргүй тунгалаг сэтгэл, инээмсэглэл юм шүү.

"Up" (2009

3 “Inside out” (2015)

Бидний уураг тархин дотор юу болж байдаг бол? гэх асуултанд тод томруун ойлгомжтойгоор хариулт болж өгсөн бүтээл юм. Хүний ааш араншинг төлөөлүүлж гаргасан хөгжилтэй дүрүүд нь элэг хөшөөх шахах авч илүүтэй ухаарал хайрладаг. Уйтгарлаж гуниглах дэндүү амархан, гэвч бид өөрсдөө үүнийг өөрчилж, аз жаргалыг бүтээх боломжтой гэдгийг үзэгчдэд ойлгуулахыг зорьсон юм.

“Inside out” (2015)

2 Big Hero 6 (2014)

Үзэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, инээлгэж, уйлуулж, айлгаж, хайр хүргэж, илэрч болох бүхий л сэтгэл хөдлөлийг нэг дор гаргуулсан бүтээл юм. Хүнийг гаднаас дүгнэх хэрэггүй тэр дотроо хичнээн гэгээлэг, хайр татам болохыг нь та удаан нөхөрлөж байж л мэднэ. Мөн шаргуу хөдөлмөр, сайхан сэтгэл, зориг зүрх нийлж байж таныг баатар болгодог юм шүү. Дэлхий даяар алдартай биш зөвхөн өөртөө, ойр дотныхондоо баатар байхад л хангалттай. Хамгийн гол нь хайр юм шүү гэдгийг сэтгэл зүрх, оюун бодолд нэвчтэл суулгаж өгсөн гайхалтай бүтээл билээ. 

Big Hero 6 (2014)

1 "Spirited Away" (2001)

Японы түүхэн дэхь хамгийн их ашиг орлого олсон бүтээл гэгддэг. Олон олон дэлхийн хэмжээний шагнал хүртэж, нээлтээ хийсэн даруйдаа хүмүүсийг шуугиулж байсан билээ. Золгүй тохиолдлоор охины аав ээж нь гахай болж хувирах бөгөөд эцэг эхээ энэрэх охин тэднийг аврахаар шулмын гэрт ажиллаж, нэрээ худалдана. Эрэлхэг зоригт бяцхан охин олон олон саад бэрхшээлтэй тулгарах боловч үнэнч  найзуудын хүчээр бүгдийг даван туулж чаддаг билээ. Хэрэв та энэхүү бүтээлийг үзэж амжаагүй бол цаг зав гаргаж байгаад заавал нэг үзэхийг зөвлөе. Танд эрхгүй нэгийг бодогдуулж, энэрэх сэтгэл төрүүлэх бизээ.

"Spirited Away" (2001)

107
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()