Дэлхийн хамгийн зартай эмэгтэй гэмт хэрэгтнүүд

Түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн харгис, атгаг хорон санаатай, аймшигтай гэмт хэрэгтнүүдийг танилцуулъя. Үрийнхээ төлөө амь биеэ хайрлахгүй тэмцэх нэгэн байхад, үнэ мөнгөний төлөө төрсөн үр, эх эцгээ ч хөнөөсөн эмэгтэйчүүд байх юм. Тэдний аймшигт үйлдлүүд түүхэнд цусан мөр үлдээж, хүмүүсийн сэтгэлд айдас хүйдсийг хуруулсан билээ.

Дэлхийн хамгийн зартай эмэгтэй гэмт хэрэгтнүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 Сандра Авила Белтран (Sandra Avila Beltran)

“Номхон далайн хатан хаан” хэмээн өөрийгөө өргөмжилсөн Сандра, Мексикийн хар тамхины картелийн тэргүүн юм. Хэргийн газар ямар ч нотлох баримт үлдээдэггүй, заль мэхтэй хэрэгтэн гэдгээрээ алдаршсан тэрбээр хоёр ч удаа гэрлэж байжээ. Түүнийг 2007 онд зохион байгуулалттай хүн амины хэрэг, хар тамхины наймаа зэрэг хэд хэдэн ял тулгаж, торны цаана суулгасан юм.

Сандра Авила Белтран (Sandra Avila Beltran)

9 Патти Херст (Patty Hearst)

Түүний түүх маш аймшигтай. Тэрээр хэвлэл мэдээллийн магнат Виллиам Рандолф Херст (William Randolph Hearst)-ийн өв залгамжлагч байсан ч, коллежид оюутан байхдаа "Симбионис" гэмт бүлэглэлийн гишүүдэд барьцаалагдан, түүнээс хойш тус бүлгийн гишүүн болсон аж. Тэр үеэс эхлэн зэвсгийн наймаа, банкны дээрэм хийх зэргээр хэрэгт холбогдон 7 жилийн ялыг авсан юм. Хожим өршөөлийн хуулиар суллагджээ.

Патти Херст (Patty Hearst)

8 Женин Жонс (Genene Jones)

Энэ эмэгтэй АНУ-ын Техас мужид хүүхдийн сувилагчаар ажилладаг байсан бөгөөд маш аймшигтай хэргүүдийг хийсэн нь одоо ч гэсэн жихүүдэс хүргэх аж. Тэрээр асарч байсан нярай, бяцхан хүүхдүүдийг хордуулж, санаатайгаар эмийн тун хэтрүүлэн өгч, элдэв зүрхний саа, амьсгалын өвчнөөр амийг нь авдаг байжээ. Хэдийгээр гаднаа олон хүүхдүүдийг авардаг сайн нэртэй боловч, цаагуураа атгаг хорон санаатай байсныг хожим илрүүлэн ял эдлүүлсэн аж.

Женин Жонс (Genene Jones)

7 Карла Хомолка (Karla Homolka)

Тэрээр нөхөр Пол Бернардо (Paul Bernardo)-гийн хамтаар хэд хэдэн аллага, хүчингийн хэргийг хийсэн юм. Тэдний хохирогчоор өсвөр насны 2 охин багтана. Түүгээр ч зогсохгүй өөрийн төрсөн дүүгийн амийг хэрцгийгээр бүрэлгэсэн байна. Хожим хосууд цагдаад баригдсан боловч, Карла өөрийн бурууг нөхөртөө тохож, "намайг сүрдүүлсэн" гэх үндэслэлээр ялын хэмжээгээ хөнгөлүүлж дөнгөсөн юм.

Карла Хомолка (Karla Homolka)

6 Диана Даунс (Diane Downs)

Түүхэн дэх хамгийн муу ээжүүдийн нэг тэрбээр найз залуугаа алдахгүйн тулд, хүүхдүүдээ хөнөөхийг оролдсон байдаг. Тэрээр анхны нөхрөөсөө 2 хүүхэдтэй бэлэвсэрч хоцроод, дараагийн амьдралаа зохиохоор шийджээ. Гэвч түүний найз залуу 2 хүүхдийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул хүүхдээ бууджээ. Буудсан хүүгээ машин хулгайлан эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь шархаа дийлэлгүй нас барсан байна. Том охин нь ээжийнхээ энэ бусармаг үйлдлийг гэрчилж, зохих ёсны ял эдэлжээ.

Диана Даунс (Diane Downs)

5 Эйлин Уорнос (Aileen Wuornos)

Тэрээр өнгөрсөн зууны хамгийн харгис алуурчдын нэг билээ. 4 насандаа ээждээ хаягдаж, эмэг эх дээрээ өссөн боловч 13 насандаа хүчирхийлэлд автаж, түүнээс хойш гэрээсээ хөөгдөн, буруу замаар орсон байна. Архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэж, биеэ үнэлэн улмаар төлбөрөө төлөөгүй эрчүүдийг буудан хөнөөж, хотоос зайдуу газар хаядаг байжээ. Улмаар тус үйлдлээ улам лавшруулан 7 эрийн аминд хүрсэн байна. Түүний тухай хамгийн алдартай бүтээл бол “Мonster” хэмээх кино бөгөөд энэ кино 2003 онд бүтээгдэж, цуврал алуурчны гол дүрд Шарлез Терон (Charles Teron), туслах дүрд Кристина Риччи (Christina Ricci) нар амжиллтай тогложээ. Тухайн ондоо Teрон энэ киноны дүрээрээ 2003 оны Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авсан юм.

Эйлин Уорнос (Aileen Wuornos)

4 Гризельда Бланко (Griselda Blanco)

Кокаины хатан хаан, "Хар бэлэвсэн эхнэр" нэрээрээ алдаршсан тэрээр 1970, 80-аад оны үед хар тамхи худалдаалдаг байжээ. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй тэрээр нөхрийнхөө амийг хөнөөсөн юм. Хэдэн хэдэн удаагийн аймшигтай аллага нь илчлэгдэж, түүнд 19 жилийн хорих ялыг оноосон байдаг. Хожим суллагдсаныхаа дараа нэгэн үл мэдэгдэх этгээдэд буудуулан нас баржээ.

Гризельда Бланко (Griselda Blanco)

3 Лиззи Борден (Lizzie Borden)

Америкийн түүхэнд хамгийн аймшигтай зартай аллагаараа цусан мөр үлдээсэн алуурчин бол Лиззи юм. 1892 оны үед  тэрээр өөрийн төрсөн эцгээ зочны өрөөний буйдан дээр байхад сүхээр цавчин хороож, хойд эхээ унтлагын өрөөнд байхад нь мөн сүхдэж бүрэлгэсэн байна. Түүний аллагыг гэрчлэх маш олон эд мөрийн баримтууд байсан ч, түүнийг гэм буруугүй хэмээн шивэгчин нь хэлж, цагаатгагдсан ажээ. Гэвч хэргийн үнэн мөн нь өнөөг хэр нь нууцлаг хэвээр үлдсэн нь хачирхалтай. Хожим түүний энэхүү аймшигт аллагаас сэдэвлэн “Chronicles of Lizzie Borden” хэмээх кино бүтээгдэж, гол дүрд нь жүжигчин Кристина Риччи (Christina Ricci)  тоглосон юм.

Лиззи Борден (Lizzie Borden)

2 Бонни Паркер (Bonnie Parker)

Америкийн эдийн засгийн их хямралын үеийн зартай дээрэмчид болох Бонни, Клайд нар өөрсдийн гэмт үйлдлээрээ өдгөө ч алдартай. Тэд нийтдээ АНУ-ын 22 мужид дээрэм, хүн амины хэрэг үйлдсэн байдаг. 1934 оны 5-р сард, шериф Фрэнк Хеймер (Frank Hamer) тэднийг олон удаагийн бүтэлгүй ажиллагааны дүнд үйлдэл дээр нь барьж, 6 цагдаагийн тусламжтай машин руу нь буудсан байна. Бороо мэт шүрших ширүүн гал намдсаны дараа цагдаагийнхан тэдний машинд дөхөн очиход дээрэмчин хос хэдэнтээ буудуулан газар дээрээ нас барсан байжээ. Тэдний амьдралаас сэдэвлэн маш олон алдартай кино, клипүүд бүтээгдсэн байдаг.

Бонни Паркер (Bonnie Parker)

1 Мэри Энн Коттон (Mary Ann Cotton)

Хамгийн зартай эмэгтэй цуврал алуурчдын нэг, Мэри нийт 4 удаа гэрлэж байв. Түүний нөхөр болон хүүхдүүд нь бүгд гэдэсний хижиг өвчнөөр нас барсан байдаг. Гэвч цагдаагийнхан түүний ойр төрлийнхөн яагаад байнга үхээд байгаа, гэхдээ адил өвчнөөр үхээд байгааг сонирхож эхэлжээ. Цагдаа нар түүнийг гэр бүлийнхнийгээ зориудаар өвчлүүлж хөнөөгөөд байгааг мэдэж, улмаар түүнийг дүүжлэн хороосон байна.

Мэри Энн Коттон (Mary Ann Cotton)

13
таалагдаж байна

47
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()